Categories
Чөлөөт

Одоо болъё, хангалттай. Жагсвал ч жагсая, тэмцвэл ч тэмцэе, өлсвөл ч өлсөе Тэвчээр тасарлаа

До.ромжлуулж ханалаа ш дээ. Ямар нэгэн юм бодогдохгүй байна уу Монголчуудаа! Өнөөдрийнхөө байгаа байдалд нэг дүгнэлт хийцгээе л дээ.Ингээд нэг намын, нэг даргын да.рангуйлалд орчмооргүй байна. Бид “ардчилсан” улсын иргэн… Сонгож болсон, огцруулж бас болдог байх ёстой.Нэгийг нөгөөгөөр солиод өөрчлөгдөх үү гэх юм. Хүн болгон өөр өөрөөр сэтгэнэ, бодно, хийнэ. Төрд сонгогдсон наад хүмүүс дунд чинь нэр хичээдэг, ичих булчирхайтай хүмүүс бас бий шүү.Арчаагаа алдаж дахин нэг МАНАН мафийг угсарчихлаа БИД! Дараа нь харамсаж суухгүйн тулд СОЛИОД ҮЗЭЕ! Өөр хэн нэгэнд итгэл найдвар өгөөд үзэе! Аргаа барж байна. Аргаа барсан хүний үг шүү. Энэ нэг нөхөр анх яаж талбай дээр жагсаж “шударга таван гишүүн” гэдэг нэр зүүж гүйж байлаа. Нэг санаач… Албан тушаалын төлөө биш гээд гүйж байсныг нь мартаа юу ТА НАР! Бүгд албан тушаалд очоод амаа үдүүлсэн… Бид сайхан дагздуулсан, ҮНЭН БИЗ!Одоо болие, хангалттай. Жагсвал ч жагсая, тэмцвэл ч тэмцэе, өлсвөл ч өлсөе. Нийтийн эрх ашиг, эрх тэгш байдлын төлөө золиос гаргах ёстой бол гаргая. Тэвчээр тасарлаа.

Leave a Reply

Your email address will not be published.