Categories
Чөлөөт

АНХААР: Отроор яваа ЖИРЭМСЭН ЭЭЖҮҮДЭД зориулж зөвлөмж гаргалаа

Хэдхэн хоногийн өмнө Өмнөговь аймгийн Манлай суманд отроор нүүдэлж явсан жирэмсэн эмэгтэй гэртээ цус алдаж, БОЭТ, сумдын хамтарсан баг яаралтай арга хэмжээ авч хагалгаа хийн, эх хүүхдийн амь насыг аварсан. Тэгвэл ЭМЯ, НЭМГ-аас отроор яваа гэр бүлийн гишүүд жирэмсэн эхэд хэрхэн анхаарал халамж тавих вэ зөвлөмж гаргажээ. Тухайлбал, Харьяалал харгалзахгүйгээр хамгийн ойр сум, өрхийн эмнэлэгт жирэмсний хяналтад орох Тухайн эмнэлгийн эх баригч эмчид 2-3 утасны дугаарыг бүртгүүлэх (Hөхөр, ээж, аав, ах, эгч) Нутаглаж байгаа газартаа хамгийн ойр эмнэлгийн яаралтай дуудлага хүлээн авдаг утасны дугаарыг мэдэх, утас байнга нэгжтэй, цэнэгтэй байх, сүлжээтэй газраа мэддэг байх Жирэмсний үед ураг хөдлөхгүй болох, хөдөлгөөн цөөрөх, толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, үтрээнээс гэнэт цус, эсвэл ус гарах, шээсний гарц багасах, ойр ойрхон шээх зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай өөрт хамгийн ойр байгаа эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөв. Б.БАЯРТ

Leave a Reply

Your email address will not be published.