Жүжигчин Цэгмид овогтой Цэрэнболд 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 2003 онд Мюзик-холл дээд сургуулийг Жүжигчний мэргэжлээр төгссөн аж. Тэрээр 2015 оны Монголын Үндэсний Кино Урлагийн Академийн шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртэж байсан билээ. Түүний бүтээсэн дүр бүхэн хүний сэтгэлд хүрч чаддаг. Олны хүндлэл хүлээсэн нэгэн. Тэрээр жүжигчин болсон тухайгаа ийн ярьжээ. “Багануурт аав ажилладаг байсан. Тэр үед байгууллагуудын дунд АСК шиг тэмцээн зохион байгуулагдаг байлаа. Тэнд би орж дуулж, бүжиглэхдээ жигтэйхэн дуртай. Хамгийн сайхан нь жүжигчин Д.Бямбацогт ах тухайн үед тус дүүргийн Соёлын төвийн дарга байсан юм. Чөлөөт цагаараа бидэндтэй сургуулилалт хийнэ. Тэр үед Бямбацог ах “Чиний хоолойны өнгө, жүжиглэх чадвар гайгүй юм. Жүжигчин бол” гээд. Ээж маань намайг “аав ээжийгээ дагаж явсаар мэргэжилгүй болох нь” гэж санаа зовж байсан болохоор тэгж хэлснийг нь их дэвжсэн” гэжээ. Тэрээр хүүхэд насныхаа тухай хуучилж, эрэгтэй хүүхдүүдэд гар зөр үүлэх үе тааралгүй яах вэ. Би Налайх дүүргийн тавдугаар хорооны хүүхэд. Хороогоороо талцаж байгаад чулуугаар байлдана. Мөн гэр хорооллын хүүхдүүд эрт тусд ордог шүү дээ. Нүүрсэнд ч явна, усанд ч гүйнэ.
Түрж дийлэхгүй байж том савтай ус тэргэн дээрээ тавьчхаад зүтгэнэ. Тэр бүхнийг эргэн санахад бор ажил үзсэн хүүхдүүд амьдралыг арай бодитойгоор хардаг юм шиг санагддаг” гэв. Тэрээр гэргийнхээ талаар Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш. Хэний ч мэдэхгүй Цэрэнболдыг тоож, гоёж, чимж надад сэтгэлээ өгсөн эмэгтэй бол миний ГЭРГИЙ хэмээн хэлсэн байдаг. Цэрэнболдын гэргийг Д.Бямбажав гэдэг бөгөөд хүү, охин хоёртой юм. Warner Bros, Netflix-д бүтээсэн дүрийнхээ талаар жүжигчин Ц.Цэрэнболд ярьж байна Таны хамгийн сүүлд дүр бүтээсэн “Burn Your Maps” киноны найруулагч, жүжигчдийн нэрс маш сонирхолтой харагдаж байна.
Энэ тухай өөрөөс чинь дэлгэрэнгүй сонсох гэсэн юм? Надад энэ киноны талаар анх ярьж, танилцуулсан Cinolou films-ийн монгол продьюсер З.Анхбаяр маань “Warner Bros” монголын тухай кино хийх гэж байна. Энд нэг мэргэжлийн жүжигчин хэрэгтэй болохоор нь би санал болгосон хүмүүсдээ таныг оруулсан чинь проб хийж болох уу” гэсэн юм. Тэгэхээр нь би З.Анхбаярт “За, наадах чинь бүтэхгүй байсан ч надад хамаагүй. Санал ирнэ гэдэг чинь гоё байна шүү” гээд бид хоёр маргааш нь Жордан Робертстой facetime-р пробоо хийлээ. Тэгээд л бүтчихсэн гэлээ ч би тэнд хоёр л хэсэгт тоглосон. Facetime-р дэлхийн хэмжээний найруулагчтай пробоо хийсэн гэхээр маш сонирхолтой санагдаж байна. Та тэр үед юу гэж хэлсэн бэ?
Намайг англиар хэдхэн үг хэлчих гэсэн. Тэгэхэд нь би “She`s not lost. You`re lost” /Та Ц.Цэрэнболдын хоолойгоор энэ үгийг төсөөлөөд үзээрэй/ гээд хэлсэн чинь “Ок, ердөөсөө энэ хүнтэй л ажиллана гэдгээ би продьюсертээ хэлнэ” гэсэн. Гайхалтай. Энэ кино хэзээ гарах вэ? Мэдээж зохиолоос нь дэлгэрэнгүй ярьж болохгүй байх л даа. Тэгэхдээ манай уншигчдад товчхон сонирхуулаад ярьж болох уу? Зураг авалт Канадын Альберта мужийн хамгийн том хот болох Калгарид болсон. Тэнд бас 200 орчим монгол хүмүүс амьдардаг юм байна. Тэдний дотор надаас олон хэсэгт энэ кинонд оролцсон хүмүүс ч бий. Би хоёр хэсэгт тоглож байгаа. Товчхондоо манай Монголыг их сайхнаар харуулсан бүтээл. З.Анхбаяр маань надад анх киноны зохиолыг таван цаг орчуулж, уншиж өгсөн.
