Categories
Чөлөөт

ЗҮҮДЭЭ ЗӨВ ТАЙЛВАЛ БҮХНИЙГ УРЬДААС ШИВНЭДЭГ

Ижил зүүд гэж байдаггүй.Зүүдэлж буй хүнд тэмдэгтүүд ямар сэтгэгдэл төрүүлж байгаагаас үл хамааран тухайн зүүд нэг л тайлалтай байдаг. Хүртэхүй тэнцвэрт байдлаасаа хазайна. Хүмүүс материаллаг ертөнцөөс баяр баясал, уйтгар гунийг хүртэн авдаг атлаа оюун санааны ертөнцөөсөө хол хөндий байдаг нь харамсалтай. Гэтэл оюун санаа нь биетэйгээ хамт байдаг ч, ирээдүйд ямагт түрүүлэн хүрдэг. Иймээс бид дотоод мэдрэмжээ гадаад ертөнцтэйгээ адил хэмжээнд хөгжүүлэх ёстой. Зүүдлэх чадвараа хэрхэн хөгжүүлэх вэ? Тодорхой утга санааг хадгал, аль болох гадаад ертөнцөөс тусгаар, чөлөөт байхыг х ичээ. Хүн хүсвэл ухамсраасаа бүрэн ангид байж зүүдийг бодит мэт, болох үйл явдлын үнэн тайлбар мэтээр хүртэж чадна. Хүний дуу хоолойг, жишээ нь хамаатныхаа дууг сонсож зүүдэлж байгаа нь унтаж буй хүн хүртэхээр хүлээж авахаар дээд ”би” хэлбэржиж байгаа юм.Зүүд нь урьдчилан харах байдлаа хэрхэн алддаг вэ? Биеийн болон оюун санаа нь тодорхойгүй бөгөөд унтаж буй хүнийг түүний биологийн тогтолцоо алдагдаж байгааг сануулахгүй бол зүүд нь утгаа өгч чадахгүй. Зүүд бол обьектив буюу материаллаг зүйлд субьектив байдлаар ойлгуулахад ирж буй сайн мууг мэдрэх ухамсарыг өгч байгаа тэмдэгтүүд юм. Оюун санаа бол материаллаг мөн чанарын гадна талд үргэлжлэн оршдог, гэхдээ материаллаг чанартай ижил төстэй тал цөөнтэй. Зүүд хэзээ биелдэг вэ? Зүүдний биелэл 7 хоногоор Нямд зүүдэлвэл Үдийн хоолны өмнө, эсвэл жилийн дараа биелнэ. Даваа Хэрвээ энэ өдөр төрсөн бол биелнэ. Мягмар Зүүд 7 жилийн дараа биелж болох юм. Лхагва Зөн, дохио үзүүлж байна. Пүрэв Биелэхгүй. Баасан Урьдчилан хэлж байна. Бямба Үргэлж биш боловч хааяа биелнэ.Зүүдний биелэл сарын өдрүүдээр Зүүд нь тэр бүр биелэхгүй, бас адил биелэгдэхгүй. Зүүдний биелэх магадлал нь сарын аль өдөр зүүдлэгдсэнээсээ хамаарч тодорхойлогдоно. Сарын өдрүүдийн жагсаалтаас та зүүдэлсэн өдрөө олоод ард нь зүүд биелэх магадлалыг олж үзэх юм. 1.Зүүд энэ өдөр яг таг биелэгдэх ба сайн сайхныг зөгнөнө. 2.Зүүд нь хоосон: Ямар нэг зүйл зөгнөхгүй, утгагүй. 3.Зүүд түргэн биелэгдэнэ. 4.Зүүд биелэх хэдий ч мөдгүй. 5.Зүүд нь сайн утга холбогдолтой. 6- Зүүд нь биелнэ, гэхдээ мөдгүй. 7.Зүүд нь аз жаргалтай, гэхдээ энэ тухай хэнд ч хэлэх хэрэггүй. 8.Зүүд хүсэл чинь биелэх тал руу хөтөлнө 9.Зүүд биелнэ, тун удахгүй амжилт ирнэ 10.Зүүд удахгүй биелнэ. Гэхдээ таагүй байдал авчирна. 11.Зүүд нь 11 хоногийн хугацаанд биелж баяр хөөр авчирна.12.Зүүд нь хурдан бас тааламжтайгаар биелнэ.13.Зүүд нь таагүй явдал руу хөтөлнө.14.Зүүд нь тун азгүй15.Зүүд удахгүй биелнэ, бас маш тааламжтай:16.Зүүд биелэхгүй, тэгээд ч ямар ч ач холбогдолгүй.17.Зүүд амжилт авчрах ба хорь хоногийн хугацаанд биелнэ.18.Зүүд нь амжилт, шинэчлэл авчирна.19.Зүүд нь гэр бүлийн таагүй байдал авчирна.20.Зүүд удахгүй биелнэ.21.Зүүд амархан биелэхгүй боловч баялаг авчирна22. Зүүд таагүй явдлыг анхааруулж байна.23.Зүүд удахгүй биелнэ.24.Зүүд нь баяр баясгалан авчирна, удахгүй биелнэ.25.Зүүд худал, хуурмагийнх.26.Зүүд нь таашаал, тоглоом наргианых27- Зүүд нь утгагүй, ямар ч ач холбогдолгүй.28- Зүүд нь ямар нэг хүндрэл авчирна, гуч хоногийн дотор биелнэ. 29.Зүүд биелэхгүй.30.Зүүд нь зөгнөх, мөрөөдөл маягтай, тэгээд ч биелэгдэх нь ховор эсвэл удаж байж биелнэ.31.Зүүд нь хайр дурлалын ялалт, таашаалынх бөгөөд арван тав хоногийн хугацаанд биелнэ.

Leave a Reply

Your email address will not be published.