Categories
Чөлөөт

Хадаас /сургамжит өгүүллэг/

Жорж хорин нас хүрчээ. Тэрээр аль хэдийнээ юм бүхнийг ухаарах насандаа хүрсэн хэдий ч үргэлж бусдыг гомдоож, аль л болж, бүтэхгүй л зүйлсийг хийж явдаг байлаа. Тэгтэл нэгэн өдөр түүнд аав нь: -Чи хэн нэгнийг гомдоох, ямар нэгэн буруу зүйл хийх бүртээ энэ хананд хадаас хадаж бай гэжээ. Өдөр хоног өнгөрөх бүрийд түүний хадах хадаас цөөрсөөр нэг л өдөр нэг ч хадаас хадсангүй. Тэгээд Жорж аавдаа: “За та харав уу, би өнөөдөр нэг ч хадаас хадсангүй. Би сайн хүн болсон байгаа биз дээ” гэхэд аав нь: -За тэгвэл чи үүнээс хойн бусдыг баярлуулж, сайн үйл хийх бүртээ хадсан хадааснаасаа сугалж аваарай гэлээ. Тэгээд өдөр хоног өнгөрөх бүрд ханан дахь хадааснууд цөөрсөөр нэг л мэдэхэд нэг ч хадаас хананд үлдсэнгүй. Үүнийг хараад Жорж аавдаа: “Та хар даа, хананд нэг ч хадаас үлдсэнгүй. Би одоо сайн үйлстэн болсон байгаа биз” гэв. Эцэг нь “Тийм ээ миний хүү, хананд нэг ч хадаас үлдсэнгүй. Гэхдээ хананад хадаасны нүх үлдсэн байна” гэжээ. “Муу үйл хийж байгаад түүнийгээ засч сайн хүн болсон ч хүний зүрх сэтгэлд хийсэн муу бүхэн чинь шарх болон үлддэг юм шүү” эх сурвалж: Будда.мн

Leave a Reply

Your email address will not be published.