• Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
Xemnel
  • Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
No Result
View All Result
  • Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
No Result
View All Result
Xemnel
No Result
View All Result

​Д.Зоригт: НДС-ийн өрөнд Чингис хаан банкнаас 25 тэрбумаар зоорь авна

aagii by aagii
May 15, 2022
in Чөлөөт
0
​Д.Зоригт: НДС-ийн өрөнд Чингис хаан банкнаас 25 тэрбумаар зоорь авна
0
SHARES
45
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонсож байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам асууж, НДЕГ-ын дарга Д.Зоригт хариулав.УИХ-ын гишүүн Ч.Ундрам: ҮАГ-аас НДС-ийн санхүүгийн нэгдсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, “хязгаарлалттай” гэж дүгнэжээ. Үүнд, 7.7 тэрбум төгрөгийн төлбөрийн акт 9 ширхэг, 4.5 тэрбум төгрөгийн албан шаардлага 29, 12.3 тэрбум төгрөгийн зөвлөмж 54 ширхэг гарсан байна. Хязгаарлалттай дүгнэлт авсан тохиолдолд хуулиар хариуцлага хүлээдэг. Ямар хариуцлагыг, хэн хүлээх вэ. Яагаад ийм олон акт, албан шаардлага, зөвлөмж гарав гээд үзэхээр асуудлыг 90 хувь нь банктай холбоотой. НДС-ийн мөнгийг энд тэнд байршуулаад авч чаддаггүй асуудал.-Капитал банкны авлага 104 тэрбум байгаагаас 73.9 тэрбум төгрөгийн үлдэгдэл байна. 46 үл хөдлөх хөрөнгийг 22.1 тэрбум төгрөгөөр авсан боловч 30 үл хөдлөх хөрөнгийн нэрийг шилжүүлж аваагүй байна. -Энэ 46 үл хөдлөхийг түрээслээд орлого олж байгаа. Үүнд Гурван иргэн, 6 ААН-ээс түрээсийн авлагаа аваагүй байна. -Чингис хаан банк 35 тэрбум төгрөгийг 12 сард хуваан сар бүр төлөх хуваарь өнгөрсөн онд гарсан. Үүний төлөх мөнгийг нь багасгаж, 11, 12 дугаар сард 140 сая төгрөг төлөх гэрээ байгуулсан байна. Гэтэл Чингис хаан банк гэрээний үүргээ биелүүлээгүй. Нийт төлөх ёстой мөнгөнөөс 27.9 тэрбум төгрөг төлөөгүй байна. Өнөөдрийн байдлаар НДС-д 100.5 тэрбум төгрөгийн авлага бий. Мөн банкуудаас 5.4 тэрбум төгрөгийн авлага хуримтлагдсан, 18 иргэн, 13 ААН-ээс бас авлагатай. Энэ олон авлагаа барагдуулах үүргийг та бүхэн хүлээх ёстой.НДЕГ-ын дарга Д.Зоригт: 30 үл хөдлөхийн нэр шилжүүлж аваагүй асуудал бий. НДЕГ-т шилжиж ирэхдээ байршлын дугаар аваагүйн улмаас одоо л бичиг баримт нь бүрдэж байна. Баримтын бүрдэл дутуугаас болсон гэж хэлж болно. Түрээсийн хувьд Капитал банк тус үл хөдлөхүүдийг маш багатай үнэтэй, заримыг нь цар тахлын үе гэж хөнгөлж байсан юм билээ. Үүнийг бид зөвшөөрөхгүй хугацаа алдсан. Одоо бол тохиролцоод түрээсээ төлөөд явж байгаа. Өнөөдрийн байдлаар тус түрээслэгчдээс 86 сая төгрөгийн түрээсийн орлого төвлөрөөд байна. Чингис хаан банк хуваарийн дагуу төлбөрөө хийж чадахгүй байна. Тиймээс төлбөрт нь зоорь авч байгаа. Зоорийг нь нийслэл ашиглахаар гурвалсан гэрээ хийсэн. Зоорь авснаар эхний ээлжинд 25 тэрбум төгрөг барагдана. Чингис хаан банкны асуудлаар Монголбанктай байнгын уулзалт зохион байгуулж байгаа. Тус банк шинэ хувьцаа эзэмшигчтэй болох асуудал яригдсан. Энэ шийдэгдвэл НДС дээр байгуу асуудлууд шийдэгдэнэ.

Previous Post

Усан оргилуурын хувьд "Сахал" Эрдэнэбилэгт талбайгаа өгөхгүй гэсэн Шадар сайдын "шав" тавьсан бодлого байлаа

Next Post

Бид нэг амбаар, нэг айлын хашаа ярин эргүүтэж байхад цаана чинь уул уулаар нь, ам амаар нь авчихжээ!

Next Post
Бид нэг амбаар, нэг айлын хашаа ярин эргүүтэж байхад цаана чинь уул уулаар нь, ам амаар нь авчихжээ!

Бид нэг амбаар, нэг айлын хашаа ярин эргүүтэж байхад цаана чинь уул уулаар нь, ам амаар нь авчихжээ!

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.