Categories
Чөлөөт

Н.Учрал: Өнөөдөр намайг шүүмжилж болно. Ирээдүйд хойч үе маань баярлаж, бахархана

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2023.01.20/ үдээс хойших хуралдаанаар “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг үргэлжлүүлэн хийж байна. ЦХХХ-ны сайд Н.Учрал: Өнөөдөр намайг шүүмжилж болно. Ирээдүйд хойч үе маань баярлаж, бахархах цаг ирнэ. Үндэсний аюулгүй байдлын төлөө хийж байгаа зүйл. Энэ хууль гарснаар нийгэм эмх замбараагүй байдлаасаа салж, нэр нүүрээ гаргаж үзэл бодлоо илэрхийлдэг эрүүл орчин бий болно. Би айхгүй. Олон хүн сандарч байгаа. Энэ сандарч байгаа хүмүүсийг хараад аваарай. Уул, усны зурагтайгаар хүүхдүүдийг бэлгийн хүчирхийлэлд, садар, самуун залиланд уриалдаг байдлаа зогсоох ёстой. Энэ бол улс эх орны эрх ашиг шүү. Хэдий болтол бид улстөржиж, олон нийтийн сүлжээнд таван хүн лайв хийсний төлөө зогсох юм. Хэдий болтол дараагийн сонгуулиа боддог байх юм” гэв.

Leave a Reply

Your email address will not be published.