Categories
Чөлөөт

“Энэ намар Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар огцрох уу”

Л.ОЮУН-ЭРДЭНЭ ОГЦРОХ УУ… “Энэ намар Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар огцрох уу” гэсэн асуулт гудамж талбай, Төрийн ордонд хүртэл тэнүүчлэх болов. Ийм нэг хандлага хүлээлт Засгийн газар бүрэлдэн тогтох үеэс эхэлдэг дээ. “Ялалтын уухайтай цуг ялагдлын үр бүрэлдэж байдаг” гэдэгтэй адил. Бид маш олон Засгийн газар огцрох, унахыг харж байсан. Хамгийн гол хүчин зүйлс бол нам доторхи бүлэг фракцийн зодооноос хамаарч Ерөнхийлөгч удирддаг. АН-ын олон Засгийн газрыг Н.Багабанди идэвхийлэн унагасан түүх бий. Ерөнхийлөгчийн эрх мэдэл “Арын чинь даана” гэдэг баталгаа л даа. Ц.Элбэгдоржийн үед ч гэсэн намынх нь хэсэг нөхөд хуйвалдаан хийх, сөрөг хүчинтэй тохирох гол талбар болдог байв. Н.Энхбаяр хаан байсан учраас өөрөө Засгийн газраа байгуулж тоглодог байв шүү. Х.Баттулгын хувьд ганц нэг хүнээ шургуулаад өлөв долов хийсэн байдалтай Ерөнхийлөгч байжээ. Тэгэхээр Засгийн газрын амь нас, тусгаар тогтнол Ерөнхийлөгчтэй шууд хамааралтай. Л.Оюун-Эрдэнийн хувьд У.Хүрэлсүхийн дэмжлэгтэйгээр улс төрд орж ирсэн, түүний нөмөр нөөлөгт өдий хүрсэн. Тийм учраас Ван хаан буюу Хүрэлсүхтэй мууцалдаагүй цагт огцрох нь юу бол. Түүнчлэн одоогийн Ерөнхий сайд нь У.Хүрэлсүхийн шууд тусгал учраас толио хагалахгүй л болов уу. Сүхбаатарын талбай дээр иргэний хөдөлгөөний нөхдүүд жагсаад УИХ-ын 20 гишүүн гарын үсэг зураад Засгийн газар огцрох боломжгүй. Нөгөөтэйгүүр МАН-ын генсек Д.Амарбаясгалан ар талыг нь хамгаалаад зогсож буй юм. Улс төрийн дэмжлэг, хамгаалалт сайтай Л.Оюун”Эрдэнийг огцрохыг хүлээнэ гэдэг “Бухын доодохыг харж үнэг турж үхнэ” гэдэгтэй адил. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтөөр албан тушаал руу тачаадаад байгаа УИХ-ын гишүүдийг сайд болгож санааг нь амрааж мэднэ. Эхний ээлжин Л.Халтар Н.Тавинбэх Ч.Номин зэрэг сул сайдуудыг явуулж орон тоо гаргах биз.

Leave a Reply

Your email address will not be published.