Categories
Чөлөөт

Хакухо М.Даваажаргалын гэр бүл 💝🌏 Өвөөгийнхөө зургийг энгэртээ тэвэрсэн ач хүү, аавыгаа бодож зогсоо Их аварга 🙏🙏🙏

Хакухо М.Даваажаргалын гэр бүл 💝🌏 Өвөөгийнхөө зургийг энгэртээ тэвэрсэн ач хүү, аавыгаа бодож зогсоо Их аварга 🙏🙏🙏 Сүмо бөхийн 69 дэх аварга М.Даваажаргал өнөөдөр зодог тайлж байна Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх аварга Хакүхо албан ёсоор “Миягино” дэвжээг өвлөж авахаар болсон билээ. Японы сүмо бөхийн холбооноос 37 настай Хакүхо 64 настай экс маэгашира Тикүбаяма нарыг лиценз солилцохыг зөвшөөрөөд байгаа юм. Тэгвэл Хакүхо М.Даваажаргал зодог тайлах болсон талаар өнгөрсөн жил холбогдох албаныхан мэдээлж байв. Цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан зодог тайлах ёслол өнөөдөр буюу нэгдүгээр сарын 28-нд болох юм. Хакүхо М.Даваажаргал 2007 онд мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх аварга буюу ёкозүна цол хүртэж, 14 жилийн турш дээд зиндаанд 45 удаа түрүүлсэн билээ. Хакухо аваргын зодог тайлах үер, Монгол төрийн дуулал. Г.Ариунбаатар Самсаа шархирна аа гэж энэ дээ. #yokozunahakuho #hakuhoretirementceremony Ээжийхээ дээлийг өмсөөд Хакухо аваргыхаа зодог тайлах ёслолд оролцоод ирлээ… Анх Хакухо аваргын үед ирж Монгол гэхээр л түмэн яршигтай асуултаар бөмбөгдөж, бүдэрвэл л доош хийх хандлагатай тэс өөр соёл нийгмийн жуман хүний өмнө Сайн хүний нэрийг мянга гэдэг шиг л бамбай болгож өдий хүрчээ… Энэ дэлхийд эцэг эх минь байгаа болохоор хүчтэй байж, энэ Арал дээр Хакухо ба бусад Монгол Сумочид мундаг байсан болохоор нөмөр нөөлөг их болдог доо.. Нэг тийм гунигтай, гэхдээ бас хийсэн бүтээснээр нь бахархаж хүндлэм, хөдөлмөр, хичээл зүтгэл, хөлс хүч, нөмөр нөөлөг, сүр хүчийг мэдэрсэн, дурссан 1 өдөр өнгөрөв… Харүмафүжи аваргын ёслолыг үзээд л өнгөрсөн бол энэ удаад энэ ёслолын жижигхэээннн хэсэг болж бас үзэв… өөр юм!!! Түүхэн Монгол Сумогийн Их Аварга Монгол Улсын төрийн дуулалаар эхлүүлж, ээжийнхээ төрсөн өдрийг тааруулж, тэнгэрт байгаа Аварга ааваа дурсаж, тэндээс энэ хүртлэх түүхээ ч бас хуваалцаж, танхил үрдээ тамирчин биш аав болсон Дэвжээний багшийн Шинэ амьдрал ийнхүү эхлэвэй~ Сайхан бүхний дээдийг хүсье 🙏❤️‍🔥 Мэргэжлийн сумо бөхийн дээд амжилтын эзэн, 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргалын зодог тайлах ёслол Ryogoku Kokukigan сумо ордноо боллоо. 20 гаруй жил барилдахдаа дээд зиндаанд 45 удаа түрүүлсэн түүнд хүндэтгэл үзүүлэхээр элэг нэгтнүүд нь арлын орныг зорьжээ. Эргэн санахад тэртээ 2000-онд 15-н настай М.Даваажаргал 62-хон кг жинтэйгээсээ болоод олон дэвжээнд гологдсон гэдэг. Харин Кёкүшюзан Д.Батбаяр түүнийг нутаг буцахын урьд өдөр нь Мияагино дэвжээний багш дээр дагуулан очиж шалгуулснаар боломж олгон ийнхүү ирээдүйн их аварга болох урт холын аяндаа гарсан түүхтэй👏🇲🇳🇯🇵 МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.