Categories
Чөлөөт

УСЫГ АРХИ БОЛГОН ЭРГҮҮЛДЭГ НУУЦ ТАРНИЙГ БҮТЭЭХ АРГА

Бидний сонсож дуулсанаас цаашгүй нууц тарнийг бүтээх хэд хэдэн ёс заншил байдаг аж. Мэдээж нууцаар бүтээж, хатуу зан үйлд хэрэглэх тарнийг жирийн нэгхэн дуртай хүн бүтээгээд байдаггүй нь ойлгомжтой.Тиймээс тарнийг бүтээхийн тулд эхлээд Буддын шашны илт хоосон чанарыг онох ухаанд нэвт мэргэшсэн байх учиртай агаад зөвхөн аграмбаас дээш цолтой лам нар л ийм зан үйлд зориглон ордог ажээ.Анхны нууц тарнийг ЛовонБадамжунай,Нагаржунай богд, Васанбанду нар бүтээсэн гэдэг бөгөөд тэдгээрээс Самандабадрагийн зохиосон Дилгавагийн ёсны нууц тарни бүтээх эрдэм Балбынвант улсад гол төлөв зонхилон дэлгэрчээ. Үндсэндээ нууц тарни нь бөөгийн шившлэг шиг үгийн хүчин дээр суурилдаг юм. Гэхдээ хар ярианд элбэг хэрэглэдэг үгсийг сонгохгүй. Тэдгээр үгс нь амьтан хүн болгоны ам дамжсаар байгаад өөрийн шид увидсаа гээсэн гэж үздэг тул аль болох хүн амьтан ховор хэрэглэдэгдээд утгатай ариун гэгээн язгуурлаг, мөн олон давхар санааг багцалж хураангуйлсан үгнүүдийг сонгож авдагажээ. Жишээлбэл, монгол хэлээр нууц тарни бүтээе гэвэл цаглашгүй гэсэн үгийг сонгон авч болж байгаа юм. Учир нь энэ үг энгийн хар ярианд тэр болгон хэрэглэгдээд байдаггүй. Бас давхар маш олон утгыг зангидаж илэрхийлдэг билээ. Иймэрхүү үгнүүдийг шилж сонгон түүж байж нууц тарнийн гол яс модыг босгоно.Гэхдээ үгнээс гадна утга нь бас чухал байдаг билээ.Тухайлбал “Бурхан минь биднийг авраач. Цаглашгүй буянаа хайрлаач” гэх юм уу эсвэл “Миний Эрээн явах наймааны ажлыг бүтэмжтэй болгож хайрла. Тандаа цаглашгүй ихээр мөргөе” гэсэн үгээр нууц тарни бүтэхгүй.Ийм үгнүүдийн утга нь үйл хэргийнхээ дэргэд жолдож байгаа юм. Тиймээс хамаг сав шимийн амьтан бүхнийг багтаасан, мөн хамаг хорлол, ад зэтгэр, гай гамшгийг хүртэл дотроо агуулсан, тэр бүхнийг яв цав зохицолдуулсан утгатай байж сая тарнийн гадаад хэлбэр тодорно. Нэг ёсондоо хоосон үзэгдлийг хоосон чанартай нь онож бичсэн мөрүүд сая л нууц тарнийн хэлбэрт зохицож байгаа юм. Үг, утга хоёр нь ийнхүү шилэгдсэний дараа түүнийг амилуулах хэрэгтэй болдог. Дилгавагийн ёсонд бол бүтээсэн тарнийгчин амгаланбясалгалын сэтгэлээр хамаг амьтанд оюунаа төвлөрүүлэн түм дахин шившиж, арван хоёр төрлийн хөгжимтэй хоршуулан хэлж, тарни уншсан амаа сүүгээр угааж, биеэ арцаар ариулж, сэтгэлээ нигүүлсэнгүйгээр номхотгосны дараа сая амиллаа хэмээн үздэг аж. Гэхдээ бүтээсэн тарнийг амилуулж буй хүн нь сахил санваар хүртсэн төдийгүй, эр, эмийн ёсонд оролгүй арван жил тэвчсэн байх учиртай гэхээр хир зэрэг хатуу шалгуур тавьдаг болох нь