Categories
Чөлөөт

Аз жаргалтай байх алтан дүрэм буюу Аз жаргалтай байхыг чинь хэн шийдэх вэ?

Аз жаргалтай байх эсэхийг чинь хэн нэгэн өмнөөс чинь шийдээд байна уу? Аз жаргалтай байх нь чиний хяналтаас гарсан уу? Аз жаргалтай байх нь өнөөдөр их том бизнес болжээ гэхэд хилсдэхгүй. Учир нь хар тамхи, архи, тамхи, мөрийтэй тоглоом, их идэх болон бусад муу зуршлууд бүгд л бидний аз жаргалтай байх гэсэн хэрэгцээнээс үүдэн бий болсон. Харамсалтай нь эдгээр “шийдэл”-үүд асуудлыг улам дэвэргэж, биднийг улам л аз жаргалгүй болгодог. Олон хүмүүс тэд өөрөө өөрсдөө аз жаргалтай байж болно гэдэгтэй санал нийлдэггүй, буугаад өгчихсөн байдаг. Тэд “Өөрсдийгөө аз жаргалтай гэж хэлж байгаа тэр хүмүүс худлаа ярьж байна аа” гэж боддог. “Би _____ (найз залуу, ажил, мөнгө, гоё бие, байр, ээж аав)тай байсан бол илүү аз жаргалтай байх байсан”, “Амьдрал шударга бус байна.” гэцгээдэг. Харин та үүнийг уншиж байгаа бол аз жаргалтай байхын тулд өөрийгөө аз жаргалтай болгох хүч чадалтай гэсэн үг юм. Та амьдралдаа байх баяр хөөрийг удирдаж чадна. Харин доорхи хоёр дүрмийг хэр мөрдсөнөөр та энэхүү баяр хөөрийг удирдаж чадна. “Нэг: Ямар ч зүйлээс туршлага олох чадвартай бай “Хоёр: Бусад хүмүүс амархан туршлагажих боломжтой шалтгааныг бий болго” — L. Ron Hubbard НЭГДҮГЭЭР АЛТАН ДҮРЭМ Энэ дүрмийг мөрдсөнөөр ямар ч зүйл танд тохиолдоход та бэлэн болно. Учир нь та үүнтэй нүүр тулж, түүнээс суралцаж туршлагажина. Жишээ нь хэн нэгэн тан руу орилж байх үед ямар байх вэ? Мэдээж хүмүүс тан руу орилоод байхыг та хүсэхгүй. Гэхдээ хэн нэгэн тан руу орилоход та айхгүй байж чадсанаар үүнийг даван дийлж чадна. Хэн нэгэн тан руу орилоход нэгэнт та туршлагажсан тул хэзээд ч аз жаргалтай байж чадна. Хэдэн жилийн өмнө Калифорнид галын дохиолол зардаг байсан залуугийн гэр нь шатсан байна. Уг нь тэрээр гэртээ гал гарахад дохио өгөх хамгийн сүүлийн үеийн дохиолол тавьсан байжээ. Тэр долоон настай хүүдээ галаас болгоомжлох, галын тухай их ярьдаг байсан тул хүү нь шүдэнз, галтай холбоотой бүхнийг их сонирхдог болсон байна. Тэгээд нэг удаа хүү нь гэртээ шүдэнзээр оролдож байгаад санаандгүй гал тавьсан байна. Гэвч дохиолол ажиллаагүй тул байшин шатжээ. Азаар хэн ч түлэгдэж, галт өртсөнгүй. Энэ бүхэн дууссаны дараа галын дохиолол зардаг залуу гэнэт инээж эхлэв. “Би галаас сэргийлэх бүх зүйлсийг хийсэн ч айдсаас минь болж гэр минь шатжээ. Нэгэнт гал гарсан ч бид нар бүгдээрээ амьд байна” гэжээ. Түүнээс хойш байшин нь галт өртчих вий гэсэн бодол түүнийг аз жаргалгүй болгохоо больсон гэнэ. Учир нь тэр үүнээс суралцсан. Нүүр тулж үзээгүй, үзэхээс айсан бүх зүйл хүнийг аз жаргалгүй болгодог. Тиймээс харин ч эсрэгээр аливаа зүйлтэй нүүрэлдэх нь аз жаргалтай байхын хамгийн эхний дүрэм юм. ХОЁРДУГААР АЛТАН ДҮРЭМ Бусад хүмүүс амархан туршлага олж авах шалтгааныг бий болго гэдэг нь чи бусад хүмүүст анхаардаг байх гэсэн үг юм. Хүн бүр аливаа зүйлсийг өөр өөрийн арга замаар сурдаг. Жишээ нь чиний алиа зан ээжийг чинь уурлуулахад хүргэдэг бол найзыг чинь инээлгэдэг. Бүх л өдрийг дэлгүүрээр хэсэх нь найз охинд чинь таалагддаг бол найз залууг чинь залхаана. Улс төрийн талаарх үзэл бодол чинь аавыг чинь уурлуулж, хөршийг чинь ятгаж дөнгөнө. Аз жаргалтай байхын тулд танд ийм хандлага байх ёсгүй “Би хэн нэгэнд юу хэлэхийг хүснэ түүнийгээ л хэлнэ”, “Хэрэв чамд миний хийж байгаа зүйл таалагдахгүй бол энэ чиний л хэрэг”, “Миний ямар байх нь чамд сонин биш байна уу” гэх мэт. Хэрэв та бусад хүмүүсийн аз жаргалтай байх эсэхэд анхаарахгүй бол тэд ч бас адил таныг аз жаргалтай байхад анхаарахгүй. Эцэст нь хүн бүр аз жаргалгүй үлдэнэ.

Хүмүүс хүслийн галд шатаж, алдар нэрийн хойноос хөөцөлдөнө. Тэд асаахад уугин шатсаар алга болдог гүгэл лүгээ адил бөлгөө. Хэрэв Бурхан багшийн сургаалыг мартан нэр алдар, гавъяа шагналын хойноос хөөцөлдвөл хүний бие махбод үхэх мөхөхийн аюулд унаж, санаа сэтгэл гэмшин зовж шанална
Нэр алдар, эд баялаг гоё чамин юмны хойноос хөөцөлдөж буй хүн зөгийн бал түрхсэн хурц иртэй илдийг долоож буй хүүхэдтэй адил юм. Амтат балыг долоож байгаад хэлээ зүсч болзошгүй. Хүсэлдээ автаж ханахыг үл мэдэх хүн нь асаасан бамбарыг салхины эсрэг барьж яваа этгээдтэй адил юм. Тэрбээр өөрийн гар бие юүгээ түлж шатаана. Шунаж хүсэх, үзэн ядах, мунхаг харанхуйн гурван хоронд идэгдсэн өөрийн сэтгэлд итгэж үл болно. Мөн сэтгэлээ дур зоргоор нь сул тавьж үл болно. Санаа сэтгэлээ хазаарлан барьж, хүсэл шуналдаа автахгүй байхыг хичээвээс зохино. Бурхан багшийн сургаал

Leave a Reply

Your email address will not be published.