Categories
Чөлөөт

Э.Баасантогтох: ЭХИЙН АЧИЙГ САНАХ, ЭЭЖИЙГЭЭ БАЯРЛУУЛАХ НЬ ТОМ ЗАСАЛ БОЛДОГ

ЭХИЙН АЧИЙГ САНАХ, ЭЭЖИЙГЭЭ БАЯРЛУУЛАХ НЬ ТОМ ЗАСАЛ БОЛДОГ -Тухайлбал 33-ны жил орж байгаа хүмүүст ямар засал хийдэг бол? -33 насны мөчлөг нь тохиож буй хүмүүс эхийн ачийг санах, ээжийгээ баярлуулах нь том засал болдог. Ээждээ сайхан үг хэлж, гэнэтийн бэлэг барих нь засал хийлгэхтэй адил юм. Ээж нь байхгүй болсон хүмүүс ч бий. Тэгэхээр эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд байхыг санаж амьтай, амьгүй бүхэнд буян үйлдэж баярлуулах хэрэгтэй. Сайн үйлийн хариу буцаж ирэхдээ хур мэт асгарна гэдэг. -Жилийн заслыг заавал шинийн 15-нд багтаж хийлгэх ёстой юу? -Шинийн 15-ны дотор заслаа хийлгэж, буян үйлдвэл машид их арвиждаг гэж үздэг. Тиймээс хүмүүс энэ өдрүүдийг сонгож, жилийн засал хийлгэдэг. Юуны түрүүнд бусдын сайн сайхны төлөө бодож, дараа нь өөрийн бие, гэр бүлийнхээ сайн сайхны талаар бодож заслаа хийлгэвэл зохилтой. Засал хийлгэх нь тэр жилд тохиох эрсдэл, аюулыг багасгахад нөлөөтэй. My.gandan.mn сайтаар нэвтэрч жилийн засал болгож ном уншуулах шаардлагатайгаа хараад шууд захиалж болно. САЙХАН СЭТГЭЛИЙН УГААС ГАРЧ БУЙ БҮХ ЗҮЙЛ БУЯН ЮМ –Ном уншуулахаар цахимаар бичүүлдэг болсон. Зарим хүн шүүмжилж хүлээж авдаг. Үүнд тайлбар өгвөл? -Уншуулах номоо цахимаар захиалах нь Гандантэгчэнлин хийдэд ирж, кассад дугаарлаж захиалахтай яг адилхан. Үүнд ямар ч ялгаа байхгүй. Таны захиалсан ном журмынхаа дагуу уншигдана. Цар тахлын энэ үед сүсэгтэн олныхоо аюулгүй байдлыг бодож цахим захиалгыг улам сайжруулж буй юм. Бид өдрөөс өдөрт дутагдалтай зүйлсийг засаж, шинэчилж байгаа. skip-share Заавал мөнгөтэй байж хүнд тусалдаггүй. Энэ бол өрөөсгөл ойлголт юм. Сайхан сэтгэлийн угаас гарч буй бүх зүйл буян юм. -Нийт монголчууддаа хандаж бидний мартагнаж буй мэт анзаарагддаг зүйлсийн талаар сануулбал? -Хүмүүс бусдыг хайрлаж энэрэх, буян үйлдэхийн чухлыг үргэлж санах хэрэгтэй. Буян үйлдэх гэдэг нь заавал санхүү, мөнгөнд тулгуурладаггүй. Хүнд ачаа барьж яваа өндөр настанд туслах, хэн нэгэн рүү хараад чин сэтгэлээсээ инээмсэглэх, бурхан шүтээндээ зул өргөж, маани эргүүлэх нь буян юм. Монголчууд маань буян гэдгийг заавал санхүү, мөнгөтэй холбож ойлгодог юм шиг санагддаг. Заавал мөнгөтэй байж хүнд тусалдаггүй. Энэ бол өрөөсгөл ойлголт юм. Сайхан сэтгэлийн угаас гарч буй бүх зүйл буян юм. Хувиа хичээх бус бусдыг энэрэх нь чухал. Бусдын сайн сайхнаас таны сайн сайхан хамаарна. Хүн дандаа л ямар нэг зүйлээр дутагдаж байгаагаа мэдэрдэг. Байнга илүү зүйл хүсэж, бүтэхгүй болохгүй зүйлсэд хэт анхаардаг. Байгаа юмандаа сэтгэл ханаж, бусдыг хайрласнаар хүн жаргалтай болдог. Хүн эд мөнгөтэйдөө биш сэтгэл сайтайдаа жаргадаг. -Ярилцсанд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published.