1. Тааламжгүй сэтгэгдэл төрүүлдэг, сонирхолгүй санагддаг хүмүүстэй аль болох бүү харьц. Тэдний анхаарлыг өөртөө бүү тат, бүү марга, тэдний төлөө ямар нэг юм бүү хий. 2. Олон хүн бөөгнөрсөн газар байхдаа ар нуруундаа 10 – 15 см илүү гадны хүн ойртуулахгүйг хичээ. Хүний нуруугаар нарийн эрчим хүчний нөлөөнд эмзэг энергийн суваг явдаг. Өөрийгөө хамгаалахын тулд цэвэр эфирийн тос түрхэж бай. Үнэр нь таны хамгаалалт болно. 3. Хичнээн өлсөж байсан ч өвчтэй, ядарсан, уцаартай, таньд дургүй хүний хийсэн хоолыг бүү ид. 4. Орон гэртээ зөвхөн өөрөө л байдаг тохилог хувийн орон зайтай бол. Тийшээ таны зөвшөөрөлгүй хэн ч нэвтэрдэггүй байх ёстой. 5. Олсон эд зүйлстэй маш болгоомжтой харьц. Ялангуяа эртний эдлэл, чимэг зүүлт, сахиус, хувийн эд зүйлстэй. Тухайн эдийн эзэн хэн байсан, түүнтэй юу тохиолдсон тодорхойгүй. Бас тухайн эдлэл сөрөг мэдээлэл агуулж байж мэднэ. 6. Бусдын өгч байгаа бэлгэнд болгоомжтой ханд. Зарим бэлэг таны хүчийг сулруулж бүр хүндээр өвчлүүлдэг. Үнэхээр сэтгэлд нийцсэн бэлгийг л хүлээж авч бай. 7. Дасгал хөдөлгөөн байнга хий: гүйлт, фитнесс, идэвхт бясалгал, йог, усан сэлэлт, дугуй унах гэх мэт. Эрүүл мэндээ байнга анхаар. Өвчтэй хүн бусдын зүгээс ирэх эрчим хүчний нөлөөг эсэргүүцэж чаддаггүй. Түүгээр ч үл барам хэсэг хугацааны дараа тэр бусдын энергийг сорогч болж хувирдаг. 8. Бусдын эд зүйлс болон хувцас хунарыг бүү өмс, нэг удаа ч гэсэн бүү өмсөж үз. Өвчтэй, нас барсан хүний хувийн эд зүйлсийг бүү хэрэглэ. Өөрийн хувийн эд зүйлсээ ч гэсэн түр зур бусдад бүү зээлдүүл. 9. Амьдарч, ажиллаж байгаа орчноо цэвэрхэн тохитой байлга. Арц, хүж, ароматерапи асаа. Өдөр бүр усанд ор, хувцасаа байнга соль. Ор хөнжлийн даавуу, гар нүүрийн алчуураа байнга угааж хэвш. 10. Санаа сайтай яв. Бусадтай эвтэй, уян хатан байж сур. Аливаа зөрчлөөс зайлсхийх гэж оролдож бай. Болохгүй бол зөрчлийг бүү хурцатга. 11. Уучилж сур. Мууг муугаар бүү хариул. Уурлах, муу юм бодох бүрт эрчим хүч алдагддаг. 12. Байнга инээмсэглэж яв. Амьдралын сайхныг анзаар, эргэн тойрны сайхныг олж хар. Өөрийгөө, бусдыг, амьдралыг хайрла.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна.
Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд
явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан.
Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.