Нямсамбуугийн Хосбаяр, Нямсамбуугийн Золбаяр ихэр хөвүүд Увс аймгийн Улаангом хотын Лаборатори нэгдүгээр цогцолбор сургуулийн 10а ангид сурдаг. Тэд 16 настай. Цэцэрлэгийн ахлах ангид байхдаа аав Д.Нямсамбуу, эгч Н.Анужин нараараа даам заалгасан. 2014 онд нэгдүгээр ангид ороод Ж.Цэгмэд багшийнхаа даамны дугуйланд хичээллэж эхэлснээр олон амжилтын эзэд болжээ. Н.Хосбаяр-Монгол улсын спортын мастер, дотоод чансаа 10 Улсын аварга шалгаруулах даамны тэмцээн 2014 он алтан медаль 2016 он мөнгөн медаль 2017 он мөнгөн медаль 2019 он V байр Азийн аварга шалгаруулах даамны тэмцээн 2016 он Улаанбаатар хот хүрэл медаль 2017 он Ташкент хот багийн төрөлд мөнгөн медаль, үндсэн болон рапид төрөлд хүрэл медаль Н.Золбаяр- Монгол улсын спортын мастер, дотоод чансаа 13 Улсын аварга шалгаруулах даамны тэмцээн 2014 он мөнгөн медаль 2017 он хүрэл медаль 2019 он X байр Азийн аварга шалгаруулах даамны тэмцээн 2016 он Улаанбаатар хот IV байр 2017 он Ташкент хот багийн болон блиц төрөлд мөнгөн медаль Ихэр хөвгүүдийг өнгөрсөн нэгдүгээр сард Насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Улаанбаатар хотод ирээд байхад нь уулзаж ярилцсан юм. -Хоёулаа даамаар хичээллээд олон амжилтын түүхийг бүтээж яваад баяр хүргэе. Эхэлсэн түүх бол адилхан юм байна. Амжилтаасаа хуваалцаач? Н.Хосбаяр: Цэцэрлэгт байхад аав, эгч хоёроороо заалгаад сургуульд оронгуутаа
Ж.Цэгмэд багшийнхаа дугуйланд явж эхэлсэн. Ингээд нэгдүгээр ангиасаа сум, аймаг, улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон. Тэрнээс хойш бүхий л тэмцээнд оролцож тодорхой хэмжээний амжилт үзүүлсээр яваа. Н.Золбаяр: 2014 онд нэгдүгээр ангидаа сумын аваргаас мөнгөн медаль, аймгийн аваргаас алт, өсвөрийн улсын аваргаас мөнгөн медаль хүртсэн нь амжилтын эхлэл байсан. Бид хоёр 10 дахь жилдээ тасралтгүй хичээллээд явж байгаа. Бид хоёр танд гаргасан амжилт, чансааны мэдээллийг өгье. -Даам та хоёрт юу өгсөн бэ? Н.Хосбаяр: Оюуны спорт ой тогтоолт, логик сэтгэлгээг сайжруулдаг. Сууж сургадаг. Оюун ухааныг хөгжүүлдэг учраас зөвхөн даамдаа биш бүх зүйлд эерэг нөлөө үзүүлдэг. Н.Золбаяр: Даам ямар ч насны хүний сурч болдог спорт. Миний хувьд тэвчээртэй сууж сургахад их нөлөөлсөн. Мөн математик, физикийг хичээлийг илүү амархан ойлгодог
нь даамтай холбоотой. -Та хоёр өөр урлаг, спортын төрлөөр хичээллэдэг үү? -Даамыг бид хоёр багаасаа сурчихсан болохоор одоо арай өөр зүйлүүдэд цаг гаргах болсон. Жишээ нь сагс, гар бөмбөгөөр хичээллэж биеэ хөгжүүлэхийг зорьж байна. Мөн чөлөөт цагаараа гитар тоглож сурч байгаа. -Ихэр байх ямар давуу талтай вэ? -Анхнаасаа л хоёулаа болохоор ганцаараа байна гэж төсөөлж чаддаггүй. Бид хоёр ер нь хол байж үзээгүй. Хичээлдээ хамт яваад, тэмцээнд орохын тулд хоёулаа бэлтгэлээ хийгээд аймаг, улс, азийн аварга шалгаруулах бүх тэмцээндээ хамт байдаг болохоор огт уйддаггүй, ганцаарддаггүй. -Би та хоёрыг үнэхээр ялгахгүй юм байна. Хүмүүс ингэж хэлдэг үү? -Бид хоёр судлаад уншаад үзсэн чинь нэг эсийн ихэр юм билээ. Ийм хүмүүс бие, царай, сэтгэн бодох нь хүртэл ижилхэн байдаг гэсэн.
