Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд өвлийн адаг сарын шинийн 25-нд бурхан бүртээ өөр өөрийн балинг тавиад “хаждын чого” хурна. Энэ нь төгс буянт зурхайн ёсны 17 дугаар жарны “үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг угтах бурхны шашны хурлын эхлэл юм байна. Дараа нь 3 хоног сахиус хурна. Сахиус 3 хоног хурсны төгсгөл буюу 29-ний орой Чойжоо дүгжүү хийж сор зална. Сорд муу, муухай бүхнийг шингээж гаргана. Тэнд л бүх утга учир байгаа гэж үздэг. Ийм зан үйл хийж байгаа нь энэ жилийн гай барцдыг дараагийн жилд дамжуулахгүй байх зан
үйл гэж ойлгож болохоор байна. Харин битүүнд 22 цагаас Цэдэрлхамыг уншиж эхэлдэг. Энэ хурлыг эхлэхэд шавдаг, довог тавьдаг. Түүнээс гадна Балданлхам, Гандарлхам, Хөөрөхөнлхам гээд таван лхамын балин байдаг. Тэдгээр балинг маслаар чимдэг онцлогтой. Энэ бүхнийг тахилч лам нар хийдэг байна. Гандантэгчэлин хийдийн да Чомбоор ахлуулсан лам нар өвлийн дунд сараас эхлээд балин тахил хийх ажилдаа оржээ. Эдгээрийг хийхийн тулд дацан
бүрээс гурав, нийт 33 лам /залуухан/ гарынхаа урыг гарган бүтээсэн байна. Энэ нь хүүхэд залуучуудынхаа ур чадварыг дээшлүүлэх, улмаар тэдэнд өвлүүлэхэд чиглэсэн давхар сургалт болдог онцлогтой байх юм. Үүнд 1,2 тн арвайн гурил, 300 кг шар тос, 400 кг элсэн чихэр ордог. Түүнээс гадна малын бөөрний өөхийг уламжлалт аргаар усанд дэвтээгээд гараар базаж аваад хальс, судаснаас нь салгаж цэвэр тос болгон ашигладаг юм байна. Гандантэгчэлин хийдэд уламжлагдан ирсэн амталгаа, зай бүгдийг нь балинд оруулдаг гэж да Чомбо Баянбилэг ярилаа. Энэ мэт орсон материалынх нь овор хэмжээгээр тооцвол тэдний гараас хоёр тн орчим төрөл бүрийн зориулалт, овор хэмжээтэй балин гардаг байна.
Гандангийн гал тогоо Тус хийдийн гал тогооны далай зам /ахлах тогооч / А. Оюунсүрэн эдүгээ 12 дахь жилдээ ажиллаж байна. Түүнээс сүүлийн гурван жилд нь дээрх албыг хашиж байгаа юм билээ. Анх туслах боовчин гэдэг ажилд тэр орж байжээ. Тэр үед далай зам гэдэг энэ ажлыг Ядамсүрэн гэж хүн хийж байсан байна. Харин одоо бол Ядамсүрэн гуайн заасан замаар тэр арга технологиор Гандангийн гал тогоог ахлан ажиллаж байна. Гандантэгчэлин хийдийн хашаан дахь дугануудад өвлийн адаг сарын 25-наас хуучин номын хурал адислагаа эхэлдэг. Өглөгийн эзэд /эдгээр хурлуудыг даадаг айл , иргэд/-ийн өргөлөөр тохируулаад идээ, цагаа. хоол ундыг нь ахлах зам А.Оюунсүрэнгээр ахлуулсан багийнхан бэлтгэдэг. Өглөгийн эздийн тоо жил ирэх тусам хүрээгээ тэлж байгаа юм байна. Анх түүнийг ажилд орж байхад 10, 20 жил хурал дааж хуруулж байна гээд айлууд байсан байна. Тэд одоо ч хурал дааж хуруулсаар байгаа аж. Шинээр олон айл өрх нэмэгдсэн гэж тэр хэлж байна. Нэг үгээр хэлбэл иргэд бурхан шашнаа дээдэлж итгэл үнэмшилтэйгээр хурал ном айлтгаж буян үйлдэх болжээ.
Буянд орой үгүй гэж энэ биз ээ. Харин битүүнд Цэдэрлам хурлыг хурдаг байх жишээтэй. Энэ хурлыг лам нар шөнөжингөө хурдаг онцлогтой. Хурал хурах лам нарын идээ ундааг оройны 17 цагаас эхлээд бэлтгэнэ. Бид бэлтгэсэн идээ ундаагаа дуганчид өгнө. Да дуганч лам цайныхаа дээжийг нь бурхдад өргөөд цааш нь лам нарт түгээнэ. Лам нартаа эхлээд цай, бэрээсий цагаан идээ, дараа нь бор цав / шөлтэй, махан хоол/ барих жишээтэй. Хаврын тэргүүн цагаан сарын шинийн 1-нийг угтсан ийм онцлогтой хуралд 600-800 лам ном хурдаг юм байна . Тэнд цай, идээ, унд бэлтгэхэд Гандангийн гал тогоонд далай замаас гадна нэг тогооч, хоёр туслах байна. Гэхдээ тэдний гал тогоо бусад нийтийн хоолны газруудын гал тогоотой адилхан хүнсний төрөл бүрийн ногоог цэвэрлэж бэлтгэдэггүй. Шашны дээр үеэсээ уламжлагдаад ирсэн цай, бэрээсийгээ хийдэг. Бусадтай адилхан хувин сав, нэг, хоёр дугаар хоолны цахилгаан тогоо хэрэглэдэггүй.
