Categories
Чөлөөт

Орос хийн хоолойгоо Монголоор заавал дайруулахаар шийдвэртэй тэмцэж байгаагын учир нь:

Монголын ЭЗ-т доод тал нь жилд 3 тэрбум долларын дамжин өнгөрсний татвар орно. Энэ нь Хятадын өрийн дарамтанд улам бүр орж байгаа Монголын ЭЗ-ыг сэргээхээс гадна Орос Монголын харилцааг эрчимтэй сэргээхэд тустай 2. Хийн хоолойн нь мэдээж Оросын өмч байх учраас ирээдүйд ирж болох Хятадын Монголын эсрэг түрэмгийлэлд хаалт болох үүднээс Оросын өмчийг байршуулах 3. Монгол бол Оросын найдвартай түнш гэдгийг дэлхий нийтэд ойлгуулах Тэгвэл эсрэгээр Хятад яагаад Монголын нутгаар дамжуулахыг эсэргүүцэж байна: 1. Монголын ЭЗ маш жижигхэн учир хийн хоолойн дамжин өнгөрөх татвар 3 тэрбум доллар Хятадын Монголыг өрөөр боомилон авах санаархлыг мэдээж дордуулна. 2. Монголыг эзлэн авах төлөвлөгөөнд нь мэдээж Оросын өмч хийн хоолой бас л багагүй төвөг тарьна 3. Монголын нутгаар дамжин өнгөрөх энэ хоолой олон улсад Монгол бол Хятадыг биш Оросыг илүү түшиглэж байгааг ил тод харуулна. Тийм учраас Оросууд заавал Монголоор дайруулахаар Хятадууд эсэргүүцсэн байдалтай байгаа юм. Гэхдээ Оросууд хүчээр Хятадуудыг зөвшөөрүүлэхээр шийдэн тэдний эцсийн хариуг хүлээлгүй хоолойгоо эхлүүлэх шийдвэр гаргажээ. Энэ нь мэдээж Монголд хамгийн ашигтай байх болно. БОЛДСАЙХАН ЭМЧИЙН ЗӨВЛӨМЖ. Өөхтэй махааа л идэж, айраг сүүгээ ууцгаа өөр юу ч хэрэггүй шүү. Монгол хүний биеийн онцлогоос шалтгаалж өөх, мах зайлшгүй хэрэгтэй гэж ярьж байна. Гэтэл дэлхийн зарим орнууд өөх, тостой махнаас татгалзаж, эрүүл мэндэд муу гэдэг талаас нь тайлбарлаад байдаг. Энд ямар зарчмын ялгаа байна вэ? Европын анагаах ухаан 50 гаруй жил өөх тостой мах хүний биед муугаар нөлөөлнө гэж ярьдаг байсан. 50 гаруй жил тэгж ярьж байснаасаа уучлалт гуйж эхэлсэн. Олон жилийн турш өөх, улаан мах битгий ид гэж хэлсэн маань зөв баталгаатай судалгаан дээр тулгуурлаагүй өнгөц байсан байна гэж хэлээд ард иргэдээс уулчлалт хүссэн. Шинэ судалгааны үр дүнгээр өөхтэй мах идэж байгаа хүний зүрх судас өвдөх нь бага, тархины судас нарийсах нь бага, таргалах магадлал бага, даралт ихсэх, дотоод гэдсэнд эерэг нөлөөтэй. Миний хувьд хэдэн санаа хэлэхэд, нэгдүгээрт монголчууд өөх идэж бай. Хоёрт, миний хэлээд байгаа ид, уу гэсэн зүйлүүд бүгд байгаль дээр байдаг бүтээгдэхүүн. Чихэр гэж байгалийн бүтээгдэхүүн байдаггүй. Харин байгалийн бус бүтээгдэхүүнээс татгалзаж байх хэрэгтэй. Сүүлийн 2-3 гурван жилийн хугацаанд Америк, Европын хэдэн зуун мянган хүн оролцсон судалгаагаар улаан мах, өөхтэй мах нь хүний эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө гэсэн судалгааны үр дүнгүүд гарч эхэлсэн. Америкууд цэвэр цөцгийн тос идэж эхлээд байгаа. Америкийн хүн амын 70 хувь таргалалттай, хэт бүдүүн. Дээр нь тархиндаа өөрчлөлттэй. Зөнөглөх, мартах, зүрх судасны өвчнөөр их өвчилдөг. Энэ нь улаан мах идэхийг хориглосонтой холбоотой.

Leave a Reply

Your email address will not be published.