• Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
Xemnel
  • Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
No Result
View All Result
  • Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
No Result
View All Result
Xemnel
No Result
View All Result

Усан оргилуурын хувьд “Сахал” Эрдэнэбилэгт талбайгаа өгөхгүй гэсэн Шадар сайдын “шав” тавьсан бодлого байлаа

aagii by aagii
May 15, 2022
in Чөлөөт
0
Усан оргилуурын хувьд “Сахал” Эрдэнэбилэгт талбайгаа өгөхгүй гэсэн Шадар сайдын “шав” тавьсан бодлого байлаа
0
SHARES
34
VIEWS
Share on FacebookShare on Twitter

УСАН ОРГИЛУУРЫН ЦААДАХ УЛС ТӨРИЙН ХОНЗОГНОЛ…”Улаан хацарт” Ц.Батбаярын үед Хулан гэдэг эмэгтэй Сүхбаатарын талбайг дундуур нь хуваан “Кердит” банкинд барьцаалан улмаар Худалдаа хөгжлийн банкны мэдэлд очсон түүхтэй. Нэг хэсэг Сүхбаатарын талбайн урд хэсэг ноолорч Хотын зүгээс тордож арчилахаа байсан. Энэ нь хувийн өмч гэсэн бодлогоор орхигдуулж байсан гэдэг. Одоогийн Шадар сайд С.Амарсайхан хувийн эзэмшилд очсон талбайн урд талд зөөврийн устай гэгдэх Усан оргилуурыг барих шийдвэр гарсан. Түүнийг усан оргилуур барих шийдвэр гаргахтай зэрэгцэн эсэргүүцэл тэр ч бүү хэл жагсаал болж байв. Үүний цаана Д.Эрдэнэбилэг Төрийн ордонтой барьцан цайз хэрмээ барих гэсэн хэрэг. Үүнээс үүдэн С.Амарсайхан хийгээд энэ муу усан оргилуур сайн нэрийг дуулсангүй. Хотын төвийн орчинг чийгшүүлсэн, хөгжмийн аяар оргилдог Метрополис хотод байх л таатай орчин. Гэвч Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг мөчөөгөө өгөлгүй шүүхдэн төв талбайд автозогсоол ажилуулсан байдаг. Үүний цаана талбайг өгөхгүй, цаг хожих гэсэн явцуу эрх ашиг бий. Төв шугамтай холбогдсон Усан оргилуурыг (Эхлээд лаг шороог нь цэвэрлэх гэж ус зөөж ирдэг юм билээ) гоочлоод байгаа нь “Сахал” Эрдэнэбилэгийн санаархал, хэвлэлийн багийн ажиллагаа явж байгаа хэрэг. Мөн С.Амарсайхан Драмын театрын талбай, Элдэв-Очир кино театрын газруудыг ХХБ-наас булаан авч эргэлт буцалтгүй дайсан болсон . Газрын маргаан зарга өдгөө хүртэл явагдаж хуулийнхан ХХБ-ны талд шийдэж чадахгүй цагийн аясыг харсаар байгаа юм. С. Амарсайхан Эрдэнэт, Төмөрлөгийн үйлдвэр, Хөтөл зэргийг буцаан авахад оролцсон учраас түүнийг “Сахал” болон МАНАН бүлэглэл сайшаахгүй байх нь тодорхой. Улс төр болоод байгаа Усан оргилуурын хувьд “Сахал” Эрдэнэбилэгт талбайгаа өгөхгүй гэсэн Шадар сайдын “шав” тавьсан бодлого байлаа.

Previous Post

“АСА” циркийг ирэх есдүгээр сард АШИГЛАЛТАНД ОРУУЛНА гэжээ

Next Post

​Д.Зоригт: НДС-ийн өрөнд Чингис хаан банкнаас 25 тэрбумаар зоорь авна

Next Post
​Д.Зоригт: НДС-ийн өрөнд Чингис хаан банкнаас 25 тэрбумаар зоорь авна

​Д.Зоригт: НДС-ийн өрөнд Чингис хаан банкнаас 25 тэрбумаар зоорь авна

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.