Categories
Чөлөөт

“Сүнс зайлах” гэдэг нь ямар учиртай вэ?

Хааяа ажил төрөл бүтэлгүйтээд, бие хаа нь өвдөөд, тааруухан болоод ирэхээр хүмүүс үзүүлж харуулахаар “сүнс чинь зайлчихсан байна” гэдэг үгийг сонсдог. Тэгвэл хүний сүнс яагаад зайлж оддог талаар бурханы шашинд юу гэж үздэгийг хүргэе. Хүн бүр сүнстэй. Тэр бүү хэл амьд бүхэн ногоо ургамал, амьтад хүртэл сүнстэй байдаг. Товчхондоо Сүнс гэдэг зүйл бидний биед үхэх хүртэл байна. Тэгээд энэ хорвоод амьдрах хугацаа дууссаны дараа, дараагийн шинэ биеэ хүлээж авдаг аж. Манайхан сүнс зайлна гэж буруу ярьдаг бөгөөд хүний сүнс үхсэн хойно л зайлдаг байна. Харин тухайн хүний хийморь сүлд зайлахаар ажил төрөл бүтэхгүй, цаанаасаа бүх зүйл нь нураад ирдэг гэнэ. Тиймээс тэр даруйд нь хийморь сүлдээ дуудуулж байх хэрэгтэй аж. Хүний сүлд хийморь дараах нөхцөл байдалд эзнээ хаяж оддог байна. -Шөнө оройн цагаар муу газраар хэсэхэд -Архи ууж ухаан санаагаа алдахад -Хэрүүл уруул хийж хүнтэй маргалдахад -Хар цагаан хэл ам хүрсэн үед -Аливаа зүйлээс хүчтэй цочиж сандрахад Мөн өөрийн энерги шингэсэн хувцсаа өөр хүнд өмсүүлэх буюу сольж өмсөхөд, тэр тусмаа малгай солихыг сүлд хийморио сольж байна гэж ойлгон малгайгаа бусадтай солихыг чанд цээрлэх хэрэгтэй. Монголчууд эртнээс малгайгаа солихыг цээрлэж ирсэн бөгөөд гарцаагүй тохиолдолд дом үг хэрэглэж ирсэн нь их учиртай байсан ажгуу. https://www.facebook.com/www.Budda.mn

Leave a Reply

Your email address will not be published.