Харин 120-600 литрийн багтаамжтай хүрэл цутгамал тогоог тусгайлан тоноглож газ хэрэглэж цай ундаа хийх болсон байна. Уг хүрэл тогоог 1904 онд Хөх хотод хийсэн, хажуу талаараа төвөд, уйгуржин бичгийн чимэглэлтэй. Лам нар олноороо оролцож хурдаг хурал бий. Жишээ нь 800 лам хурлаа гэж үзэхэд, тэдэнд бэрээсий бэлтгэхэд нэг өдөрт 50 кг цагаан будаа, 12 кг шар тос, 12 кг элсэн чихэр, үзэм ордог байх жишээтэй. Энэ 600 литрийн багтаамжтай тогоонд бэрээсий хийхэд, цагаан будаагаа эхлээд угааж,, агшаагаад шар тос элсэн чихэр, үзмээ хийгээд хутгах жишээтэй. Амталгаа хийхэд хутгалт маш их чухал байдаг гэнэ. Гандантэгчэлин хийдийн хашаанд байрлах 7-8 дуганд энгийн үед өдөр бүр хамгийн багадаа 200-300 лам ном хурдаг. Тэдний манз, цавыг /цай, хоол/ энэ гал тогоонд дээр дурдсан бүрэлдэхүүнээр бэлтгэж нийлүүлнэ. Гал тогооноос гарсан идээ ундаа да дуганчийн гар дээр хүрч хурлын лам нарт хүрдэг байх юм.
Да дуганчийн хийх ажил үүгээр хязгаарлагдахгүй, хуучин номын буюу өвлийн адаг сарын 25-ны хурал эхлэхэд дуганы цэвэрлэгээ, тав тух бүгдийг хангуулсан байх ёстой. Эдгээр хурлуудын үед да дуганч ямар ажил хариуцдаг талаар Г. Галсандамба, “Цэдэрлхам хурахаас 1 цагийн өмнө 21 цагт Батцагаан дуганы үүдэн дээр 4 бүрээч гарч ирж их бүрээ үлээнэ. Энэ зан үйл нэг цагт багтана. Дараа нь 22 цагаас битүүний хурал эхэлнэ. Энэ хурал шөнөжин үргэлжилдэг. Энэ хооронд данраг унших үед шүүс, ууцыг ёсоор нь байрлуулдаг” гэж хэлсэн юм. Харин шинийн 1-ний өглөө хурал гадаалж эргэж дугандаа орж ирээд Хамба, цорж, гэсгүй нартайгаа болон лам нар хоорондоо золгоод хурал завсарладаг. Энэ завсарлага 16 цаг хүртэл үргэлжилнэ. Харин тэр цагаас эхлэн ерөөл уншиж эхэлдэг. Ерөөл унших төрөл бүрийн хурал хурах энэ зан үйл шинийн 14 хүртэл үргэлжилнэ. Хуучин гал тогоондоо түлээ модоо бэлтгээд өдөр болгон галлаад цай хоолоо хийдэг байжээ. Шинэ гал тогоонд ороод хийн зууханд шилжүүлсэн байна. Хий /газ/ бол ажил их хөнгөвчилдөг.
Гэхдээ гал дээр хийсэн цай, хоол амттай болдог гэж далай зам хуучнаа сэргээн дурсав. Гандангийн гал тогоо бор цав /шөлтэй хоол, бууз хуушуур/-д зөвхөн цагаан гаа, гоньд, давс хэрэглэдэг. Эдгээрээс өөр төрлийн ямар нэг нарийн ногоо хэрэглэдэггүй. Энэ нь өөрийнх нь онцлог хоолны том соёл, соёлын биет бус өв болон хадгалагджээ. Энэ гал тогооноос уламжлалт аргаар гараар нухаж хийсэн тавгийн идээ засдаг хэвийн боовыг Гандан нэрийн дэлгүүрээр борлуулж байна. Гандангийн гал тогооны хэвийн боовны гол онцлог адис жанлавт нь байдаг аж. Учир нь өглөө бүр лам нар орж ирээд сангаа тавьж ариусгадаг байна.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний
барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы
хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн
даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн
хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү
хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний
нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд
таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх
ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5
тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
ЦАГААН САРЫН ЗАН ҮЙЛ: Бурхад тус тусдаа өөрийн балинтай
