Монгол Улсын төрийн хошой шагналт Ч.Лодойдамбын зохиол “Гарын таван хуруу” киноны бяцхан жүжигчид уулзалджээ. Өдгөө тэд сайхан гэр бүлийн түшиг тулгуур, халамжит хань, энхрий үрсийн аав ээж болцгоосон юм. Уг кино нь 1983 онд анх үзэгчдийн хүртээл болж байв. Гэхдээ зураг авалтыг 1981 оны сүүлчээр Дархан-Уул аймагт хийгдэж, жилийн дөрвөн улирал үргэлжилжээ. “Гарын таван хуруу” уран сайхны киноны хамгийн бяцхан жүжигчид болох Идэр, Элбэг, Гэрэлээ нар болон бусад уран бүтээлчид 37 жилийн дараа ийнхүү уулзалзсан байна. Дээрх киноны Идэрийн дүрд тоглосон Н.Бат-Амгалан И.Нямдаваа найруулагчийн хүү бөгөөд ээжтэйгээ хамт есөн настайдаа тоглосон байна. Тэрбээр өдгөө чадварлаг тогооч болжээ. Харин модон зарааны эзэн, хөөрхөн Гэрэлээ буюу Б.Гантигмааг ард түмэн МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч гэдгээр нь андахгүй. Тэрбээр Монгол Улсын гавьяат жүжигчин С.Бужгар агсны охин билээ. Харин “Гарын таван хуруу”-ны нэг Элбэг буюу М.Батхишиг Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Магсар гуайн хүү бөгөөд Замын-Үүдэд амьдардаг ажээ. “ГАРЫН ТАВАН ХУРУУ» /1983 он/ Бүтээсэн он: 1983 он Бүлгийн тоо: 10 /өнгөт/ Найруулагч: Б.Балжинням И.Нямгаваа Зохиолч: Ч.Лодойдамбa Зураглаач: Б.Балжинням Зураач: Д.Энхболд Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров Дууны найруулагч – Д.Варшаабазар Нүүр хувиргагч – Ж.Эрдэнэ-уул Эвлүүлэгч – П.Нарантуяа, С.Баясгалант Гол дүрд: Сүрэн – Я.Оюунцэцэг Бат- Л.Баярсайхан Баяр- Д.Ганхуяг Элбэг – М.Батхишиг Идэр – Н.Бат-Амгалан Шагдар – Л.Лхасүрэн Должин – Ш.Цэцэг Хорлоо
– Л.Цогзолмаа Дүрүүдэд: Б.Гантигмаа, О.Бат-өлзий, Ч.Батцэнгэл, С.Хандсүрэн, Б.Алимаа, Г.Доржсамбуу, Г.Ихбаяр, Л.Баттуул, Х.Түүвээ, Ж.Гомбожав, С.Соёл-эрдэнэ, Ж.Нарангэрэл нар тогложээ. Киноны агуулга Энэхүү кино нь Зохиолч Л.Чадраабалын “Гарын таван хуруу ”жүжгийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн. Энэхүү кинонд ээж нь нас барснаар гэр бүлийн тэргүүлэгчээр том охин Сүрэн үлдэж, дөрвөн өнчин дүүгээ
хүний зэрэгт хүргэхийн төлөө амьдралын ээдрээт замыг хэрхэн туулж жаргал зовлон амсан түүнийхээ хэрээр ухаажин ихийг бүтээж, сурч хөдөлмөрлөж байгаа болон эцэг Шагдар нь Хорлоотой зугаалж яваа, тэднийг хангалуун амьдарч байгаа зэргийг зэрэгцүүлэн харуулжээ. Зохиогч- Г.Жигжидсүрэн, Д,Цэцэг нарын “Монгол киноны нэвтэрхий толь” номноос иш татав.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний
барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы
хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн
даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн
хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү
хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний
нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд
таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх
ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5
тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.