Categories
Чөлөөт

Билиг ухаан ба нинжин сэтгэлийн ач гавьяа

Буддхам шаранам гаччхами, Дхармам шаранам гаччхами, Сангам шаранам гаччхами гэдэг нь Санскрит итгэл, Түвд хэлээр Бурханд мөргөмой. Номд мөргөмой, Хуврагт мөрөг гэж буй юм. Санскрит хэлний аврал одуулах уншлага нь Түвдийнхтэй адилгүй боловч бид нар бүгд Бурхан гэдэг ганц багшийг дагагсад гэдгийг бэлэгдсэн утга нь нэг юм. Бурхны шашинд итгэдэг хүмүүс байх гэж бодож байна. Гэхдээ би бүх хүмүүст “Бурхны ном бол хамгийн сайн шашин” гэж хэлж чадахгүй. Янз янзын хүсэл, сонирхолтой олон янзын хүмүүст тохирсон олон янзын шашин л хэрэгтэй. Олон төрлийн өвчинд өөр өөр эм хэрэглэх шаардлагатай байдаг шүү дээ! Нэг өвчинд таарч байвч нөгөө өвчинд таарахгүй эм байж болно. Тиймээс би бурхны номыг хамгийн сайн ном гэж тийм ч хялбархан хэлж чадахгүй. Бурхны ном бол асар их гүн гүнзгий, өргөн баялаг сургаал юм. Зарим хүмүүс “Бурхны шашин бол сэтгэл зүйн шинжлэх ухаан болохоос шашин бус” гэдэг бол зарим нь “Бурхны шашинд ертөнцийг бүтээгчийг хүлээн зөвшөөрдөггүй шүү дээ” гэж ярьцгаана. Ямартай ч болов бурхны ном нь учир шалтгааны үндэслэлтэй, гүн гүнзгий номлол бөгөөд гадна талын материаллаг байдлаас илүүтэй, дотоод ухамсрын хөгжлийг бий болгоход чиглэж чингэхийн тулд бодгаль тухай бүрээс хамаарах үүрэг хариуцлага байдаг болохыг номлодог, олон арван нягт нарийн арга замын үүднээс хүний амьдралд ханддаг ертөнцийг үзэх үзэл юм. Бурхан багш “өөрөө өөрийнхөө итгэл бөгөөд өөрөөс хамаг юм хамаарна” мөн “Би бол замыг л заагч эмчтэй адил та нарт туслах эмийг л өгч чадна. Харин түүнийг та нар өөрсдөө л ууж өөрсдөдөө туслах ёстой” гэж номлосон юм.

Leave a Reply

Your email address will not be published.