Categories
Чөлөөт

АРДЫН ШИРЭГЛЭХ ДОМЫГ НЯЛХ ХҮҮХЭДТЭЙ ХҮН БҮР МЭДЭЭРЭЙ

Ширэглэх домын тухай. Балчир үрс тань тайван бус уйлагнаад байна уу? Бас болоогүй унтаж чадахгүй сэрвэлзээд байна уу? Хэрвээ тийм бол та хүүхдээ ширгэлээд нэг үзээрэй. Үр хүүхэдтэй өрх бүрийн зайлшгүй мэдэх ёстой зүйл бол “Ширгэлэх Монгол Зан Үйл” юм. Үдшийн бүрэнхийгээр гэнэт чангаар хашгирч уйлах, бие нь эвгүйтэх, нүд нь гүйх гэх мэтэд элдэв зүйлээс айж цочсон хэмээн үзэж эртнээс Монголчууд ширгэлэн домнодог байсан байна. Ширгэлж домнох хэд хэдэн арга байдгийг доор өгүүлэв. 1. Тугалгаар ширгэлэх Домнохдоо нүдэнд нь сэв суусан гэж үзээд тугалга хайлуулж рашаанд /усанд/ сэвийг нь шингээж авдаг байжээ. Тугалгыг рашаанд хийхдээ: Мэлмийн хар нь рашаандаа Мэддэг сэв нь усандаа Хар буруу нь рашаандаа Хамаг бузар нь сэвэндээ хэмээн хэлж домнодог ба тугалга дүрсээ олоход сэвийг нь биежүүлж гаргалаа гэж үздэг.Мөн гэрийн эзэн, эрийн бахархал, бяр чадалтай аав нь бяцхан үрийнхээ амийг хамгаалж, хар мууг дарлаа гэж нүдэн дээр нь гарсан дүрсийг хугачин үзүүлэх бөгөөд рашаанд /усанд/ нь чимх босгоны шороо хийн зүүн хойд зүг рүү гарч: Жам ёсоороо хүн болж төртүгэй Жаргал зовлон хоёрыг тэнслэн, тэнслэн амьдартугай Энэ биеэ застугай Ирэх ерөөлийг хүсье гээд хар мууг тонилгодог байжээ. 2. Лааны тосоор ширгэлэх Аягатай усанд лааны тос дусаахад тухайн хүүхдийн айж цочсон амьтан, хүний дүрсийг олж лаа царцдаг гэдэг бөгөөд Сосорбарам бурхны зүрхэн тарнийг шившин уншиж, аягатай усанд 3-7 удаа үлээгээд, нар зөв гурван удаа, нар буруу гурван удаа эргүүлэн хүүхэд хөлссөн зүгт цацдаг байна. Сосорбарам бурхны зүрхэн тарни: Сосорбарамаалаа чанцаало, ум ма ни даарий базар-ни, махаа бараа-дий саа-ри хум хум пад пад 3. Давсаар ширгэлэх арга Асч байгаа гал, цог дээр давс цацахад “пис пис” гэсэн дуу гарах бөгөөд энэ үед хүүхдээ чармай нүцгэлэн, малгай буруу харуулж өмсгөөд гал болон цог дээгүүр нар зөв эргүүлэн “Ган ширэг суухаа, гангаа ширэг суухаа, ширэг ширэг ширэг” гэж гурван удаа амандаа шившин уншдаг байна. Сосорбарам бурхны тарни болон Ширгийн тарнийг аль алийг нь хөлссөн хүүхдийн цээж рүү гурван удаа үлээж уншина. 4. Хүүхэд тань шөнө уйлж цочиж сэрээд байвал Ногоолин чулуу зүүж өгөх арга бас бий. Үүнээс гадна галын чулуу нэртэй тунгалаг шар чулууг хүүхэддээ зүүж өгвөл маш тайван унтдагийг ч мэдэхэд илүүдэхгүй. Харин уулын болор чулууг хүүхдийн элдэв өвчнөөс хамгаалахын тулд зүүж өгдөг байна. Шүр, маргад хоёр хүүхдийн хүзүүнд зүүлгэвэл арьсны элдэв өвчнөөс хамгаалдаг хүүхдэд ээлтэй чулуу гэнэ.5. Бор туулай болгох дом Харуй бүрий болох үед, үүр цайхын өмнөх үед хүүхдийн гурав дахь мэлмийн нээгдэж элдэв дүртэнг ажихвий хэмээн эмээж Бор халзан туулай болгон домнодог байсан нь өдгөө ч хэвээрээ. Балчир үрийн галны заадсаас эхлэн хамрын үзүүр хүртэл хар хөөгөөр зураас татахдаа: Сүнсэн бие нь бэхжихээс өмнө Сүүдэр бүхнийг бүү хартугай Эрхэм бие нь бэхжихээс өмнө Элдэв мууг бүү хартугай хэмээн хоёр шивнээд гурав дахь дээр нь зулайг нь үнсэн хөө тортогийг нь зурдаг домтой. Ингээд харуй бүрийгээр хүүхдийг авч явахдаа өлгийнийх нь бүсэнд гурван ширхэг Явуу хийн: Хар лусын хаздаг цагааны шид Хонгор үрийн бүслүүр зангилаа Хөх лусын хаздаг цагаан шид Хөөрхөн үрийн бүслүүр уяа Улаан лусын хаздаг цагаан Ураг төрлийн минь бүслүүр хамгаалалт гэж гурвантаа хэлээд үрийн өлгийд явууг зэхэн тогтоож харуй бүрийгээр балчир үрсийг авч явдаг домтой аж.Энэ домыг хэрэв хийхгүй бол хүүхдийн мэлмий хүчирхэгээр хардаг учир айн мэлмий сэвтэж, ухаанд нь сэв суун, энэ ужиг нь өсвөр насанд нь илэрч Авир муутай элдэв муу уршигтай хүн болно хэмээн цээрлэдэг аж. Төрснөөс эхлэн гурван нас хүртэл энэ домыг хийхэд зохимжтой. Учир нь зулайн яс битүүртэл ухамсарт нь хар муу сүнсний ухамсар орж шингэнэ гэж үздэг байна. 6. Усаар домнох тухай. Аяганд ус хийгээд хүүхдээ тойруулж эргээлэхдээ умаахан, умаахан, умаахан гэж 3 удаа хэлнэ. Дараа нь аягатай усаа саранд харагдахаар ил тавьж хонуулна. Өглөө сэрээд аягатай усаа жорлонд юм уу?, буруу харсан нүхэн асгаад аягаа сайтар угааж цэвэрлэнэ. МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригданаУИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.