Categories
Чөлөөт

Аваар барцадаас холуур байж, амгалантай байхийг хүсвэл мэнгэний бурханаа шүтэж зүрхэн таринийг нь уншиж, тоолж явбал тустай гэнэ.

Аваар барцадаас холуур байж, амгалантай байхийг хүсвэл мэнгэний бурханаа шүтэж зүрхэн таринийг нь тоолж явбал тустай… 1 цагаан мэнгэтэй – шүтэх бурхан Чагши Жанрайсэгэ Дөрвөн мутарт мэлмийгээр болгоогч нь төрөлхтөн бүгдийг энэрэн нигүүлсэхүйн дээд бурхан болой. Зүрхэн тарни нь Ум мани бадмэ хумь,2 хар мэнгэтэй – Очирваань Мутартаа очирт нь хамаг бурхадын хүч чадлын эрхшээлт эзэн, сүр хүчний дээд бурхан болой. Зүрхэн тарни нь Ум вазра вани хум пад. 3 Хөх мэнгэтэй – Доржсэмбэ,Очир баатар сэтгэлт нь хилэнц түйтгэрийг арилгахуйн охь манлай бурхан болой.Зүрхэн тарни нь Ум вазра саду хум.4 Ногоон мэнгэтэй – Очирваань Мутартаа очирт нь хамаг бурхадын хүч чадлын эрхшээлт эзэн, сүр хүчний дээд бурхан болой. Зүрхэн тарни нь Ум вазра вани хум пад. 5 шар мэнгэтэй – Бурхан багш Шагжаан чадагч нь сайн цагийн мянган бурханы дөрөв дэх бурхан бөгөөд хувь сайт бүгдийн авралт багш болой. Зүрхэн тарни нь Дадят Ум мүни мүни маха мүни еэ суха. 6 цагаан мэнгэтэй – Манал Оточ Манал нь цөвүүн цагийн төрөлхтөн бүгдийг өвчин зовлон, барцад саадаас авран зохиогч итгэлт бурхан болой. Зүрхэн тарни нь Дадят Ум вэхазяа вэхазяа маха вэхазяа вэхазяа раз, 7 улаан мэнгэтэй – Ногоон дарь Эх Гэтэлгэгч ногоон эх нь хамаг бурхадын үйлсийн мөн чанар хийгээд төрөлхтөн бүгдийг өвчин зовлон, барцад саад, дэв бузраас авран зохиох болой. Зүрхэн тарни нь Ум даарэ дүд даарэ дүүрэ суха 8 цагаан мэнгэтэй – Бурхан багш Шагжаан чадагч нь сайн цагийн мянган бурханы дөрөв дэх бурхан бөгөөд хувь сайт бүгдийн авралт багш болой. Зүрхэн тарни нь Дадят Ум мүни мүни маха мүни еэ суха. 9 улаан мэнгэтэй – Манзушри Зөөлөн эгшигт нь билэг оюуныг хайрлан соёрхогч бурхан. Зүрхэн тарни нь Ум а ра ваза нади

Leave a Reply

Your email address will not be published.