Categories
Чөлөөт

Судрын хаан Алтангэрэл хувь хүнд эд хөрөнгө, хишиг буяныг даллан авчрах увидастай тул залбиран даатгаж түгээ ХУРАЙ ХУРАЙ

Алтангэрэл судар нь холоос олдох олзыг наашлуулж ирүүлэх, ойртож ирсэн гарзын үүдийг хааж, айл өрх, хувь хүнд эд хөрөнгө, хишиг буяныг даллан авчрах хийгээд түүний хүч чадал нь үгээр хэлшгүй увидастай тул айл бүр хоймортоо залваас гай барцад бүхнийг гэтэлгэж, эд агуурс элбэг дэлбэг, амар тайван аж төрдөг гэж ном сударт дээдсүүд бичиж үлдээсэн байдаг . Тиймээс ч бидний өвөг дээдэс Алтангэрэл судар болон өөр дээдийн судар номуудаар гэр хашаа хороогоо гороо хийж эргэж саарыг хариулан буцааж сайныг дууддагбайсан нь энэ номны гайхалтай их хүч чадлыг бүрэн төгс мэддэг байсны нэг жишээ юм. Саяхан би Архангай аймагийн Өндөр Улаан суманд хэд хоног ажиллах хугацаандаа үдэш бүр сударнуудаараа гэрээ эрэгэж буй айлын эзэгтэйг хараад бахархсан бас сэтгэлд нэг л сайхан дулаахан их сайхан санагдсанаа хэлмээр байна . Бидний амьдарч буй дэлхий дээр амар амгалан оршоосой хэмээн хүсч байгаа хэнч гэсэн Алтангэрэл сударт сүсэглэн залбирах учиртай бөгөөд энэ нь бид бүхний бие, сэтгэл эрүүл саруул байх, урт удааан наслах, амжилт бүтээлээр арвин байхын тухайд ихэд чухал буяны үйл юм . Хиргүй ариун Алтангэрэл судар нь судрын аймгийн хаан болой. Тэрээр ихэд ид хүчтэй хийгээд амьтны горил хүслийг хангагч, түүнчлэн хамаг амьтны амар амгалан хийгээд бодийн хутаг хүртэлх хамаг жаргаланг үүсгэгч нь юм. Мөн түүнчлэн энэ нь манай гариг дээр амьдрагч нийтийг энх амгалантай байлгах төдиигүй өөрийг тань болоод улс орон, дэлхий даяарыг хамгаалах хүч ихтэй ном юм. Монгол оронд бурханы шашин дэлгэрэхэд Алтангэрэл судар дэлгэрсэн. Аль нэгэн улс оронд бурханы шашин дэлгэрэхэд ямар нэг судраар дамжиж дэлгэрсэн байдаг. Үүний нотолгоо нь гэвэл Жадамба, Цэнд, Таравчинба, Доржзодов гээд бүгд төвд нэрээр байж байхад Алтангэрэл судар ганцаараа монгол нэрээрээ байдаг ба үүнийг уншсаны ач үр төсөөлөхийн ч аргагүй их байдаг . Алтангэрэлсудрын ач тус үнэхээр огторгуй лугаа их байдаг.Ялж төгс нөгчсөн Бурхан Багш айлдахдаа, язгууртаны хөвгүүн хийгээд язгууртаны охин хэн боловч Хутагт Дээд Судрын Хаан Алтангэрэл Судрыг сонсож дээдийн мөрд орох аваас тэрбээр хэзээ ч там, бирд, адгуус, асура зэрэг дорд муу заяаны төрөлд унахгүй болж, тэрчлэн дорд язгуурын төрлийг учирч бурханд өргөл, тахил, ачлал тахимдууг үйлдэж дээдийн номыг сахиж байх болно. Мөн Авид , Базарсад зэрэг бурхадын арилсан орноо төрөл авах болно. Тийм учраас энэхүү дээдийн ном нь нэн гүн нарийн тул сайтар анхааран аваарай” хэмээн энд айлдсан байна. Сударт зарлиглахдаа Судрын аймгийн хаан Алтангэрэл судар оршин буй газарт бурхан-ном оршино,харин Атангэрэл судар эс орших болсон газарт бурхан-ном тэрчлэн эс оршино. Алтангэрэл судрыг залж, цаг ямагт уншдаг улс оронд номын сахиуснууд хийгээд хамгаалагч тэнгэр нар хүрэлцэн ирж ивээлдээ багтаахын учирт тухайн улс орон хийгээд улсын хаан эзэн нь атаатан дайсан, өвчин эмгэг тэргүүтэн элдэв гаслангийн