Categories
Чөлөөт

Жүжигчин Чука: Бүдүүн юм байж нүүрээ будлаа л гэнэ, жингээ хасахаар “тарган нь гоё байсан юм” л гэнэ

“Маск” продакшны жүжигчин, МУСТА Г.Чулуунцэцэг буюу Чука урлагийн аль ч жанрт ур чадвараа сорьж амжилттай яваа бүсгүй билээ. Тэрээр гурван хүүгийн ээж бөгөөд одонгийн хүүхдээ хэвлийдээ тээж буйгаа олонд зарлаад тун ч удаагүй байна. Төрсний дараа хэвийн жиндээ орно гэдэг бүсгүйчүүдийн хувьд топ сэдэв. Жүжигчин бүсгүйн хувьд ямар нэгэн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээгүй бөгөөд эрүүл, зөв хооллож, хөдөлгөөн хийснээр төвөггүй жингээ хассан гэж нууцаа ийнхүү дэлгэсэн юм. -Би чинь анх “Маск” продакшнд орохдоо л их мяраалаг байсан. Тэгээд орсон цагаасаа хойш л ер нь таргалалттайгаа тэмцсээр ирсэн. Тэгээд нэг юм учраа олсоон, олсон.\инээв\ Би чинь ажилд ороод удаагүй байхдаа хүүхэдтэй болсон. Би гурван хүүтэй л дээ. Гурван хүүгээ ойр, ойрхон дараалуулж төрүүлсэн болохоор жингээ хасах, жингээ барих асуудал дээр их хэцүү байсан. Гэхдээ ер нь тайз, дэлгэцэн дээр ил байгаа, үлгэр дууриалал болох урлагийн хүн, тэр тусмаа эмэгтэй хүн чинь гоё сайхан байхгүй бол болохгүй шүү дээ.Олон ч хүн үлгэр дууриалал авах ёстой. Ер нь ч их хүнд х.араалгуулж, з.үхүүлж байсан дөө. “Энэ одоо бүдүүн юм байж нүүрээ будахгүй юм” л гэнэ. Нүүрээ будахаар “бүдүүн юм байж нүүрээ будлаа” л гэнэ. Тэгээд адгийн наад зах нь л энэ шүү дээ.\инээв\ Тэгээд жингээ хасахаар “тарган нь гоё байсан юм” л гэнэ. Гэхдээ хүн юу гэж хэлэх нь ямар хамаа байхав. Хүн өөрийнхөө эрүүл мэндийн төлөө л анхаарах хэрэгтэй. Тэгээд ч эрүүл байх чинь л хамгийн чухал шүү дээ. Таргалалттай байна гэдэг чинь тал бүрийн ө.вчтэй байна гэсэн үг.Тэгэхээр аль болох эрүүл, зөв хоол хүнсийг хэрэглэж байх хэрэгтэй шүү гэж зөвлөмөөр байна. Яг үнэнийг хэлэхэд би эрүүл зөв хооллолтоор жингээ хассан. Одоогоор бол нийт гуч гаран киллограмм жин хассан байгаа. Тэгээд ер нь элдэв янзын тураах бэлдмэл, янз бүрийн эм тан уугаад нэмэргүй шүү. Хамгийн гол чухал зүйл бол зөвхөн хооллолт шүү. Гоё сайхан, эрүүл чийрэг байхын тулд хэрэглэж байгаа хоол хүнсэндээ маш их анхаарч байгаарай гэж хэлэх байна даа. ‘Өвөл’, ‘Эхиймаа’, ‘Төлөөс’ зэрэг кинонд дүр бүтээсэн жүжигчин Г.Чулуунцэцэг ‘Бурхны авралаар чи ирлээ’ шоу нэвтрүүлгийн жүжигчнээр ажилласан бөгөөд ‘Гал тогоо’ цэнгээнт нэвтрүүлгийн ялагч болж, ‘Kitchen all’ брэндийн тавилгаар гэрээ тохижуулсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published.