Би бүтэн зохиолыг нь сонсоод ямар сайхан юм бэ гэж бодсон. Ерөнхийдөө нэгэн америк гэр бүл байх бөгөөд тэд зургаан сартай нэг охиноо алдчихсан, сэтгэл зүйчийн тусламж авах хүртлээ харилцаа нь хөндийрчихсэн хүмүүс юм. Харин нэг хүү нь өөрийгөө Монгол хүн, малчин гэж боддог бөгөөд өөрийгөө буруу газар амьдраад байна гэсэн төсөөллийн бодолтой нэгэн бөгөөд үйл явдал цааш өрнөнө. Би кинонд зайран хүний дүр бүтээсэн байгаа. Монголд бас энэ киноны зураг авалт хийгдсэн гэж сонссон. Та тэр зургуудад нь оролцсон уу? Оролцоогүй. Б.Анхбаяр монгол талаа хариуцсан продьюсер болохоор эндэх бүх ажлаа гардаж зохицуулсан. Энд ерөнхийдөө Монголд байгаа гэдгийг илтгэх тойм зургуудыг авахаар зургийн баг ирж, 35 мм-ын хальсаар нэг км урт хүрэх дүрс авсан гэсэн.
Burn Your Maps кино хэзээ нээлтээ хийх вэ? Яг тодорхой болоогүй байгаа ч ирэх 2016 оны аравдугаар сар орчимд болов уу. Одоо Марко Поло кинонд бүтээсэн дүрийн тань талаар сонирхох гэсэн юм. Таны дүр яг ямар дүр байсан юм бэ? Хүмүүс намайг Марко Поло кинонд олон хэсэгт тоглосон гэж ойлгоод байх шиг байгаа юм. Би тэнд их эзэн Чингис хааныхаа дүрд нэг л хэсэгт тоглосон юм. Хубилай хаан Чингис хааныг дурсаж буй хэсэг л дээ.
Энэ дүр надад өөрт их таалагдсан. Чингис хаан ач хүү Хубилай, Хайду хоёроо дэргэдээ суулгаад хэрхэн хот, улсыг бүрэн эзлэж дуусгах тухай бодлогоосоо сургадаг юм. “За хүү минь, мөнх тэнгэрийн зарлигаар явбал чи аав шигээ, өвөө шигээ хүн болно. Хожим нь чи энэ гүрнийг удирдах хаан болно. Наадахаа шатаагаад нисгэ” гээд би хараацайн сүүлэнд боосон багахан эсгийг шатааж өгч, хүү нисгэдэг. Тэгмэгц түмэн галтай хараацай хэрэмний завсар орж, тэр хот хана хэрэмгүй болж байгаа хэсэг л дээ. Маш олон ч биш л дээ. Өөрт оногдсон ганц хоёр дүрээ л бүтээсэн (Чингис хаан,
Жамуха, Галданцэрэн хаан г.м). Би Марко Полод тоглохдоо нэг ч ангийг нь үзээгүй. Үзчихвэл би хүмүүсийг нь харж, судлаад өөрөөрөө биш болчихно. Хэдийгээр би Чингис хааны дүрийг бүтээж байгаа гэх боловч хэзээ ч их хаан шигээ байж чадах үгүй юм чинь. Тэгэхээр хоёр хүүтэйгээ суугаа өвөө л байя гэж бодсон. Сая “Burn Your Maps” кинонд зайрангийн дүр бүтээж байсан учраас танил дүүгийнхээ “өвөө” дээр очиж уулзсан. Бөө гэдэг тодорхой хэмжээний хүлээн зөвшөөрсөн хүмүүстэй, онцгой зүйл юм. Тэгээд би очихдоо тэр залууг тэгж хөгшин хүний
хоолойгоор ярина гэж бодоогүй. Тэр үед үнэхээр л тэнгэр шүтлэг бол монголчууд бидний уламжлал юм гэдгийг мэдэрч, “өвөө”-д, түүний үгэнд маш их итгэж, гүн хүндэтгэл төрж байсан. Сүүл, толгой холбосон уран цэцэн үгтэй байх юм уу? Маш гоё эртний хэллэг сонсогдох юм билээ. Би бүр гайхсан. “Чи намайг сорьж явна уу” гээд л нөгөө хүн асуухад нь “Тиймээ би сорьж явна. Би ийм дүр бүтээх гэж байгаа болохоор ямар байдгийг нь мэдэх гэсэн юм” гэдгээ хэлсэн. Дараа нь улаач дүүгээсээ ёс жаягийг нь сонсож, түшээ хүн гэж хэн байдгийг,
онгод түшээ хоёр хэрхэн ойлголцож, хуруу гарын хөдөлгөөнийг яаж уншдаг, хувцас хуяг нь хүртэл ямар байх ёстойг бүгдийг нь хэлүүлж авсан. Та ингээд өөрөө найруулагчаар ажилладаг хүний хувьд Жордан Робертстой хамтрахдаа өөртөө туршлага болгож харсан зүйлс байсан уу? Би найруулагчаар ажиллаж, сүйд болсон юмгүй. Ганц “Аав” кинонд туслах найруулагчаар ажилласан. Робертс бол үнэхээр уйгагүй, хөдөлмөрч хүн байна билээ.
