• Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
Xemnel
  • Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
No Result
View All Result
  • Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
No Result
View All Result
Xemnel
No Result
View All Result

ШИНИЙН НАЙМАН энэ өдөр буян үйлдвээс мянга түмээр үрждэг ба янз бүрийн өвчин зoвлонгooс гэтэлдэг учиртай.

aagii by aagii
May 8, 2022
in Чөлөөт
0
ШИНИЙН НАЙМАН энэ өдөр буян үйлдвээс мянга түмээр үрждэг ба янз бүрийн өвчин зoвлонгooс гэтэлдэг учиртай.
0
SHARES
25
VIEWS
Share on FacebookShare on Twitter

5-р сарын 9 зуны эхэн сарын шинийн 8 буюу МАНЛА бурхан заларсан дүйчин өдөр төдийгүй Бурхан багш гэрээс гарч тойн хуврага болсон өдөр билээ. ШИНИЙН НАЙМАН энэ өдөр буян юу үйлдвээс мянга болж үрждэг ба янз бүрийн өвчин зовлонгоос гэтэлдэг учиртай. АХ ДҮҮ 8 МАНЛА бурхан нь аливаа амьтдыг гэтэлгэхийн тухайд 44 ерөөл талбисан бөгөөд цөвүүн цагт эдгээр ерөөлийн хүч улам хүчтэй болно гэсэн тангарагтай. Алин бээр МАНЛА бурхныг алдрын төдий өгүүлэх , мөргөх , сонсох , унших хийгээд уншуулваас түүний адистидээр энэ насанд өвчин үгүй эрүүл урт удаан наслаж , ном хийгээд ертөнцийн эд эдлэлээр дорвилог байж өөр хоорондоо асралын сэтгэл төгөлдөр байх тэргүүтэй тус эрдэм цаглашгүй. МАНЛА бурханы ном нь энэ нас хийгээд хойд насыг бүхийд нь ивээх гайхалтай адистидтэй бөгөөд тухайлвал төрөхийн энэлгээ буюу нярайлах цагт эндэгдэл барчадгүй байлгах, гал усны аюулаас сахин хамгаалах, хилэнцэт элдэв адаар хөнөөгдөхөөс сэргийлэх, халдварт өвчин, цаг бусын осол аваараас сэргийлэх гэх зэрэг тус эрдэм даруй олон билээ. Түүнчлэн өөд болоочдын хойдын буянд ч тустай бөгөөд Манла бурхны ариун орноо магадтай төрөхийг номложээ . Өөд болоочдыг дахин төрөл аван төрсөн байсан ч тэр төрөлд нь эдгээр ерөөл бүтнэ. Хэн бээр манла бурханд эргэлзэл үгүй сүжиглэж чадах аваас үхэл егүүдэх цагт нь 8 манла бурхан өөрсдөө залран ирж сайн заяанд төрүүлнээ гэсэн тангарагтай юм. Манла бурхны тарнийг 1 удаа өгүүлэхэд 8 түмэн галавын хилэнц түүтгэр арилдаг билээ. Итгэл- Арван зүг гурван цагийн бурхад бодьсадва нарт авралыг одуулах бөгөөд нүгэл хилэнц нимгэрэн нимгэрэн барагдаж асар их буяныг хураана. Цагаан Дарь Эх, Ногоон дарь эх – Эрүүл энх өвчин зовлонгүй байлгах хийгээд насны цөв барсад саад амирлах, хүү хүссэн нь хүүг олж, эд хүссэн нь эдийг олох зэрэг тус эрдэмтэй.

Previous Post

МОНГОЛ УЛС ЦАХИЛГААН СТАНЦТАЙ БОЛОХЫГ ХҮСДЭГГҮЙ МАШ ТОМ БҮЛЭГЛЭЛ УИХ-Д БАЙНА

Next Post

Хашаандаа ямар мод таривал тохиромжтой вэ?

Next Post
Хашаандаа ямар мод таривал тохиромжтой вэ?

Хашаандаа ямар мод таривал тохиромжтой вэ?

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.