Цагаан сарын баярыг тохиолдуулан хоол хүнсээ хэрхэн зохимжтой идэх талаар Хоол зүйч А.Уянгатай ярилцлаа. –Цагаан сарын баяр ойртлоо. Баярын өдрүүдэд монголчууд хамаатан садныдаа зочилж, зоог их хүртдэг. Гэвч хэтрүүлэн идсэнээс хордлогод орох тохиолдол олон. Хэрхэн зөв хооллох вэ? -Хэтрүүлж идсэнээр шууд хоолны хордлогод ордоггүй. Харин хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хямрааж, сөргөөр нөлөөлөх тал байдаг. Хордлого үүсэх гол шалтгаан нь ахуйн ариун цэвэртэй холбоотой. Хоол ундыг буруу хадгалснаас үүсдэг. Цагаан сарын баяраар бэлэн мөнгөтэй их харилцдаг тул гараа сайн угааж, идээ ундаагаа зориулалтын дагуу хадгалах нь зүйтэй. Ялангуяа мах махан бүтээгдэхүүнийг сэрүүн газар хадгалах хэрэгтэй. Мөн бага насны хүүхдийг үнсэхээс аль болох татгалзах нь чухал. Учир нь насанд хүрсэн хүмүүс биедээ олон төрлийн бактери тээж байдаг. Тиймээс бага насны хүүхдүүдийн халбага, сэрээ, аяга тавгийг цэвэр байлгаж, хоорондоо аяга, тавгаа дамжуулахгүй байх нь зүйтэй.
-Голчлон махан болон тостой хоол хүнс их иддэг. Түүнийгээ шингээх гэж дарсан болон исгэлэн төрлийн ногоо, жимс их хэрэглэх нь элбэг. Гэвч эдгээр даршилсан ногоонууд ходоодны үйл ажиллагаанд халтай байх магадлал хэр өндөр вэ? -Даршилсан бүтээгдэхүүн нь ислэг хүнсний бүтээгдэхүүнд тооцогддог. Тиймээс зөв технологийн дагуу исгэж хийвэл ашигтай бичил биетэн ялгаруулснаар бид бүхний бие махбодод хэрэгтэй хүнс болдог. Гэвч нөгөө талаараа даршилсан бүтээгдэхүүнд давс их хэмжээгээр агуулагддаг тул хачир хэлбэрээр бага хэмжээтэйгээр идэх нь зохимжтой. Зүрх судасны өвчтэй хүмүүс даршилсан болон исгэлэн ногооны давсны хэмжээг сайтар анхаарч идэх нь зүйтэй. Махан бүтээгдэхүүн их идсэн тохиолдолд ногоо, жимснүүд хачир болж байдаг тул бага хэмжээгээр идэхэд ямар нэгэн ходоод, гэдэсний үйл ажиллагаанд асуудал үүсэхгүй. Харин аль болох хэтрүүлж биш тохируулж идэх хэрэгтэй. -Айраг уусны дараагаар сүүтэй цай
эсвэл төрөл бүрийн ундаа ууж болдог уу? -Айргийг ямар хэмжээгээр ууж байгаагаас шалтгаална. Их хэмжээгээр уусан тохиолдолд ямар нэгэн хийжүүлсэн ундаа уухаас шууд татгалзаарай. Учир нь, ходоод гэдэсний үйл ажиллагаа хямарч, хоол шингэлтийг удаашруулдаг. Харин бага хэмжээгээр уусан тохиолдолд сүүтэй цай эсвэл ундаа уухад асуудалгүй. -Хоорондоо харшдаг хоол хүнс гэж байдаг шүү дээ. Тухайлбал, ямар хоол хүнс хоорондоо зохицдоггүй вэ? -Хоорондоо зохицдог болон үл зохицдог буюу бие биеийнхээ шимэгдэлтийг бууруулдаг хүнс гэж бий. Махан бүтээгдэхүүнтэй жимс жимсгэнэ, нарийн ногоо сайн зохицдог. Хүнсний ногоонд “C” амин дэмийн агууламж өндөр байхад маханд гемийн төмөр ихээр агуулагддаг. Гемийн төмрийн шимэгдэлтийг сайжруулдаг зүйл нь “C” амин дэм юм. Сүү, сүүн бүтээгдэхүүнд кальци
хэмээх эрдэс бодис ихээр агуулагддаг. Тиймээс кальци болон маханд байдаг гемийн төмөр нь хүний биед шимэгдэхдээ удаан тул хамтад нь хэрэглэх үед бие биеийнхээ шимэгдэлтийг бууруулдаг. Иймд махан болон сүүн бүтээгдэхүүнийг нэг дор хамтад нь хэрэглэхэд тохиромжтой биш. Гэхдээ байнга биш зөвхөн баярын өдрүүдэд эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа учраас хэмжээг нь хэтрүүлэхгүй байх нь чухал юм. Монголчууд амьтны гаралтай махан бүтээгдэхүүн, цагаан идээ зэрэг өөх тосоор баялаг хоол их иддэг. Их тостой хоол идсэний дараа хүйтэн шингэн, хийжүүлсэн ундаа уухаас татгалзах нь ходоодны үйл ажиллагааг хямрахаас сэргийлж чадна. Хэрэв тостой хоолны дараагаар хүйтэн зүйл уувал
