Categories
Чөлөөт

Сэлэнгэчүүд арслан Б.Орхонбаярыгаа “Ланд круйзер 300“, гурван өрөө байр, 500 хониор мялаав

аярсайханы Орхонбаяр 24 насандаа Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойд үзүүрлэн, улсын арслан цол хүртсэн. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат “Алдар спорт хороо”, “Атар трейд” ХХК, “Таван хан” дэвжээний бөх юм. Тус аймгийн удирдлагууд шинэхэн арслан цолтныхоо мялаалга наадмыг наймдугаар сарын 05-ны өдөр хийсэн байна. Б.Орхонбаяр тавын даваанд аймгийн арслан Б.Бадамгаравыг, зургаагийн даваанд аймгийн арслан О.Цэцэнцэнгэлийг, долоогийн даваанд улсын арслан Ц.Содномдоржийг, наймын даваанд улсын заан болсон Б.Бат-Өлзийг, есийн даваанд даян аварга Н.Батсуурийг өвдөг шороодуулсан билээ. ШИНЭ АРСЛАН Б.ОРХОНБАЯР Улсын арслан Баярсайханы Орхонбаяр 1998 оны долдугаар сарын 1-нд төрсөн, 95 кг жинтэй, 180 см өндөр. “Боохой” хэмээх улсын арслан Д.Данзангийн өлгий нутаг болох Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумд төрсөн. “Таван Хан” дэвжээ, “Хос түрүү” компанийн бөх Б.Орхонбаяр 2019 онд улсын начин болсон хамгийн залуу хүчтэн. Улмаар тухайн жил начин болсон хамгийн залуу бөхөд олгодог дааганы эзэн болсон бөгөөд 2019 онд Сэлэнгэ аймгийн наадамд хоёр дахиа зодоглохдоо түрүүлж, аймгийн хурц арслан болсон. Тэрбээр өнгөрсөн жил улсын наадамд улсын харцага цол болсон. Б.Орхонбаяр нь 2022 оны Ардын хувьсгалын 100,101 жилийн ойгоор Содномдорж арслангаар 7 давж Улсын заан цол хүртэж Улсын заан Бат-Өлзийгөөр 8 давж Улсын гарьд цол хүртэж Улсын даян аварга Батсууриар 9 давж 24 насандаа Улсын арслан цол хүртэж байна. Монгол улсын Арслан Б. Орхонбаяр 🇲🇳 Гоёхон юм даа
“Монгол Бөх” гэх нэр томьёо, дүр төрхийг шинэ үеийнхэнд бас дэлхийд шинээр тодорхойлж өглөө! Баярлалаа 🙌

Leave a Reply

Your email address will not be published.