Хятадын УЦС-ыг бариулна гэж монголчуудыг 10 жил талцуулж хэрэлдүүлж байгаад нүүрсээ ашиглаж ДЦС барих боломжийг үгүй хийх гэсэн том бүлэглэл байгаа нь улам бүр тодорхой болсоор байна. Хуульч Батхүү гэдэг аккаунтад ийм мэдээлэл тавьжээ. УИХ-д сууж байгаа тэр этгээдүүдийн нэрийг монголчууд мэдэх цаг болсон. Монгол улс сүүлийн 20 жилийн хугацаандаа асар их нүүрсээ ашиглаад бие даагаад ДЦС барьж чадахгүй байгаа нь тэр этгээдүүдээс болсон байна. Япон, Орос, Чех улсууд цахилгаан станц барих асуудал дээр хамтарч ажиллахад бэлэн байна гэсээр байхад Хятадын өрөнд орж УЦС бариулна гэж зүтгэж, монголчуудыг өөр хооронд нь талцуулан тэмцэлдүүлж байгаа этгээдүүд Монгол улс ДЦС-тай болоход саад болж байгаа нь улам тодорхой боллоо.