Жар гарчихсан хүн хэрнээ зураг болгон дээр гүйгээд очих юм. Кино үзэгчээ уйдаахгүйн тулд маш хөгжилтэй, задгай хэллэгтэй сонирхолтой болж байсан. Бид нар зохиолын өнгө аясыг хэрхэн гаргаж, гол үйл явдлыг хаана нь юугаар чимэх ёстой юм бэ, яаж үзэгчээ уйдаахгүй, киноноос салгахгүй байх хэрэгтэй вэ гээд дотроо дүгнэлт хийж байлаа. Зураг авалтын талбай, орчин нь сонирхолтой байсан байх даа? Үнэхээр Холливуудын материаллаг бааз мундаг юм билээ. Америкаас Канад руу очиж байгаа зургийн баг бараг камертайгаа очиход л тэнд хангалттай их техник, хэрэгсэл байна. Монголд гадаа зураг авч байхад үүл гарчих юм бол бид цэлмэхийг хүлээдэг. Тэнд бол гэрэл өндөрт засаад л, гэрэл зөөллөгч тавиад нарыг орлочихно. Юм бүхэн хариуцсан нэг хүнтэй, бүрэн дүүрэн болохоор маш чанартай бүтээл хийж байна. Тэгэхэд л би яагаад энэ киноны зургийг Монголд аваагүйг ойлгосон. Хэрэв тэр бүх гэрэл техник, материаллаг бааз энд байвал манай сайхан байгальд ирж кино хийх хүсэл олон хүнд байгаа байх. Тэгвэл хөрш Казакстанд кинонд тоглохдоо таны харсан зүйлс юу вэ?
Би анх Рекитер киноны найруулагч Аханом Сатаевым найруулсан кинонд Галданцэрэн хааны дүрд нэг хэсэгт тоглосон юм. Тэрнээс улбаалаад одоо Казакстаны төв телевизээр гарах арван ангитай анхны үндэсний сериалд нь тоглож байгаа. Бид зөвхөн жүжигчин хүний нүдийг нь харж, жинхэнэ тоглолт гарлаа гэж бодоод байдаг. Тэгтэл нэг зураглалын гэрэл сүүдэр уран зураг шиг гоё байж, түүн дээр жүжигчний амьд тоглолт нэгдэж кино маш үнэтэй, хүчтэй болдог байна. Би энэ телевизийн сериал кинонд 7-8 хэсэгт тоглож байгаа. Та багадаа өвөөгийнхөө галыг хөөргөдөж өгдөг хүү байсан гэсэн. Таны хувь хүн бий болоход өвөө нь чухал нөлөөтэй байсан уу? Миний өвөө дархан хүн байсан. Амьдралд минь бүх юм миний өвөө байлаа. Арван нас гарсан хойноо би адуу гэдэг амьтантай найзлаж эхлэхэд өвөө маань алхам тутамдаа морио хэрхэн хайрлаж, арчлах вэ гэдгийг зааж сургасан.
Сая Чингис хааныхаа дүрийг бүтээсэн кинотой холбоод бодоход бид ер нь байлдан дагуулалт, түүхэн үйл явдлыг л сонирхоод байдаг болохоос биш тэр бүх амжилт, байлдан дагуулалтыг авчирсан ахуй амьдралыг тэр бүр гаргадаггүй юм байна. Үнэхээр тэр дэлхийн алс дайдад яаж монгол хүн хүрсэн бэ гэдгийг бодвол адуу, малаа хайрладаг ухаан нь маш их нөлөөлж байжээ. Танд кино, театр хоёрын аль нь илүү вэ. Алинд нь та өөрийнхөөрөө байж чаддаг вэ? Би өөрийнхөрөө байж чаддаг нь кино. Мэдрэмж нь бүгдээрээ адилхан ч гэсэн театр бол агуу. Таныг хувь хүн талаас нь хүмүүс их сонирхдог байх. Таны хамгийн их сонсож, дуулдаг дуу юу вэ? Би Харангын Х.Лхагвасүрэн,
Никитоны Б.Батчулууны улаан фен. Миний машинд энэ хоёрын дуу л байдаг. Хамгийн сүүлд таны туйлын мөрөөдлийн тухай сонирхох гэсэн юм Би мөрөөдөлдөө хүрэхээр сая жижигхэн алхам хийлээ. Нэг ч гэсэн залуу юмыг гоё харж, надад Warner Bros-той холбогдож ажиллах санал тавьсанд би маш их баярлаж байгаа. Монголын түүх агуу болохоор цаашдаа ганцхан миний мөрөөдөл биш бүх л жүжигчдийн маань мөрөөдөл биелэх боломж бий гэж бодож байна
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний
барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы
хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн
даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн
хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү
хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний
нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд
таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх
ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5
тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.