• Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
Xemnel
  • Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
No Result
View All Result
  • Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
No Result
View All Result
Xemnel
No Result
View All Result

Анандын ээж: Хүүгийн минь хавдар дахьчихлаа. Дүүг нь донор болгох боломжтой эсэхийг судална

aagii by aagii
May 12, 2022
in Чөлөөт
0
Анандын ээж: Хүүгийн минь хавдар дахьчихлаа. Дүүг нь донор болгох боломжтой эсэхийг судална
0
SHARES
492
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Найман настай Э.Ананд хүү монголчуудынхаа цуглуулсан хандиваар эмчилгээгээ хийлгэхээр БНСУ-ыг зорьсон билээ. Хүү эндээс явахдаа багана нурууны түрж ургасан хүнд хэлбэрийн хавдартай болох нь тогтоогдсон. Харамсалтай нь БНСУ дахь эмнэлэгт үзүүлсний нь дараа цусны хорт хавдартай болох нь мөн тогтоогдож найман удаагийн хими эмчилгээнд орсон хэдий ч хавдар нь дахижээ. Энэ талаар Э.Ананд хүүгийн ээж Ц.Даваагаас тодрууллаа.- Хавдар нь дахисан гэж сонслоо. Хүүгийнх нь биеийн байдал ямар байна вэ?-Миний хүүгийн эмчилгээ нь дуусаад дөрвөн сар болох гэж байна. Дундуур нь долоо хоногтоо нэг удаа ирж цусныхаа үзүүлэлтийг хянаад явж байсан юм. Тавдугаар сарын 2-нд ирж шинжилгээ өгөхөд нэг үзүүлэлт нь жаахан өөрчлөлттэй гарлаа гэж хэлсэн. Маргааш нь чөмөгний шинжилгээ, MRI гэх мэт шинжилгээ өгч өчигдөр үдээс хойш шинжилгээний хариу гарсан. Цусан дахь хавдар нь дахисан байна гэсэн.-Хавдар нь дахина гэхээр яана гэсэн үг вэ?-Хими эмчилгээ хийгдэж цусан дахь хавдар нь байхгүй болсон. Гэтэл байхгүй болж хэсэг явсны дараа ахиад цусны хавдар илэрлээ гэсэн үг. Одоо гурван удаагийн химид орж үүдэл эс шилжүүлэн суулгах төлөвлөгөө гарсан. Өнөөдрөөс хими эмчилгээ эхлэх ёстой ч хойшлуулсан. Охин дүү нь Монголд байгаа. Охин дүү нь донороор орж болохгүй бол бид эндээсээ донор хайна гэсэн үг л дээ. Зөвхөн эндээс донор хайлаа гэхэд 50 сая вонн шаардлагатай. -Хүү нь энэ талаар мэдэж байгаа юу? -Мэдээгүй байгаа. Уг нь хими эмчилгээ дуусаж нөхөн сэргээх эмчилгээндээ яваад ганц нэг алхдаг болчихсон байсан. Дахих магадлал байдаг гэсэн л дээ. Гэхдээ ийм хурдан дахина гэж бодоогүй. Хими дуусаад дөрвөн сар л болсон. Эдгэчих юм шиг санагдаж хамаг байдаг юмаа зарж, монголчуудынхаа тусламж дэмжлэгээр өдийг хүртэл явлаа. Юутай ч маргааш эмнэлгээс гаръя гэдэг хүсэлтээ өгсөн. Э.Анандад өөрт нь хэлье гэж бодож байна. Эхлээд эмнэлгээс үнийн баримжаагаа авах хэрэгтэй болсон. Болохгүй бол Монгол руу гаа буцдаг ч юм бил үү гэж бодож байна /уйлав/.-Одоо цаашдаа хэрхэхээр төлөвлөж байна вэ? -Цусны хавдар дахивал хамгийн эцсийн арга нь үүдэл эс /чөмөг/ шилжүүлэн суулгах мэс засалд орох. Ингэхдээ 2-3 удаагийн хими эмчилгээнд ордог юм байна. Хими эмчилгээг эхлүүлнэ гэвэл Монголд байгаа охин дүүг нь яаралтай донор болгож болохоор байна уу, үгүй юу гэдэг шинжилгээнд орно.

Previous Post

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: RIVER GARDEN-ийн Номин дэлгүүрээс юм аваад тооцоо хийх гэтэл...

Next Post

Эмч зөвлөж байна: Хоолой өвдөхөд 100% баяртай гэж хэлцгээе...Олон хүнд хүргэж SHARE хийгээрэй

Next Post
Эмч зөвлөж байна: Хоолой өвдөхөд 100% баяртай гэж хэлцгээе…Олон хүнд хүргэж SHARE хийгээрэй

Эмч зөвлөж байна: Хоолой өвдөхөд 100% баяртай гэж хэлцгээе...Олон хүнд хүргэж SHARE хийгээрэй

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.