Categories
Чөлөөт

18 сая төгрөгийн дэмжлэг авч амины орон сууцтай болох боломж

Байшингийнхаа халаалтын зардлыг хэрхэн бууруулах вэ? Монгол орны хүйтэн сэрүүн уур амьсгалын нөхцөлд амины орон сууцанд тавигдах гол шаардлагуудын нэг нь дулаан алдагдалгүй буюу дулаан алдагдлыг хамгийн бага түвшинд байлгах явдал юм. Байшингийн зураг төсөл гаргахаас эхлээд зөв төлөвлөж, технологийн дагуу барьснаар дулаан алдагдлыг боломжит бага түвшинд барьж чадах бөгөөд ингэснээр эрчим хүчиндээ ч эдийн засагтаа ч хэмнэлт гаргах боломжтой. Амины орон сууц барихаар төлөвлөж буй хүмүүсийн түгээмэл асуудаг асуулт нь ямар халаалт тавих тухай байдаг. Хамгийн бага зардлаар хамгийн сайн халдаг халаагуур юу вэ? Харамсалтай нь хамгийн бага зардлын тухай ойлголт нь ямар халаагуур гэхээсээ илүү ямар байшин бэ гэдэгтэй шууд холбогддогийг тэр бүр анхаардаггүй. Өөрөөр хэлбэл ямар ч сайн халаалтын систем сонгож, суурилуулсан бай, байшин тань дулаан алдагдал их бол халаалтын зардал өндөр гарсан хэвээр байх болно. Харин дулаан алдагдалгүй байшинг хэрхэн барих вэ? Барилгын уламжлалт бүх арга технологиор болон түүнд ашиглагдаж ирсэн бүх материалуудаар эрчим хүчний хэмнэлттэй барилга барих боломжтой. Гэвч Барилгын материал тус бүрийн дулаан тусгаарлах, ус чийг, уур тусгаарлах, салхи битүүмжлэх болон даац авах зэрэг үндсэн шинж чанарууд нь өөр хоорондоо эрс ялгаатай байдаг тул зөвхөн нэг төрлийн материал ашиглан эрчим хүчний хэмнэлттэй барилга барих боломж хязгаарлагддаг. Түүнээс гадна тухайн барилгын хэлбэр, хэмжээ, газарзүйн байрлал, цонхны хэмжээ, чиглэл, нарны тусгал, сүүдэрлэлт зэрэг маш олон хүчин зүйлүүд барилгын эрчим хүчний хэрэгцээнд нөлөөлдөг. Энэ бүгдийг мэргэжлийн байгууллагаар зураг төсөл гаргуулж, норм стандартыг баримтлан, технологийн дагуу бариулснаар шийдвэрлэх боломжтой. Санхүүгийн асуудлаа хэрхэн шийдвэрлэх вэ? 60м2 хүртэлх дундаж хэмжээтэй, эрчим хүчний хэмнэлттэй байшин барихад ойролцоогоо 70-80 сая төгрөг шаардлагатай. Энэ хэмжээний мөнгийг нэг дор гаргах бололцоо өрх бүрд байхгүй учир банкны зээлээр тэр дундаа хамгийн таатай нөхцөлтэй зээлээр санхүүжүүлэх боломжийг эрэлхийлэх нь зүйтэй. ХасБанк ердийн байшинтай харьцуулахад 20-80% бага эрчим хүч зарцуулдаг буюу тэр хэрээрээ халаалтын зардал бага гардаг амины орон сууцны зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгодог. Та ХасБанктай гэрээтэй буюу эрчим хүчний хэмнэлттэй гэдэг нь баталгаажсан барилгын компаниудын барилгаас сонгон, урьдчилгаа 20% төлөөд, 120 хүртэлх сая төгрөгийн зээлийг сарын 1%-ийн хүүтэй, 15 жилийн хугацаатай авах боломжтой. Уг зээл нь байшингийн м2-д хязгаар тавихгүйн дээр Улаанбаатар хот, зуслангийн бүс, хөдөө орон нутаг гээд хаана ч барих боломжтойгоороо онцлог. Мөн дээр дурдсанчлан 20-80% бага эрчим хүч зарцуулж байгаа эсэхийг хөндлөнгийн мэргэжлийн аудитороор баталгаажуулж, гэрчилгээ олгодог бөгөөд эрчим хүчний аудиторын зардал болох байшингийн төсөвт өртгийн 2%-тай тэнцэх зардлыг ХасБанк харилцагчийнхаа өмнөөс төлдөг юм байна. Эрчим хүчний хэмнэлттэй гэсэн гэрчилгээтэй байх нь таны амины орон сууцны ирээдүйн үнэ цэнийг өсгөх давуу талтай. Амины орон сууцны зээлд хэрхэн хамрагдах вэ? Хамгийн түрүүнд та барилгын компани болон сууцны загвараа сонгоод нэхэмжлэх авна. Нэхэмжлэх болон бусад бичиг баримтуудаа бүрдүүлэн ХасБанкны дурын салбарт зээлийн хүсэлт гаргана. Таны зээл шийдвэрлэгдмэгц, барилга захиалгын гэрээ байгуулаад, барилгын зураг төсөлд эрчим хүчний аудитаар хяналт хийлгэнэ. Аудитаар баталгаажсаны дараа барилгын ажлын гүйцэтгэл эхлэх бөгөөд барилга баригдаж дууссаны дараа эрчим хүчний аудитаар дахин хяналт хийлгэж, гэрчилгээ авна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл дараах холбоосоор хандана уу. https://www.xacbank.mn/product/1142

Leave a Reply

Your email address will not be published.