Categories
Чөлөөт

ЭМЭГТЭЙ ШАТАРЧИД КУБА УЛСЫН БАГИЙГ ҮНЭМЛЭХҮЙ ХАРЬЦААГААР ХОЖЛОО

БНЭУ-д болж буй Шатрын олимпын долдугаар өрөгт эмэгтэй шатарчид чухал ялалт байгууллаа. Монголын эмэгтэй шигшээ баг дэлхийд 14-т жагсаж буй Куб улсын шигшээ багийг 3.5:0.5 харьцаагаар үнэмлэхүй ялсан нь түүхэн амжилтуудын нэг боллоо. Куб улсыг хожсоноор эмэгтэй баг наймдугаарт бичигдэж эхэллээ. Хувийн дүнгээр 1-р ширээнд Их мастер А.ЭНХТУУЛ 4-р байрт, 3-р ширээнд ОУХМ Т.Мөнхзул 10-р байрт, 4-р ширээнд Б.Мөнгөнзул 8-р байрт тус, тус бичигдэж эхэллээ. Өнөөдөр дэлхийд 12-т жагсаж буй Унгар улсын хүчтэй багтай оноолт таарлаа. Харин Монголын эрэгтэй баг дэлхийд 17-д жагсаж буй Хорват улсын хүчтэй багт 3:1-р хожигдол хүлээлээ. Хувийн дүнгээр өчигдөр багтаа хожил авсан их мастер Б.Гүндаваа 3-р ширээнд 18-д бичигдэж эхэллээ. Өнөөдөр Япон улсын багтай оноолт таарсан байна. Өнөөдрийн өргүүдийг Монголын цагаар 17.30-с www.chess24.com сайтаар үнэ төлбөргүй шууд дамжуулан үзээрэй. Зургийг: Дастан Капаев Эх сурвалж: Олон улсын их мастер А.Энхтуул

Leave a Reply

Your email address will not be published.