• Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
Xemnel
  • Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
No Result
View All Result
  • Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
No Result
View All Result
Xemnel
No Result
View All Result

“Бамбарууш” кафег нурааж, таван давхар болгох зураг төслийг Японы компани гүйцэтгэхээр болжээ

aagii by aagii
May 5, 2022
in Чөлөөт
0
“Бамбарууш” кафег нурааж, таван давхар болгох зураг төслийг Японы компани гүйцэтгэхээр болжээ
0
SHARES
11
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Өдгөөгөөс яг нэг жил орчмын өмнө Засгийн Газрын хуралдаанаар төр, хувийн эзэмшилд байгаа барилга байгууламжийг зориулалтын дагуу ашиглах үүрэг чиглэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгсөн. Тодруулбал, “Бамбарууш” кафег анх үүсгэн байгуулсан зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулахаар болсон билээ.Тэрбээр “Нэг хэсэг баар ч байсан, дэлгүүр ч байсан. Гэхдээ л нурчихалгүй, аж ахуйн нэгж дамжаад яваад байсан газрыг “Моннис” группын хамт олон буцаагаад “Бамбарууш” кафе болгож, бидний хүүхэд насны дурсамжийг авчирсан төдийгүй, дараа дараагийн хүүхдүүдэд “Бамбарууш” кафетай холбоотой дурсамж бэлэглэхээр шийдсэнд баярлаж байгаагаа илэрхийлье” гэж байв. Улмаар тус кафег есдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаа явуулж эхлэх талаар онцолж байсан. Гэвч түүнээс хойш жил өнгөрсөн ч тус кафе бахь байдгаараа, “Эвсэг” кашмерын дэлгүүр хэвээрээ байна.-ЯПОНЫ КОМПАНИАР ЗУРАГ ТӨСЛИЙГ НЬ ГАРГУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА- Тэгвэл бид эл барилгыг хэзээ кафе байдлаар нь ашиглах талаар эх сурвалжуудаас тодруулсан юм. Ингээд “Моннис” компанийн зүгээс таван давхар хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх төв байгуулахаар төлөвлөөд буйг олж мэдлээ. Өнгөрсөн жил ковидын хэцүү үе таараад ямар нэг байдлаар барилгын ажлаа эхлүүлж чадаагүй өдийг хүрчээ. Тиймээс Японы компани урьж ирж, зураг төслийг нь гаргуулахаар бэлтгэж байгаа юм байна. Түүнчлэн эл барилгыг Х.Мандахбаяр захиралтай “Эрхэт монгол” групп барих гэж буй талаар сошиал хуудаст мэдээлэл тарсан. Харин үүнийг “Моннис”-ын зүгээс үгүйсгэлээ. Учир нь зураг төсөл нь ч хийгдээгүй барилгын гүйцэтгэгчийг тодруулах боломжгүй хэмээсэн юм. Г.МӨНХБААТАР: ЭНЭ ТӨРИЙН ӨМЧ БИШ ХУВИЙН ӨМЧ ГЭДГИЙГ ОЙЛГОХ ЁСТОЙ Эл таван давхар барилгыг барихдаа “Бамбарууш кафе”-ны үндсэн зорилгыг хадгална. Тодруулбал, хүүхдүүдэд зориулсан эрүүл хоолны газруудтай, орчин үеийн технологийн төвүүдтэй, хүүхдүүд ороод тоглох боломжтой, номын сантай, кофе шоптой байх аж. Японд хүүхдүүдэд зориулсан яг ийм байгууламж байдаг бөгөөд түүнтэй адилаар барихаар төлөвлөжээ. Гэхдээ ажил явуулахад хөрөнгө мөнгөний хувьд боломж бололцоо тааруухан байгааг дуулгалаа.Мөн орон сууцны барилга биш учраас барилгын ажил жаахан удаж магадгүй байгаа бөгөөд хоёр жилийн дараа ашиглалтад орох болов уу гэх төсөөлөлтэй байгаа юм байна. Энэ талаар “Моннис” компанийн захирал Г.Мөнхбаатар хэлэхдээ “Одоо хуучин барилгад үйл ажиллагаа явуулж байгаа кашмерын дэлгүүр бий. Барилгын ажил эхлэх болонгуут тэр үед л нураана. Нөгөө талдаа энд хүмүүс бизнес эрхэлж байгаа учраас дураар нь шууд нурааж бас болохгүй. Та хэд бас бодох ёстой. Энэ төрийн өмч биш хувийн өмч. Засгийн газраас энэ барилгыг хуучин байсан концепцын дагуу ашигламаар байна гэсэн учраас энэ агуулгыг нь хадгалж, залууст зориулсан байдлаар ашиглахаар болсон. Мөнгө төгрөгөө бодвол арай өөр зүйл барина шүү дээ. Хувийн хэвшлийнхэн өөрсдийн хөрөнгөөрөө энэ ажлыг хийж байгааг бас онцлох ёстой” хэмээсэн юм. Монголын урчуудын эвлэлийн хорооны захиалгаар архитектор Б.Чимэд зураг төслийг нь боловсруулж, одоогоос 50 гаруй жилийн өмнө буюу 1965 онд барьсан “Бамбарууш кафе” ямартаа ч ойрын хоёр жилдээ сэргэх нь.

Previous Post

Б.Тэмүүлэн хүү эмчилгээгээ хийлгэхээр Турк улсыг зорилоо...

Next Post

Б.Тэмүүлэн хүү эмчилгээгээ хийлгэхээр Турк улсыг зорилоо

Next Post
Б.Тэмүүлэн хүү эмчилгээгээ хийлгэхээр Турк улсыг зорилоо

Б.Тэмүүлэн хүү эмчилгээгээ хийлгэхээр Турк улсыг зорилоо

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.