** Зүгээр алхахаар зүлэг таринаа** Хотын захиргааг хүлээгээд гоё зүлэгтэй болох гэвэл бүтэхгүй юм байна. Утасныхаа цаанаас уриалж суухаар бороо орсон, хүрз олдсон дээр зүлэг тарих газрынхаа чулуу цeмeнтийг зайлуулав. Манай гудамжид хөгжлийн бэрхшээлтэй хүний зам тавьсан компани хажууд нь хогоо булаад орхисон нь нүд хорсгоод байсан юм. Манайхан нийтийн эзэмшлийн газар дээр нэг ажил хийхдээ нөгөө талыг нь сүйтгээд орхидог нь удирдлагийн хяналт, сэтгэл дутснаас болдог байхаа. Өөрийн байранд засвар хийхдээ зочны өрөөнийхөө хуулсан цаасыг хивсэн дороо хийгээд орхидоггүй биз дээ. Зураг авч өгсөн хүн надад туслаж том чулууг ховхлож зөөж өгсөн. Уг нь хүмүүс хотын захиргаанаас зүлэг нэхэж байхаар ойр тойрноо хамтраад бага багаар тордоод байвал зүлэгтэй болно доо. Манай хотод барууны хотынхон шиг иргэд олон нийт нь орчноо торддог, хотын захиргаа нь тэднийгээ сонсож усалгаа, цэвэрлэгээг нь хариуцдаг жишиг тогтооход бүгдээрээ оролцвол шороо тоосгүй ногоон хотод стрeсс багатай амьдарна шүү.