“УИХ-ын 4 дүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан билээ. Тус сангийн дансыг өчигдөр буюу 5 дугаар сарын 20-нд албан ёсоор нээсэн. Хүүхдийн төлөө фонд ТББ, Соёлын яам хамтран 350 гаруй уран бүтээлч оролцсон хандивын тоглолт санаачлан зохион байгуулсан бөгөөд тус хандиваар цуглуулсан 2.2 тэрбум төгрөгийг өнөөдөр Хүүхдийн төлөө санд шилжүүлэн өглөө.
Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих зориулалтаар зарцуулах юм. одруулбал, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, олон улс, тив дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээнд оролцохоор бэлтгэл хангаж байгаа болон болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих, мөн амжилт гаргасан хүүхдийг урамшуулахад зарцуулна. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдаж, Хүүхдийн төлөө сантай болсноор сангийн хөрөнгийг нэгдсэн зохицуулалтаар хангаж хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжлийг дэмжихэд олон нийтэд нээлттэй, хяналттай зарцуулагдах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. ” хэмээн цуглуулсан хүүхдийн төлөө фондын талаар иргэн З.Алтанцэцэг эрэн сурвалжилж байна.
Тэрээр цахим хуудаснаа “Жүжигчин Ундармаатай холбогдож Хүүхдийн төлөө фондод цугларсан мөнгөний талаар лавлалаа. Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны дэргэдэх Хүүхдийн төлөө санд бүхлээр нь шилжүүлсэн гэлээ. Тэгэхлээр Ариунзаяа сайдтай очиж уулзах хэрэгтэй юм байна.” гэж нийтэлжээ