Categories
Чөлөөт

ОХИНОО БЭР БОЛГОН ӨГӨХӨД АНХААРАХ ЗҮЙЛС. САЛАА ГЭЗЭГТЭЙ ОХИНТОЙ БҮХЭН ШЭЙРЛЭЭРЭЙ

ОХИНОО БЭР БОЛГОН ӨГӨХӨД АНХААРАХ ЗҮЙЛС. Өөрийнх нь жил орсон жил Цагаан жилийн харш буюу “Логар” таарсан жил Их харш буюу “Дүнсүр” хэмээх дайсан жил (ханилах, хамтрахад харш жил гэсэн гарчигаас логар, дүнсүр жилийн тухай үзнэ үү!) Пүрэв гараг, бич өдөр хоёр нь “Хүний хишиг өдөр” учир буян хишгээ аваад явчихна гэж үздэгэзс бэр өгөхийг цээрлэдэг. Зарим газар бич нь тогтворгүй (суудалгүй) амьтан учир гэр бүл болоход салж сарнина хэмээн үзэж бич өдрийг цээрлэдэг. ‘Бэр өгөх, үдэж мордуулахад тухайн өдрийн “Амь сахих” зүгт гаргах ба авах айл нь цог хийморийн зүгээс авна. ‘Тухайн өдрийн “Хорлол”, “Шулмас”, “бие тасрах” зүг нь амьдын бүх үйлэнд онцгой муу учир тэр зүг бэр авах өгөхийг хатуу цзэрлэдэг. Зайлшгүй тэр зүгт явах тохиолдолд биедээ Бунд хорол авч явна. Аливаа бух муу зүйлийн цээрийг гаргах увдистай Найман гэгээний зүрхэн тарни ”Ум агаани нигааний ажийла мандаалэ мандаалэ маеэ суухаа” тарнийг 7-21 удаа уншин цээр гаргаж явах учиртай.Их, бага өлзийт сарууд Охиноо бэр болгон өгөхөд ээл сайтай их, бага өлзийт сар гэж буй. Үүнд: Их өлзийт сар -Хулгана, морь жилтэнд хонь, үхэр сар -Үхэр, хонь жилтэнд морь хулгана сар -Бар, бич жилтэнд туулай, тахиа сар -Туулай, тахиа жилтэнд бар, бич сар -Луу нохой жилтэнд могой, гахай сар -Могой, гахай жилтэнд луу, нохой сар Бага өлзийт сар -Хулгана, морь жилтэнд, бар,бич сар -Үхэр, хонь жилтэнд могой, гахай сар -Бар, бич жилтэнд луу, нохой сар -Туулай, тахиа жилтэнд үхэр, хонь сар -Луу нохой жилтэнд хулгана, морь сар -Могой, гахай жилтэнд туулай, тахиа сар Охиноо бэр болгон өгөхөд Үхэр, арслан, охин, нум, загасны ордонд (гэрт) наран байрлаж байх үе сайн. Аливаа сарын шинийн 21-ний өдөр сайн, ‘Үйлийн зурхайн 0, 2, 3, 9, 14, 17, 22, 23 дахь одтой өдөр төгс сайн. Үйлийн зурхайн од гэдэг нь жэдзий одыг хэлнэ. Туулай, хонь өдөр таарвал сайн. Бар, могой, морь, нохой дөрвөн өдөр Дөрвөн эхэн сарын шинийн 15 Дөрвөн дунд сарын шинийн 5 Дөрвөн адаг сарын шинийн 7-нд муу Хаврын гурван сарын шинийн 7, 9, 19 3уны гурван сарын шинийн 4, 7, 8 Намрын гурван сарын шинийн 7, 17, 26 Өвлийн гурван сарын шинийн 7, 9, 19 Лхагва гараг 16 дахь одтой учирсан өдөр Баасан гараг 26 дахь одтой учирсан өдөр бэрийн үйлэнд муу учир эдгээр нэр заасан өдрүүдийг тэвч.Охиноо бэр болгон өгөх, авах сайн өдөр -Бар сарын улаан шар хулгана, улаагчин, харагчин, цагаагчин туулай өдөр -Туулай сарын хөхөгчин, улаагчин, шарагчин үхэр, улаан, шар, цагаан хулгана өдөр -Луу сарын улаагчин, хөхөгчин, шарагчин үхэр ба тахиа өдрүүд -Могой сарын хөх, шар, улаан худгана, хөх, улаан бич, хөхөгчин, шарагчин, улаагчин хонь өдөр -Морь сарын харагчин, хөхөгчин тахиа, хөх, улаан бич, хөхөгчин, харагчин, шарагчин хонь өдөр -Хонь сарын харагчин, хөхөгчин тахиа, хонь мөн шарагчин хонь өдрүүд -Бич сарын хар, хөх бич, харагчин, хөхөгчин тахиа, хонь өдрүүд -Тахиа’ сарын хар, шар, хөх луу, хөх бич, харагчин, цагаагчин хонь өдрүүд -Нохой сарын харагчин, цагаагчин хонь, харагчин, хөхөгчин туулай өдрүүд -Гахай сарын хар, цагаан, шар луу, харагчин, цагаагчин, шарагчин туулай өдрүүд -Хулгана сарын шарагчин, улаагчин туулай, шар, цагаан, хар луу, цагаагчин, улаагчин үхэр өдрүүд -Үхэр сарын улаан, шар, цагаан луу, улаагчин шарагчин, харагчин туулай, хөхөгчин, цагаагчин үхэр өдрүүд тус тус сайн болой. гарагаар:Даваа, Лхагва гараг нь олон охин төрөх сайн Пүрэв, Баасан, Ням гараг нь хүү олон, цог төгөлдөр сайн Мягмар гараг нь бэр, хүргэн авах, өгөхөд үр тасрах, өвчин болох, гарлага их тул цээрлэх учиртай. Бэр буулгах сайн цаг Хулгана гахай жилтэй бэрийг могой, морь, бич, тахиа цагт Бар, туулай жилтэй бэрийг хулгана, гахай, хонь, үхэр цагт Могой, морь жилтэй бэрийг бар, туулай, бич, тахиа цагт Бич, тахиа жилтэй бэрийг үхэр, хонь, нохой, луу цагт Үхэр, луу, хонь, нохой жилтэй бэрийг хулгана, гахай, морь, могой цагт бэр буулгаваас сайн. МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.