Categories
Чөлөөт

Шөнийн цагаар хүчилтөрөгч хамгийн сайн ялгаруулдаг цэцэгс

Ногоон ургамлууд нүүрстөрөгчийг шингээж, хүчилтөрөгч ялгаруулах чадвартай учир хүмүүс гэртээ аль болох их цэцэг тарихыг хүсдэг. Гэвч эдгээр цэцэг нь гэрэлтэй буюу нартай орчинд хүчилтөрөгч ялгаруулж, харанхуйд эсрэгээрээ хүчилтөрөгчийг шингээж, нүүрстөрөгч ялгаруулдаг гэдгийг мэддэггүй. Энэ мэдээллээрээ бид та бүхэнд шөнийн цагаар ч хүчилтөрөгч ялгаруулж, агаарын хорыг хамгийн сайн шүүдэг, гэртээ тарихад тохиромжтой 9 цэцгийн тухай хэлж өгье. Зуун наст (Aloe Vera) Зуун наст нь, арьсны өвчин болон ходоодонд маш сайн гэдгийг шинжлэх ухаан нотолсон. Онцгой арчилгаа, усалгаа шаарддаггүйгээрээ давуу энэхүү ургамал, шөнийн цагаар хүчил төрөгч ялгаруулах чадвартай байдаг гэнэ. Тиймээс унтлагын өрөөндөө байрлуулвал бат бөх, тайван амрах болно. Мөнхрөө (Sansevieria) Энэ ургамлыг хүмүүс сүүлийн үед гэртээ их тарьдаг болсон. Учир нь гэрийн дотоод засалд гайхалтай зохицдог, өнгө үзэмж сайтайн дээр арчилгаа маш бага шаарддаг. Тасалгааны зарим ургамлууд өдрийн цагаар бага хэмжээний хүчилтөрөгч ялгаруулаад, шөнө нь нүүрстөрөгч ялгаруулдаг бол мөнхрөө эсрэгээрээ өдрийн цагаар болон шөнийн цагаар ч хүчилтөрөгч ялгаруулсаар байдаг гэнэ. Үүнээс гадна агаар дахь төрөл бүрийн хорт бодисыг шүүж чаддаг. Нимэс (Nezada) Энэ ургамлын ашиг тусыг Ази болон Энэтхэгийн хүмүүс сайн мэддэг учир дээр үеэс эхлэн гэртээ тарьдаг байжээ. Хэрэв та нимэсийг сайн арчилж нарны гэрэлтэй газар байлгавал, их хэмжээгээр цэвэр агаарыг өөрөөсөө ялгаруулж чаддаг ургамал юм. Үүнээс гадна өөрөөсөө гаргадаг тусгай үнэрээрээ шумуул болон элдэв хортон шавьж үргээдэг. Базилик (Tulasi, Thin Color Basque) Хоол амтлагч гэдгээр нь бидний сайн мэдэх базиликыг гэртээ тарихад ашигтай ургамал гэнэ. Өөрөөсөө ялгаруулдаг гайхалтай үнэрээрээ хүний сэтгэл санааг тайвшруулж, сайхан унтаж амрахад тус болдог ажээ. Гал тогооныхоо өрөөнд базилик тарьж, сайхан үнэрийг нь мэдрэх нь гайхалтай санаа биш гэж үү. Цахирмаа (Orchid) Гайхалтай сайхан үзэмжнээсээ гадна маш их хүчилтөрөгч үйлдвэрлэх чадалтай ургамал гэнэ. Шинэхэн засвар хийсний дараа гэрээс үнэртдэг будагны үнэр буюу ксилолын хорыг агаараас шүүж чаддаг. Ингэхийн тулд та цахирмаа цэцгээ нарны гэрэл сайн тусдаг газар байрлуулж, усалгааг нь тогтмол хийх хэрэгтэй. Гайхалтай үзэмжийг нь ашиглан, унтлагын өрөөгөө чимж ч болох юм. Хонин нүдэн цэцэг (Gerbera, daisy) Ургамал дээр нар тусаж байж “фотосинтез” явагдан өөрийн хүчээ гаргах боломжтой болдог. Та хонин нүдэн цэцгээ хамгийн их нарны гэрэлтэй өрөөндөө байрлуулвал, маш их хүчилтөрөгч ялгаруулахын зэрэгцээ ханиад эдгээх, хорт хавдраас урьдчилан сэргийлэх хүчтэй болдог гэнэ шүү. Фичи (Ficus) Фичи нь, модлог ногоон навчит ургамлуудын ерөнхий нэршил бөгөөд дотроо 85 гаруй төрөл байдаг. Энэтхэгийн уламжлалт эмчилгээнд энэ ургамлыг гэртээ тарих нь сайн нөлөө авчирдаг гэж үздэг. Үүнээс гадна энэ ургамлын навчаар чихрийн шижин, өтгөн хаталт, астам зэрэг өвчнийг эмчилдэг ажээ. Цэцэгт кактус буюу “шломбергер” (Schlumberger) Тэднийг өөрөөр зул сарын “кактус” ч гэдэг. Учир нь тэд зөвхөн 12 дугаар сард цэцгэлдэг байна. Гэхдээ бүх л жилийн турш харанхуй орчинд байсан ч, хүчилтөрөгч ялгаруулсаар байдаг учир унтлагын өрөөндөө байршуулахад хамгийн тохиромжтой ургамал юм. Саглагар навчит ургамлууд (Palm) Ийм төрлийн ургамлуудыг оффис болон ажлын байрандаа байлгахад тохиромжтой. Энэ ургамал нь цахилгаан хэрэгсэл, компьютероос ялгарсан хорыг шүүхдээ хамгийн гаргууд. Халуун орны ургамал нарны шууд тусгалгүй, гэрэлтэй орчинд, усалгааг нь дутаалгүй байлгах хэрэгтэй. МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.