70 настай сенатч Америкийн Ерөнхийлөгчид өрсөлдөнө

Ирэх жил АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарласан сенатч хатагтай Элизабет Уоррен 70 настай.
Уоррен Америкийн нийгмийн доод хэсгээс гаралтай. Олон хүүхэдтэй ажилчин айлын охин Элизабет 12 наснаасаа зоогийн газарт зөөгчөөр ажиллаж эхэлжээ. Учир нь охины эцэг гэнэт хүндээр өвчилж ажил хийх боломжгүй болсноос, тэрээр нагац эгчийнхээ мексик хоолны газарт ажиллаж гэр бүлдээ нэмэр болж эхэлжээ.
Элизабет сурлага сайтай охин байсан тул Хьюстоны их сургууль, Ратгерын ИС төгсч, дээд сургуульд олон жил багшилсан байна. Элизабетын анхны нөхөр Жим Уоррен НАСА-д инженер байв. Анхны нөхрөөс нь Элизабетад 2 хүүхэд, бас овог нь үлдэж, тэрээр Харвардын профессор Маннтай гэрлэжээ.
Э. Уоррен Ардчилсан намаас нэр дэвшиж Массачусетс мужаас Америкийн сенатад сонгогдсон анхны эмэгтэй сенатч болсон улстөрч. Өмнөх нэр дэвшигч Клинтон хатагтайтай харьцуулбал эр нөхрийн нэрээр бус, өөрийнхөө гаргасан замаар яваа хүчирхэг улстөрч ажээ.Тэрээр “Авлига ардчиллыг хордуулж байна” хэмээн мэдэгдэж байв. /Монголд илүү тохирох үг/
60 хүрээгүй хүнийг гэртээ үр ачаа хараад сууж бай гэлцдэг манайхаан, 70-тай эмэгтэй 71 хүрээд Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх гээд ийм цоглог явааг харчих өө!!!
“Галзуу” Трамп ирэх сонгуульд хатуухан самартай таарах нь дээ!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Don`t copy text!