харагдаж буй биз ээ. Эндээс нууц тарнийг бүтээж байгаа хүн нь өөрөө бие хэл сэтгэлийн хувьд ариун байх, мөн угтарнийг амилуулж байгаа хүн нь бас бүх талаар ариун байх учиртай нь мэдэгдэнэ. Ингээд хэдэн сарын дараа ямар нэгэн зан үйлд зориулсан нууц увидсын хүчтэй тарни амилж бий боллоо гэхэд түүнийг эхлээд туршиж үзнэ. Хэрвээ өвчин зовлонг илааршуулах зорилготой тарни бүтээсэн бол хэвтрийн хүнд өвчтэй юм уу, үхлүүт байгаа хүн дээр тарнийг уншин туршиж үзнэ гэсэнүг. Нууц тарни ном журмын дагуу бүтээгдэж шидийг олсон тохиолдолд ямар ч өвчтэй хүн байсан бүр мөсөн эдгэрээд босч ирэх бөгөөд харин тарни нөлөөлөөгүй тохиолдолд ямар нэг зүйл бүрэн гүйцэд бус дутуу байна гэж үзээд ахин эхнээс нь шинээр үйлддэг аж.Иймээс нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн нууц тарниуд нь хамгийн хатуу шалгуурыг давж байж сая буддын шашны үйлсэд хэрэглэгдэж эхэлдэг байна. Нэг ёсондоо лам нарын хэрэглэж буй нууц тарниуд нь ер бусын увидас шидтэй гэдгээ илэрхий бодитой жишээгээр батлагдаж хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм чадал байдаг аж. Гэхдээ Дилгавагийн ёсны нууц тарнийн зан үйл ингээд дуусчихгүй. Уг тарнийг ховор үнэт эдлэл, зандан аяга болон эрхитэй холбох зан үйл тусдаа үргэлжилнэ.Ингээд бүтэн жил орчим хугацааны нөр их хөдөлмөр,үлэмж мэдлэг, хатуужил тэвчээр эрдэм оюуныг шавхсаны эцэс талтан гүцний амсараас дусал рашаангарах лугаа адил хэдхэн шад тарни бий болж, Буддын шашны үнэнч хуврагуудын зүрхэн чинад хадгалагддаг ажээ. Нууц тарнийн хамгийн гол анхаарах ёстой зүйл нь уг шидийг эзэмшиж сурсан хүн зөвхөн ойр дотны ганцхан шавьдаа л зааж өвлүүлэх ёстой байдаг бөгөөд тэр нь ч мөн адил цаашдаа дээрх зарчмыг баримталдаг.Гэхдээ нууц тарнийг юм болгон дээр үйлдэн хэрэглээд байж бас болдоггүй. Ийм чадал, увидас надад байна хэмээн мөнгө олдог үзмэрч, төлөгч нар шиг үүдэндээ хар мянган хүн багшруулан дугаарлуулаад байна гэсэн үг биш. Зөвхөн шашин номын тусын тулд онц чухал хэрэгцээ гарсан үйлд л зориулагдах бөгөөд дийлэнх тарниуд нь жилд хэрэглэх ёстой тоотой байдаг. Жишээнь, Дилгавагийн ёсоор бүтээсэн нууц тарнийг нэг жилд ердөө гуравхан удаа л хэрэглэх ёстой гээд заачихсан байдаг билээ. Үүнээс хэтрүүлж хэрэглэвэл тарни урвах гэдэг гэм гарч амьтанд туслах нь байтугай хор болдог талтай. Эдүгээ манай Монголын лам нарын дотор нууц тарнийг жинхэнэ утгаар нь төгс эзэмшсэн хүмүүс цөөн тоотой бий. Тэд Зонховын болон Адишагийн мөн Дилгавагийн ёсны зан үйлээр бүтээсэн нууц тарниудыг ихэвчлэн хэрэглэдэг билээ МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.