Categories
Чөлөөт

Минималист болохыг хүсдэг хүн бүхний мэдэж авах чухал алхамууд

МИНИМАЛИСТ БАЙХ ХАНДЛАГУУДААС: •Гоё ганган олон хувцаснаас татгалз Биед эвтэй, өөрт зохих чанартайг сонго. •Хар энергитэй хүмүүсээс хол бай. Сайн муу нийлж сав дүүрдэг ч чамд оюун санааны нэмэргүй, зүрх сэтгэлийн нөмөргүй хүмүүсээс зайгаа ав. Зорилго тэмүүлэлгүй, зүхэл өсөөр хоол хийдэг, сургамж туршлагаа хав дардаг хүмүүс “хар энерги”-тэйд тооцогддог. •Бусдын амьдралаар өөрийгөө бүү хэмж. Тэр тэгэж бодох болов уу, энэ ингэж яривал яана гэсэн түм буман төсөөллийн бодлоосоо болж өөрийгөө битгий алд Мөн чанар, мөр үйлдэл тань аяндаа хэн болохыг хэлээд өгөхөөс хойш хүний өмнөөс илүү зүйл бүү бод. •Хийсвэр мөрөөдөл, өнгөрсөн дурсамжаасаа сал. •Зорьж очиж тусалчихаад хариу нэхдэгээ боль. Зовлонгоор нь дүгнэж, жаргалаар нь хэмждэгээ азна. •Амьдралд ойрхныг хүс. Биелүүлэх боломжтой руугаа тэмүүл. •Би хэн бэ гэж шаналахын оронд би хэн биш вэ гэх өнцгөөс хар. •Цахимд тархсан замбараагүй мэдээллээс өөрт хэрэгтэйг олж сур. Цадиггүй нийгэм дэх захгүй харилцаанаас өөрт хэрэггүйг хаяж, орхи. •Санхүүгийн асуудалдаа хариуцлагатай ханд. Орлого, зарлагаа төлөвлөж тооцоолж, зөв олж, зөв үрж сур. •Эрүүл мэндээ хамгийн их хайрла. Бусдын сэтгэл зүтгэлийг хамгийн их хүндэл. Урам, зэмлэлийн тэнцвэрийг мэдэрдэг бай. Уучилж сур, уур хилэнгээ багасгаж занш. •Эцэг эх үр хүүхдээ атга чихэр, чимх үгээр хуурахаа боль. Энгийн түвшин байдлаараа ачлал үзүүл. Энэрэл хайр гэдэг гаднаа гяланцаг гоё үгэнд биш, гэр доторх тайван итгэлтэй бөгөөд хүндлэлтэй харилцаанд оршдогийг үлгэрлэ. •Хайртай хүмүүстэйгээ цагийг илүү өнгөрөө

Минималист болоход яг таг тогтсон дүрэм журам гэж байхгүй. Хүн бүр л өөр өөрийнхөө арга замаар эхэлж болно. Гэхдээ энэ бол нэг сарын эсхүл нэг жилийн төлөвлөгөө бол биш шүү. Энэ бол урт хугацааны аялал. Миний хувьд анх минималист болох гэж байна гээд юу юугүй хамаг юмаа гаргаж хаяад эхэлсэн маань намайг жаахан мухардалд оруулсан юм шиг санагдсан. Тийм болохоор Минималист амьдралын хэв маягийг сонирхож, хаанаас эхлэхээ мэдэхгүй байвал өөрийнхөө хэдэн санааг хэлье. Алхам 1. Зорилгоо тодорхойлох Яагаад амьдралын хэв маягаа солимоор байгаа жагсаалтаа гаргах. Жишээ нь: -Өөртөө болон хайртай хүмүүстээ илүү их цаг зарцуулдаг болох -Илүү их аялдаг болох -Бусадтай өөрийг харьцуулахаа болих -Бухимдахаа багасгах -Хуримтлал үүсгэж эхлэх -Цэвэрлэгээнд зарцуулдаг цагаа багасгах -Гэрээ илүү их зайтай болгох гэх мэт юу ч байж болно. Алхам 2. Талархах Таныг аз жаргалтай болгодог, өөртөө байгаа талархмаар зүйлсийн жагсаалтыг бас гаргаарай. Учир өөрт байгаа эд хогшлоо багасгах нь гол зорилго биш, хамгийн чухал үнэт цэнэтэй зүйлээ таньж, олж авах нь чухал. Алхам 3. Шийдвэр гаргалт Харин одоо та өөрийн өөрчилмөөр байгаа зүйлс болон өөрт байгаа гайхалтай зүйлсийн талаар мэдсэн учраас энэ амьдралын хэв маягаар амьдрах эсэх шийдвэрээ гаргаарай. Шийдвэр гаргалт бол таны зорилгын 50% биелсэнтэй л адил. Алхам 4. Мэдээлэл цуглуулах Минимализмийн талаарх мэдээлэл, ойлголт олж авахыг хичээгээрэй. Youtube сувгаас өөртөө урам зориг өгөхөөр минималистуудыг дагаж болно. Алхам 5. Цэгцлэлт Оюун санаа болон эд материалын хувьд өөрт хэрэггүй байгаа зүйлээсээ ангижрах хэрэгтэй. Алхам 6. Бага багаар өөрийн гэсэн минималист зуршилтай болохыг хичээгээрэй. Эх сурвалж: https://www.facebook.com/M-life-103319434638261/

Leave a Reply

Your email address will not be published.