Гэхдээ та ингээд сайн харвал бид хоёрын үс өөр, бас Хосоо мэнгэтэй. Анх танилцсан хүмүүс их удаж байж ялгадаг. Манай ангийнхан бол үсээр ялгадаг. Харин багш нар андуурдаг учраас “Ихэр ээ, Хосоо, Золоо” гээд хамт дуудчихдаг. Заримдаа ээж, аав бид хоёрыг андуурна. -Гэр бүлээ танилцуулаач? -Манай аавыг Д.Нямсамбуу гэдэг. Хувиараа бизнес эрхэлдэг. Ээжийг Л.Туяа гэдэг, багш. Том эгчийг маань Н.Номин, бага эгчийг Н. Анужин гэдэг. Хоёр эгч маань их сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг, бид хоёр аав, ээжтэйгээ Улаангом хотдоо байдаг. -Та хоёрын мөрөөдөл, зорилго адилхан байдаг бололтой. Төлөвлөгөөнөөсөө хуваалцаач? -Тийм ээ, адилхан. Заримдаа бид хоёр чимээгүй байж байснаа гэнэт зэрэг нэг үг хэлдэг. Зорилгын хувьд бас шат шатаар ахиад байгаа.
Эхлээд бид хоёр улсын аваргад амжилт гаргахыг, дараа нь азийн аваргад амжилттай оролцохыг зорьсон. Харин одоо бол дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргахыг зорьж, мөрөөдөж яваа. Тийм учраас ирэх гуравдугаар сард болох өсвөрийн УАШТ-д амжилт гаргана. 2023 он бид хоёрын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох сүүлийн жил учраас одоо хариад бэлтгэлээ сайн хийнэ. -Өсвөр насны хүүхдүүдэд нийтлэг ямар асуудал тулгардаг вэ? -Өсвөр насныханд үе тэнгийн дээрэлхэлт их байдаг. Үүнийг болих хэрэгтэй. Мөн хүүхдүүд олон нийтийн газар явахдаа үг, үйлдлээ цэгнэж, хараал хэлэхээс татгалзах хэрэгтэй гэж хардаг. Манай үеийнхэн утас, цахилгаан тамхи зэрэгт маш их татагдсан.
Хэдийгээр утсаар тоглоом тоглох, найзуудтайгаа чатлах зэрэг нь бид нарт гоё байдаг ч үүнийг тулгарч байгаа нэг асуудал маань гэж харж байгаа. Тасралтгүй хэсэг утсаа оролдохоор толгой өвддөг шүү дээ. Бид хоёр аль болох утсаар бага тоглохыг хичээдэг. Бид видео тоглоомд зарцуулдаг цагаа ирээдүйд сонгох мэргэжилдээ зориулбал үр дүн сайн гарна гэж бид хоёр ярилцдаг. -Хүүхдүүдэд хандаад юуг хэлэх вэ? Н.Хосбаяр: Даамны спортоор хичээллээрэй. Анхнаасаа нэг төрлөөр дагнаад хичээллээд явахаар цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг, мэдээж бүр багаасаа амжилт гаргадаг.
Хүүхэд бүр сайн зүйлийг сурч, муу зуршлаас хол байх хэрэгтэй. Өөрийгөө хөгжүүлэх цагийг байнга гаргаж байгаарай. Утас оролдож байхаар хичээлээ хийгээд ирээдүйн мэргэжилдээ бэлдэх хэрэгтэй. Н.Золбаяр: Цагийг үр бүтээлтэй өнгөрөөгөөрэй. Одоо хичээллэсэн ч оройтохгүй. Ямар нэг зүйлээр заавал хичээллэж, бие бялдар, оюун ухаанаа хөгжүүлээрэй гэж хэлмээр байна. -Ярилцсанд баярлалаа.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ.
Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
Азийн аварга ихэр даамчид: Одоо дэлхийд хүч сорих зорилготой. МУНДАГ ИХРҮҮДДЭЭ АМЖИЛТ ХҮСЭЭРЭЙ
