Categories
Чөлөөт

Uyanga’s BLOG Canada: Жирэмсэн, нялх биетэй эхчүүд минь зүгээр л “УТСАА ОРХИОД” 10 хоног өөртөө, үр хүүхэддээ анхаар орчноо соль агаарт гар

🫣Сошиал ба бодит амьдрал Жирэмсэн эсвэл нялх биетэй эхчүүдийг зүгээр л утсаа орхиод 10 хоног өөртөө, үр хүүхэддээ анхаар орчноо соль гэж хэлмээр санагдаж байна. Хэлэх үү яах уу😉… Би лавдаг төртлөө сошиалд жирэмсэн зургаа оруулж байгаагүй юм байна. Төрөөд 3 сар гам барьж байсан. Нялх нярайн бичлэг зургуудаа зөвхөн гэрийнхээ зурагтаар үздэг.Төдийгөөс өдий хүртэл бүх бичлэг байна. Эмхтгэл хийхэд л 2 цагийн видео болж байна. Одоогоор хагас сайн өдрийг гар утасгүй өдөр болгоод, энгийн өдрүүдэд ажлаа тарж ирээд хүүгээ унттал гар утсаа харахгүй байхаар шийдээд хэрэгжүүлж байгаа. Ихэвчлэн нь өглөөдөө ажилгүй үедээ утсаа ухдаг. Жишээ нь өнөөдөр хэхэ…. Монголын Фб ч буцалж байна аа… Ер нь юу ч хийж чаддаггүй. Чаддаг юм ховор хүмүүс л утаснаасаа салж чаддаггүй гэсэн судалгаа ч байна. Утаснаасаа сална өөрийгөө өөрчилнө гэхээр фитнест 2 өдөр иогт 2 өдөр, 2 bestseller ном авна тэгээд л уйдчихна😄. Өөрөө өөртэйгээ ярих биш өөрөө өөртэйгээ ажиллаж сурвал их юмны ард гарна даа уг нь… Та юу гэж бодож байна? Uyanga Batbold

?????????????????????????????????????????????????????????

Leave a Reply

Your email address will not be published.