Categories
Чөлөөт

Valentine’s Day: Хайртай залуугаа хэрхэн баярлуулах вэ?

Өнөөдөр Гэгээн хайрын өдөр Валентины өдрөөр охид, бүсгүйчүүд хайраа илчилж, хайртаа залуудаа шоколад бэлэглэдэг уламжлалтай. Мөн тэднийгээ болзоонд урьж, үдшийг аз жаргалтай өнгөрүүлдэг. Харин та хайрт залуугаа яаж баярлуулахаа шийдээгүй байна уу? Төрсөн ордоор нь шинжиж, хэрхэн баярлуулахаа шийдээрэй. Хонь Хонины ордны залуучууд энэ өдрийг тантай хамт орон дотроо өнгөрүүлэхийг илүүд үзэх болов уу. Гол нь та энэ өдөр жирийн өдрөөс өөр байх хэрэгтэй. Олон лаа асааж, хөгжим тавиад, халуухан бүжиг хийж үзүүлэхэд болохгүй гэх зүйлгүй. Эсвэл ямар нэг үдэшлэг зохиох. Хонинууд хөгжил цэнгэлд дуртай тул баярлах болно. Үхэр Тэд зэрэг дэв, брэндэд дуртай тул бүх юм тансаг байх шаардлагатай. Алдартай брэндийн бүтээгдэхүүн яг тохирсон бэлэг. Үнэтэй ресторанд оройн зоог барьж болох. Ер нь үхрийн ордны эрчүүд өнөөдөр үнэтэй цайтай зүйлд л баярлана. Ихэр Энгийн зүйл, хурц ухааныг эрхэмлэдэг залуус. Мэдээж Номын санд урих нь тохиромжтой биш, тэгээд ч та өөрөө уйдах болно. Тэгэхээр орчин үеийн урлагийн үзэсгэлэн үзэх нь яг таарна. Харин гараад жижигхэн хоолны газарт энгийн хоол идвэл тэд таны энэ бэлгийг мартахгүй, санаж явах учиртай. Мэлхий Маш гэрбүлсэг орд. Гэгээн Валентины өдөр бүгд хайр дурлалаар умбаж байгаа ч хэт эротик, хайр дурлал болсон бэлэг өгөх гэж яараад хэрэггүй. Харин ирээдүй, цаашдын амьдралаа илүү бодож байгаа шүү гэдгээ илэрхийлсэн бэлэг сонгох нь зөв. Дурлалт хосуудаас гадна илүү гүнзгий зүйл байгаа гэдгийг мэдрүүл. Магадгүй, гэртээ урьж, аав, ээжтэйгээ танилцуулбал өлзийтэй сайн. Эсвэл хотоос гадуур нэг өдрийн аялалд уриарай. Арслан Арслангийн эрчүүд анхаарлын төвд байх дуртай. Ресторанд үдшийн зоогонд урих нь сайн хувилбар. Гэхдээ ширээний ард та зөвхөн түүний тухай л яриад байх хэрэгтэй. Хөгжим дуу захиалбал тэр үнэлэх болно. Хайртай, үнэтэй цэнтэй гэдгийг нь түүнд ойлгуул. Болзооны үеэр заавал гэрэл зураг авхуул. Маргааш тэр зургаа ажлынхан, анд нөхөд, ээждээ гайхуулах учиртай. Охин Цаг хугацааг үнэлдэг, шинэ юм сурах дуртай орд. Хамтдаа ямар нэг мастер-класс, сургалтанд очвол тохирно. Маш хэрэгтэй, ашигтай болзоо болж чадахгүй байлаа ч их хөгжилтэй үдэш байх болно. Дараа нь дурсах зүйлтэй үлдэнэ гэсэн үг. Жинлүүр Маш романтик орд. Үүнд нь ач холбогдол өгөх хэрэгтэй. Өндөр барилгын дээвэр дээрх кафед болзож болно. Жинлүүрийн залуус урлаг сонирхдог, сайхан бүхэнд дуртай. Сонгодог урлагийн үзэсгэлэнд урьж, үгүй бол уран зураг өлгөсөн кафе, цэнгээний газарт орж болно. Гэхдээ та эхлээд үзэсгэлэн, зураач нарын тухай уншиж мэдчихээд очоорой. Хилэнц Шинэ бүхнийг туршиж үзэх дуртай залуус. Таны үүрэг бол тэднийг гайхуулах. Шүхрээр үсрэх? Хилэнцүүд шууд үсэрч орхино. Галзуу солиотой мэт экстрим залуус шүү тэд. Хэрэв та өөрөө айгаад байвал ямар нэг хурц гэрэлтэй бүжгийн шоунд урьж болох юм. Мөн гэртээ хоёулахнаа аймшгийн кино үзэх нь тохиромжтой хувилбарын нэг. Нум Нум өвөрмөц зүйлд дуртай. Бусадтай адилхан биш болзоо зохион байгуулж чадвал түүний зүрх чинийх гэсэн үг. Жирийн бэлэг өгөхдөө ч өвөрмөцөөр өгч болно. Хүн болгоны мэддэг тайланд массаж биш Бали массажинд урь. Жирийн нэг массажаар бэлэг барьсан биш гэдгийг тэр мэдэх учиртай тул өвөрмөц гэдгийг нь эхлээд сануул. Матар Маш зорилго, эрмэлзэлтэй залуус. Тэд үргэлж хөдөлгөөнд байдаг бөгөөд дэлхий ертөнцийг бараг тэд эргүүлж байгаа гэдгийг сана. Түүнд өнөөдөр чамтай хамт амрах боломж олго. Тэр хэзээ ч мартахгүй. Тайвшруулах иллэг хийж, сайхан амраасны дараа дагуулаад шөнийн клубт орж, эрч хүчээ зарцуул. Хумх Хумхын эрчүүдийг уйтгартай болзоонд урьж болохгүй. Ер бусын, хөгжилтэй газар орох ёстой. Стриптиз клуб, шөнийн Баар тохирно. Өглөө нь өөрсдөө ичтэлээ шөнөжин цэнгэ. Загас Загасны ордынхныг Валентинаар баярлуулах амаргүй. Тэд 30 нас хүртлээ сахилгагүй, хөгжилдөж цэнгээд, дараа нь гүн ухаанч яриатай, тайван амгалан болчихдог. Таны загас хэдэн настайгаас хамаарч урих газраа сонгоорой. Дөрвөн цаг үргэлжлэх жүжиг үзэх үү, хамаг хувцсаа тайлсан шоу дээр үү? МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.