цээж хорсох, ходоод гэдэсний хэвийн байдал алдагдаж, түгжрэл үүсэх сөрөг нөлөөтэй. -Сүүтэй цай их хэмжээгээр уух нь өтгөн хаталтад нөлөөлдөг үү? -Тухайн хүний бие организм сүүнд агуулагдах лагтозыг хэр шингээдэг вэ гэдгээс шалтгаалдаг. Дан сүүтэй цай ууснаар өтгөн хаталтад нөлөөлөх шалтгаан болохгүй. Ер нь баярын өдрүүдээр өтгөн хатдаг шалтгаан нь өдөрт уух шингэний хэмжээ алдагдсанаас болдог. Учир нь цагаан сараар дийлэнх хүн цэвэр ус, хольцгүй цай уухаас илүүтэй сүүтэй цай уух нь элбэг учраас өтгөн хатах шалтгаан болж болно. Тиймээс сүүтэй цай дангаар нь уух нь өтгөн хатах шалтгаан болохгүй. Өтгөн хаталтад олон зүйл нөлөөлдөг. -Цагаан сараар бага насны хүүхдүүд чихэрлэг
хүнс, хийжүүлсэн ундааг хэтрүүлж хэрэглэх тохиолдол байдаг. Энэ нь хордлогод орох магадлалыг нэмэгдүүлдэг үү? -Чихэрлэг хүнс, хийжүүлсэн ундаа нь шууд хордлогод орох нөлөө үзүүлэхгүй. Гэхдээ ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүнийг хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд хоол боловсруулах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. -Монголчууд цагаан сарын баярыг 3-7 хоногийн турш тэмдэглэн өнгөрүүлдэг. Эдгээр өдрүүдэд хэтрүүлж идсэн тохиолдолд ойролцоогоор хэдэн кг нэмдэг вэ? -Хэдэн айлд очиж, хэр хэмжээний хоол идсэнээс ихээхэн шалтгаална. Тухайлбал, гурваас дөрвөн айлд очоод таван бууз болон 120-150 грамм төмсний салат идэж, аяга сүүтэй цай ууна гэж тооцвол өдөрт авдаг үндсэн илчлэгээсээ 500-1000 ккал илүү авна гэсэн үг. Энэхүү тооцооллоор бодвол долоо хоногийн хугацаанд 450-900 грамм өөхөн
эд болж хуримтлагдана. Иймээс хэр их айлд зочлохоосоо хамаарч хэдэн кг нэмэх нь тооцогддог. -Баярын өдрүүдэд жин нэмэхгүйгээр хэрхэн зөв зохистой хооллох вэ? -Хэдхэн хоногт хоолоо хэтрүүлж идсэнээс болж жин нэмэхгүй. Таргалалт удаан хугацаанд хуримтлагдсан илчлэгийн илүүдэл болон буруу хооллолтоос болж үүсдэг. Цагаан сарын өдрүүдэд хүмүүс илчлэг ихтэй хоол идээд таргалах нь гэж их санаа зовдог. Үүнээсээ болж стрессддэг. Стрессдэх нь төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлснөөр хоол шингэлтийг бууруулдаг. Дэлхий даяараа баярын өдрүүдээр дуртай хоолоо идэж өнгөрүүлдэг. Иймд нэгдүгээрт, хоолыг баяр баясгалантайгаар идэх нь зүйтэй. Хоёрдугаарт, шингэн зүйл хангалттай уух, нэг дор хэтрүүлж идэхгүй бага багаар ойр ойрхон, хоолоо маш сайн зажилж идэх. Мөн нэг дор хэт олон төрлийн хүнсийг хэрэглэхгүй байх. Ийм энгийн дадлыг хэвшүүлснээр хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд асуудал үүсэхгүй юм.
-Зарим хүн ууц, өвчүү болон буузаа царцуугаар нь шууд идэх тохиолдол байдаг. Энэ тохиолдолд ходоодны үйл ажиллагаа хямардаг байх? -Хүний бие өөрийн бие махбодийн дулаантай адилхан температуртай хоол хүнсийг задлахдаа хурдан байдаг. Царцсан хоолыг халааж идэх нь зохимжтой. Хүйтнээр эсвэл хэт халуунаар идэх нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд шууд сөргөөр нөлөөлж, цочирдуулдаг. Ялангуяа тослог ихтэй хоолны дараагаар хүйтэн шингэн уухгүй байх нь чухал. Г.ХУЛАН
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний
барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы
хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн
даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн
хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү
хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний
нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд
таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх
ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5
тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
“Махан бүтээгдэхүүнтэй жимс, нарийн ногоо зохицдог”
