Долоон бурхан одонд харгалзах бурхадыг тохиолдуулдаг шашны зан үйл ч байдаг бөгөөд монголчууд долоон бурханд өөрийн төрсөн жил харгалзсан одыг шүтэн, тэнгэр лусыг баясган нас, буян хишиг, зам мөрөө даатгаж цай сүүнийхээ дээжийг өргөдөг уламжлалтай билээ. Долоон бурхан одны 12 жилд харгалзах нь: Нэгдүгээр од. – Хулгана жилтэн. “Нама саманда будда нан. Ум а ми, да яаа, яа сууха” хэмээн долоон удаа уншаад өөрийн хийгээд өөр бусдын өвчин, ад зэтгэр, барцад саад бүхэн арилаад нас уртсаж, төгс эдлэл аривижин, эрх баялаг, яруу алдар дуурсагдан цог учралын хотол чуулган дэлгэрэх болтугай хэмээн сэтгэлдээ бясалгаад нэгдүгээр одонд тохиож буй Санжа намсаг бурханд даатган долоон удаа мөргөнө. Хоёрдугаар од – Үхэр, гахай жилтэн. Нама саманда будда нан. Ум цинда хум ни сууха” хэмээн долоон удаа уншаад өөрийн хийгээд өөр бусдын өвчин, ад зэтгэр, барцад саад бүхэн арилаад нас уртсаж, төгс эдлэл аривижин, эрх баялаг, яруу алдар дуурсагдан цог учралын хотол чуулган дэлгэрэх болтугай хэмээн сэтгэлдээ бясалгаад хоёрдугаар одонд тохиож буй Жүгдэржав бурханд даатган долоон удаа мөргөнө. Гуравдугаар од – Бар, нохой жилтэн.”Нама саманда будда нан. Ум ни, ми ри ни, ла га да, на ба ра, ра ма дү дү сү сууха” хэмээн долоон удаа уншаад өөрийн хийгээд өөр бусдын өвчин, ад зэтгэр, барцад саад бүхэн арилаад нас уртсаж, төгс эдлэл аривижин, эрх баялаг, яруу алдар дуурсагдан цог учралын хотол чуулган дэлгэрэх болтугай хэмээн сэтгэлдээ бясалгаад гуравдугаар одонд тохиож буй Тамжаджав бурханд даатган долоон удаа мөргөнө. Дөрөвдүгээр од – Туулай, тахиа жилтэн. Нама саманда будда нан. Ум вэ ха сууха”. хэмээн долоон удаа уншаад өөрийн хийгээд өөр бусдын өвчин, ад зэтгэр, барцад саад бүхэн арилаад нас уртсаж, төгс эдлэл аривижин, эрх баялаг, яруу алдар дуурсагдан цог учралын хотол чуулган дэлгэрэх болтугай хэмээн сэтгэлдээ бясалгаад дөрөвдүгээр одонд тохиож буй Хорвонжиг бурханд даатган долоон удаа мөргөнө. Тавдугаар од – Луу, бич жилтэн. “Нама саманда будда нан. Ум ба ра ди, за ра, ма ра на сууха” хэмээн долоон удаа уншаад өөрийн хийгээд өөр бусдын өвчин, ад зэтгэр, барцад саад бүхэн арилаад нас уртсаж, төгс эдлэл аривижин, эрх баялаг, яруу алдар дуурсагдан цог учралын хотол чуулган дэлгэрэх болтугай хэмээн сэтгэлдээ бясалгаад тавдугаар одонд тохиож буй Бурхан багшид даатган долоон удаа мөргөнө. Зургадугаар од – Могой, хонь жилтэн. Нама саманда будда нан. Ум сарва да ра, са ма еэ сууха” хэмээн долоон удаа уншаад өөрийн хийгээд өөр бусдын өвчин, ад зэтгэр, барцад саад бүхэн арилаад нас уртсаж, төгс эдлэл аривижин, эрх баялаг, яруу алдар дуурсагдан цог учралын хотол чуулган дэлгэрэх болтугай хэмээн сэтгэлдээ бясалгаад зургадугаар одонд тохиож буй Одсүрэн бурханд даатган долоон удаа мөргөнө.
Долдугаар од – Морь жилтэн.”Нама саманда будда нан. Ум са ба да, ба ра, ми на за сууха” хэмээн долоон удаа уншаад өөрийн хийгээд өөр бусдын өвчин, ад зэтгэр, барцад саад бүхэн арилаад нас уртсаж, төгс эдлэл аривижин, эрх баялаг, яруу алдар дуурсагдан цог учралын хотол чуулган дэлгэрэх болтугай хэмээн сэтгэлдээ бясалгаад долдугаар одонд тохиож буй Оточ манал бурханд даатган долоон удаа мөргөнө. Оддын ордоос Монголчуудын хамгийн их шүтэж эрхэмлэдэг нь Долоон бурхан од юм.“Долоон бурхан одонд” цай сүүнийхээ дээжийг өргөхдөө, “Санжаанамсаг жүгдир тамжжав хорвоожигдаан сэртэн очсүрэн дан шагжийтүваа гоодонлхави лха санжаа бабуу дунлаа чанцаалоо” гэж гуртан удаа уншаад өргөдөг. Ийн уншиж үдэш бүр сүүгээ өргөдөг уламжлалтай. Орой харуй бүрий болж тэнгэрт од түгэх үеэс “Долоон бурхан од”-ыг тахидаг. Долоон жижиг овоо босгосон байх бөгөөд түүндээ зул, хүж, сүү цагаан идээ өргөнө. Байгаль орчинд хог болох цаастай чихэр, хөөрдөг зул гэх мэт зүйл өргөхийг хориглоно.
Categories
Монголчууд долоон бурханд өөрийн төрсөн жил харгалзсан одыг шүтэн, тэнгэр лусыг баясган нас, буян хишиг, зам мөрөө даатгаж