аюулд үл өртөгдөж, урт насалж удаан жаргаж, юу санасан цагаан хүслэн бүр нь биелж, өлзий дэмбэрэл бүхэн нь бүрэлдэн дэлгэрч, сэтгэл санаа өөдрөг бөгөөд амгалан байх болно. Алтангэрэл судрыг унших үзэхэд аянга цахилгаан болон гал усны аюулаас ад зэтгэрийн хорлол ариун бусаас буртаг түйтгэр цаг бусын аюулаас Авардаг ба тэнгэрүүдийн тухай тийм тийм зүгт, тийм тэнгэрүүд бадаг, тэдгээрийг шүтвэл аянга цахилгаанаас аврагдана гээд заасан байх жишээтэй” гэсэн байна. Алтангэрэл судрыг уншихын нэгэн их ач тус бол энэ нь чухамтай таны бүх зовлонг амирлуулдагт оршино. Судар унших үеийн бясалгал бодол ямар байх вэ?-Судар уншиж уншуулж байх үед бясалгахдаа Бурхан багшаас сургаал хүртсэнээр өөрийн сэтгэлд эрдэм төрж байна-Хамаг амьтана энэхүү судрыг сонсгохын тулд урин дуудаж зургаан зүйл хамаг амьтан энэ сургаалыг хүртсэнээр дээдийн мөрийг бүтээн, нисванис, үйлийн үр, зовлон гаслан бүхнээсээ ангижирч байна уншиж төгссөний дараа би хийгээд хамаг амьтныг тоолшгүй олон бодьсадва нараас гарах цаглашгүй рашааны урсгал дүүрэн ариусгалаа. Тэдгээр амьтан зовлонгийн шалтгаан, өөрийн дотоод муу сэтгэлийн нисванисын хөрөнгө бүхнээс тонилоод гэгээрлийн хутагт хүрлээ хэмээн баясалгана. Алтангэрэл судрын эхний бүлгүүдэд гэгээрлийн тухай бурханы хутаг гэж юу вэ? Бурхан багшийн насны хэмжээ ямар вэ, Бурханы ямар ямар лагшин байдаг вэ, Бурхан болдог арван газар хэрхэн зорчлох вэ, Бурхан багш урьд төрөлдөө бодисадвагийн замаар явж, амьтны тусын яаж бүтээсэн, 5 зулзагатай өлөгчин баранд бие өгсөн Бурхан багш нэг түмэн загасанд ус өгч амийг аварсан, тэдгээр загасанд тарни хэлснээр 33 тэнгэрийн оронд төрсөн гээд Бурханы хамаг амьтны тусыг хэрхэн хийх боди сэтгэлийг хэрхэн үүсгэх, ямар арга замаар яваад бурханы хутаг олох вэ гэдгийг сонссон олон тэнгэр лусууд баясаад энэ судрыг сонссон, уншсан хүмүүсийг бид ингэж сахиж хамгаална хэмээн тангарагаа өргөсөн байдаг учраас энэхүү судрын нэг үгийг уншсан төдийд хэрэг тус нь бүтдэг маш их тус эрдэмтэй юм. Бурханы зарлиг гэдэг үнэхээр агуу. Яагаад гэвэл бурхан багш өөрөө тоолшгүй гурван галавын турш амьтны тусын тулд заримдаа биеэ өгч, заримдаа амиа өгч олон төрөл дараалан амьтны тусын тулд хичээн зүтгэж, хэмжээлшгүй буяныг хурааж буяны болон билгүүний хоёр чуулганыг гүйцээсний үр дүнд Бурханы зарлиг гарч тэгээд бурхан амьтны тусын тулд номоо номлож байгаа юм. Амьтны тусыг хийх хамгийн том арга бол ном номлох байдаг. “Зохиол бүгдийн дотроос зарлигийн зохиол дээд нь юм” хэмээн Богд лам айлдсан, Тийм учир Бурханы зарлигийг уншсан төдийгөөр маш их буян хураана, үгийг нь ойлгосон ойлгоогүй хамаагүй уншсан төдийд таны урьд болоод энэ төрлүүдийн хилэнц нүгэл түйтгэр арилаад үйлдсэн өчүүхэн буян нь асар олон дахин үрждэг хэмээн сударт айлдсан байдагаа . Та бүгд минь Судрын аймгийн хаан хутагт Алтан гэрэл судрыг гэр орондоо залаад хот хороо гэр орны гадуур дотуураа эргэж гороо хийж буянаа хураагаарай Таны буян улам аривдах буй заа

Leave a Reply

Your email address will not be published.