ОРОС УЛС БИДНИЙГ ИНГЭЖ ДАРЛАДАГ: 1. Төмөр замыг нь гар хөлөөрөө арван жил гацааж байгаад өөрсдөө нарийн царигаар өдөрт хэдэн зуун вагоноор нь Хятадруу нүүрсээ зөөж, бидний орлогыг булаав. 2. Усан цахилгаан станцыг нь Байгал нуурд эрсдэлтэй гэж үлгэр зохиож арван жил гацаав. Өөрсдөө яг тэр усан дээр нь усан цахилгаан станцтай. Байгал нуурыг тойрсон модыг хядна, нил мебелийн үйлдвэрийн хороо асгана. 3. Эдийн засгийн хоригтой, дайн хийж байгаа Европоосоо өндөр импортийн татвар 30, 40 хувиар нь Монголын бараанд тавьдаг. Бидэнд мөнхийн эдийн засгийн хоригтой явуулдаг. 4. Монгол махаа гадагш зарах гэхээр жил бүр боом, шүлхий өвчин дэгдлээ гэж гар хөлөөрөө худлаа хоригт оруулна. Манай сайн махыг лаазлуулж, хог шиг үнээр цэргийн хүнсэндээ л авдаг. 5. Дэлхийн ямар ч улсад өгдөггүй үнээрээ бензинээ шахна. Дайнаас болоод бензинээ зарж чадахгүй болохоороо Энэтхэгт дуртай үнээрээ ав гэсэн мөртлөө манайд 30% хямдруулна гэж хуурна. Саймшраад байх юм биш. 6. Дуртай үедээ бензин тасална. Дуртай үедээ баруун аймгуудын тогийг тасална. Бидний өөрсдөө тогтой болох гэсэн төслүүд яагаад ч юм байнга гацна. Нил авилгал урвагчдад өгч, тавиулуудаа бүх яамдад шургуулсан. 7. Уранаа олборлоё гэхээр гэв гэнэт таван хөлтэй тугал төрсөн үлгэрээ тролл армиар сэвүүлнэ. Төмөр зам барихгүйгээр, асар их орлого олох боломжийг хаана. Өөрсдөө манай хилийг эмжээд шатаасан ураны хорт хаягдлын агуулахуудаа битүү барьчихсан. Монгол Улс олон улсын бүх ковенцийн дагуу, тэгш эрхтэй, шударга харилцаатай, найрсаг хөрш байхыг л хүсдэг.