Төвдийн оточ нарын үзэж байгаагаар аливаа өвчнийг анагаахын тулд юуны түрүүнд цусыг цэвэрлэх ёстой ажээ. Ингэснээр өвчин хурдан эдгэрэхэд нөлөөлөх бөгөөд өөр бусад өвчнөөс урьдчилан сэргийлнэ гэж үздэг байна. Эртний судар бичигт эмчилгээний ургамлын талаар маш ихийг дурьдсан байдаг бөгөөд эмчилгээнд хэрхэн хэрэглэх талаар дэлгэрэнгүй заасан байдаг ажээ. Оточ нар өөрийн мэдлэгээ хойч үедээ өвлүүлсээр өнөөг хүрчээ. Төвдийн анагаах ухааны жоруудаас Цус болон судасны ханыг цэвэрлэх эмчилгээг хүн болгонд хүртээмжтэй 3 орцоор хийх боломжтой. Та бүхэнд санал болгож байгаа дараах хүнс өөрийн гэсэн гаж нөлөөтэй тул таныг эмчээс зохих зөвлөгөөг авсны дараа хэрэглэж эхлэх эсэхээ шийдэхийг анхааруулж байна. 1. Шүүдэргэнээр (чистотел) тунгалгийн булчирхай цэвэрлэх Шүүдэргэнийг төвдийн оточ нараас гадна европын улс орнуудад өвчин анагаахад өргөнөөр ашигладаг байв. Шүүдэргэний ханд нь тунгалгийн булчирхайн хэвийн үйл ажиллагааг дэмжиж, гадны хорыг биеэс гадагшлуулахад нөлөөлдөг. Шүүдэргэнийг жижиглээд шүүсийг нь шахаж авна. 10 дусал шүүсийг 70 мл эмчилгээний спиртэнд хийж хандлана. Хандыг хөргөгчинд хадгалах бөгөөд дараах байдлаар ууна: өглөөний хоолноос өмнө – 1 дусал, өдрийн хоолны өмнө – 2 дусал, оройн хоолны өмнө – 3 дусал, энэ мэт … өдөр болгон уух хэмжээг 1 дуслаар нэмсээр 15 дусал болгоно. Оройн хоолноос өмнө уух дуслаас эхлээд буцаагаад 1 дуслаар багасгана. 2. Цагаан гааны ундаа Цагаан гаа нь биеэс бүх хорт бодисыг гадагшлуулах чадалтай (химийн, хүнсний, цацраг идэвхит бодисын хордлого). Өдөр болгон цагаан гаа хүнсэндээ хэрэглэснээр биеийн ерөнхий байдал эрүүлжих, жин хасах, арьс, үсний өнгийг сэргээхэд нөлөөлнө. 10-20 гр шинэ цагаан гаа эсвэл 1 ц.х халбага нунтаг цагаан гааг стакан буцалсан усанд хийнэ. 10 минут хандлаад дээрээс нь 1 цайны халбага зөгийн бал, нимбэг хийж амтлана. Тал стаканыг өглөө өлөн дээрээ хоол идэхээс 30 минутын өмнө, харин үлдсэн хэсгийг нь өдрийн турш бага багаар ууж дуусгана. 3. Урт наслах сармисны эликсир Сармис – эдгээж чадахгүй өвчин гэж байхгүй. Богино хугацаанд дархлаа сэргээх, бодисын солилцоо сайжруулах, шимэгч хорхой хөөх, нянгийн эсрэг үйлчилгээ гээд л… Энэ удаад судасны хана, цус цэвэрлэх төвд жорыг танилцуулж байна. 40 гр жижиглэсэн сармисыг шилэн саванд хийж 10 мл эмчилгээний спирт эсвэл архи хийгээд сэрүүн, харанхуй газар 10 хоног тавьж хандлана. Шүүнэ. Хоолноос 30 минутын өмнө өдөрт 2-3 удаа 10 дуслаар ууна. Уух хугацаа 10 хоногоос 1 сар хүртэл үргэлжилнэ. Төвдийн оточ нарын эдгээр жорыг хадгалаад авахад илүүдэхгүй. Гарах үр дүн нь үнэхээр гайхалтай болохыг та өөрөө мэдрэх болно.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний
барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы
хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн
даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн
хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү
хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний
нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд
таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх
ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5
тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.