Categories
Чөлөөт

Байцаагаар хийж болох баялаг хоолны жорууд ЭРҮҮЛ МЭНДЭД ТУСТАЙ ЖОР ШҮҮ

Байцаагаар хийж болох баялаг хоолны жорууд Байцааны ороомог Байцааг бүхлээр нь угааж цэвэрлэн, голыг нь ухаж аваад, давстай усанд дутуу чанаж болгоно. Хөрснийх нь дараа навчийг нь нэг нэгээр нь салгаж хатаана. Сэвэрсэн навчнуудад сүүний сүмс юм уу цөцгий түрхээд голд нь шанзаа хийж нэг талаас нь хуйлна. Хуйлсан ороомгоо гурилд өнхрүүлж өндгөнд дүрээд дахин талхны хатаамд өнхрүүлж, урьдчилан халаасан тосонд эргүлж тойруулан шарна. Таваглахдаа сүүний сүмс юм уу цөцгий дусааж болно. Орц: Байцаа 1 ш/Ойролцоогоор 500гр/ гурил 15г, өндөг 1ш, сүүний сүмс 100г, талхны хатаам 30гр, цөцгийн тос 25 гр, цөцгий 60гр Шанзанд: Мах 300гр, сонгино 1ш, давс,повоор Жигнэсэн байцаа Хальсалж цэвэрлэсэн байцааг навчаар нь салган, дөрвөлжлөн хэрчиж, давсаар амт оруулан 20минут хэртэй байлгана. Гүйцэт болсон улаан лоолийг өөрийнх нь шүүсэнд жигнэж болгоно. Байцааг саванд хийж, дээрээс нь улаан лооль, нимгэн хэрчсэн өөх хийж, таван халуун амттанаар амтлан, зөөлөн галаар жигнэж болгоно. Орц : Шинэ байцаа 1ш, Бөөрөнхий сонгино 1ш , Улаан лооль 5ш, хонины өөх,давс повоор хэрэглэх хэмжээгээр

Leave a Reply

Your email address will not be published.