Categories
Чөлөөт

Т.Дэлгэрмөрөн: Бид хоёр нь хичээсээр бас санасаар үгүйлсээр яваа шүү хайртай бүхнээ

Т.Дэлгэрмөрөн:Merhaba??? Сайн байна уу? гэж мэндлэх үг юм билээ Түрк хэлээр. Аав охин хоёрыг тоглолт зохион байгуулагчид Истанбулын түүхэн газруудаар аялуулж эртнээс эдүгээ хүртэл хадгалагдаж , тэр байтугай одоог хүртэл ашиглагдаж байгаа алдартай хаадын ордон , сүм дугана , худалдааны төв , хоёр тивийг холбож байгаа фосфорын хөндийгөөр усан онгоцоор аялуулж , олон улсын түнш орнуудын гайхамшигт давтагдашгүй гүүр , уран барилга бүтээлүүдийг үзүүлж , үндэстнийх нь хоол цайгаар бөмбөгдөж дайлсаар золтой л суусан газраа унтчихалгүйхэн шиг буудалдаа орж ирсэн санагдана гхгхгх. 650 гариу жилийн өмнө Хүлэгү хаан морьтойгоо орж эзэгнэж байсан багана үгүй давтагдашгүй гайхамшигт хөндий хаш цагаан гантиган ордонд , одоо цагт Монгол хүн дээлтэйгээ орно оо гээд үндэстнийхээ хувцсаар гангарсан биш баахан хүмүүстэй зургаа даруулаад үзмэр болчихсон доо. Гардан хийж байгаа зүйлдээ чин сэтгэлийг зориулдаг Түрк хүний зан чанар дэндүү найрсаг нээлттэй бас сэргэлэн тархитай сэтгэдэг гаргалаа арвинтай юм.Боддоо 1664 онд ашиглаж байсан эртний худалдааны төвөө одоог хүртэл яг тэр хэвээр нь ашиглаж байгаа хайр , гутал тослож байгаа өвгөний хэрэглэл хоёр тэдгээрийг ямархан хэмжээний ур ухаантай хүмүүс болохыг харуулна аа. Өнөөдөр миний эхний VIP тоглолт эхэлнэ.Хүний тоо хязгаартай болохоор яг л төрсөн өдрийн PARTY шиг доргио үдэш болох байх.Хүндэт зочид олноор уригдсан энэ үдэш аав охин хоёрт амжилт хүсээрэй.Бид хоёр нь хичээсээр бас санасаар үгүйлсээр яваа шүү хайртай бүхнээ.

Leave a Reply

Your email address will not be published.