• Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
Xemnel
  • Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
No Result
View All Result
  • Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
No Result
View All Result
Xemnel
No Result
View All Result

“Усанд ороод хувцсаа л сольчихмоор байна”

aagii by aagii
May 9, 2022
in Чөлөөт
0
“Усанд ороод хувцсаа л сольчихмоор байна”
0
SHARES
51
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Тэр Дорноговь аймгийн Сайншанд сумын театрт босоо морин хийлчээр 2009 оныг хүртэл ажилласан гэж ярив. Харин түүний гэргий мөн театрын бүжигчин байсан ч хорт хавдраар өөд болжээ. “Анхны хайр” киноны Stratovarius-Forever дуунд эхнэр нь хамгийн дуртай байсан тул сонсголоороо тоглож сурч байжээ. Харин одоо бол тэр энэ хорвоогоос одсон эхнэрээ санаж үнэндээ бас архины мөнгө олохоор өдөр бүр, энэ л дууг Улаанбаатар өртөөнд тоглож сууна.
Чой. Лувсанжав багшийн “хэл сурах тухай” сургаалаас… 1. Хэл бол гоёл биш. Тийм болохоор дуржигнатал ярих нь гол бус. Харин тухайн хэлний зүй тогтолыг маш нарийн мэдвэл зохино. 2. Хэлийн ингэж, тэгж сурна гэсэн яг яс томъёолж тогтоосон арга байхгүй. Тэр арга нь тухайн хүнээс өөрөөс нь гараад ирж ч мэднэ. 3. Гадаад хэл сурах нь уйгагүй оролдлого, тэсвэр, тэвчээр шаардах хүнд хүчир зүйл. Үүнийг өөр юмтай зүйрлэвээс элсэн уулын оройд гарахын тул цуцаж туйлдахаас шантралгүй цөхрөлтгүй мацахтай эгээ ижил. Тэр элсэн манхан уулын оройд нэг л гарчих юм бол цаашаагаа гулсаад буухад хэцүү биш. Гадаад хэлийг сурчихаад үр шимийг хүртэж суух үнэхээр сайхан. Алимны модыг байнгад арчилж тордсоны хүчинд ургуулаад амтат жимс хувааж идэхтэй адил. 4. Оролдлого муутай хүний оюун тархи хөгжихгүй байсаар ухааных нь сүв дорхноо битүүрнэ. Эрдэнэт хүмүүний бие төрхийг олж төрсөн бол ихийг сурч бүтээх учиртай. Тэрнээс биш зөвхөн баас, шээсний үйлдвэр болж явсаар нэгэн насыг элээх ёсгүй. 5. Сүүг нь ууж, сүүлийг нь хөхөж өсчихөөд монгол ахуйгаа муучлах хэрэггүй. Тэгэх л юм бол гутлыг нь өмсөөд эзнийг нь өшиглөхтэй адил нэн тусгүй нүнжиг жудаггүй юм болно. Чой. Лувсанжав 6. Дайралтаар шаргуу хичээллэх, арга нь зөв байвал англи хэлийг долоон сарын дотор унших, бичих, ярих хэмжээнд сурч болно. Би багш нарын амралтын 42 хоногт өдөр бүр 10 цаг хичээллэхэд 420 цагт тухайн хэлний гадартай болох төдийгүй дотортой болчихож байна. Герман, франц хэлийг яг ийм маягаар сурсан. 7. Гадаад хэл суръя гэвэл өдөр өнжилгүй хичээллэх шаардлагатай. Томилолтоор явлаа, амралтаа авсан гэх зэргээр аян шалтаг хайж алгуурлаж завсарлачих юм бол мөнөөх сурах гэсэн хэл чинь мөн л томилолтоор явчих буюу амралтаа аваад алга болно. Өвдлөө, халуурлаа гээд сурч байгаа хэлээ хойш тавьж алгуурлаж болохгүй. Ухаан тавьчихаагүй байсан цагт уг сурах гэж байгаа хэлээ үзээд л байх хэрэгтэй. 8. Таван үгээр бүтсэн өгүүлбэр байлаа гэхэд тэдгээрийн талыг нь мэдэхгүй байж толь харахаас төвөгшөөж гөрдөж ойлгох гээд байх нь зүйрлэвээс нэг том хатуу ааруул амандаа хүлхээд хагалахгүй бүхлээр нь залгих гэж хүчлээд байснаас тэр нь хоолой дээр тээглэж хаашаа ч үгүй болчихтой адил.9. Ихээхэн уншаад байхаар үг аяандаа нүдэнд дасч, сэтгэлд хоногшиж тогтоно. Үүнийг эгэл амьдралын жишээтэй зүйрлэвэл эр нөхөр нь олон жил ханилсан эхнэрээ хаа холоос хараад таньдагтай адил. Түүнийгээ алс зайнаас ардаас нь хараад ч “манай нөгөөх” байна хэмээн хэлж чаддагтай эгээ ижил. 10. Ойлгохгүй ч гэсэн ихээхэн уншаад ирэхээр үг аяндаа ой тойнд тогтох учир цээжлэх гэж явдалгүй. Толь сөхөөд л утгыг нь мэдээд авхаар болчихно. 11. Гадаад хэл сурахын тулд түүнийг зайлшгүй чухалд итгэж, уг сурах гэж байгаа хэлээ үнэн голоосоо сонирхож түүнд дурлах явдал их чухал. Хаана ч явлаа гэсэн тэр хэлээ хаяхгүй нухлаад байх хэрэгтэй. Дэлгүүрээс талх авхаар явлаа гэхэд талх авах тухайгаа бодоод явах шаардлагагүй. Харин энийг тухайн сурах гэж байгаа гадаад хэлээр юу гэж хэлэх ёстойг хайрцаглан бодож өөртөө зохиомжлон сэтгэж байгууштай. 12. Цаг заваа ямагт зөв ашиглаж зөв өнгөрөөх ёстой. Дэмий юм бодон, дэмий юм санаж, дамий юм ярих хэрэггүй, бодох л юмаа бодож хийх л юмаа хий Дусал 💧 Мэдлэг

Previous Post

П.Шүүдэрцэцэг: Миний амьдралд огтхон ч харамсал байдаггүй. Яагаад гэвэл харамсахаар гол зураад маш хэцүү байдаг. Тиймээс нэг л шийдсэн бол тэр шийдвэртээ бат зогсдог

Next Post

САНАЛ АСУУЛГА: Аль Ерөнхийлөгч нь сайн ажилласан бэ? Сэтгэгдэлээ үлдээнэ үү.

Next Post
САНАЛ АСУУЛГА: Аль Ерөнхийлөгч нь сайн ажилласан бэ?  Сэтгэгдэлээ үлдээнэ үү.

САНАЛ АСУУЛГА: Аль Ерөнхийлөгч нь сайн ажилласан бэ? Сэтгэгдэлээ үлдээнэ үү.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.