Сайд Л.Халтар “Нэг, хоёрдугаар багцын далангийн ажил сайн явж байна. Хоёрдугаар багцын дахин гэрээ байгуулсан хэсэгт ажиллаж буй Арж капитал ХХК-д 7 дугаар сарын 10 гэхэд хамгийн их тоосжилттой Баянчандмань сумын төв дайрсан 20 гаруй км авто замын хучилтыг дуусгах чиглэл өглөө. Гүйцэтгэгч компани ч дуусгах боломжтой гэсэн хариутай байгаа нь сайн. Хоёрдугаар багцын Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр барилгын ажлыг гүйцэтгэж буй Жунмэй ХХК-ийн далангийн ажил хэвийн үргэлжилж байгаа хэдий ч гүүр, хоолойн ажил удаашралтай байна. Тиймээс гүйцэтгэгч болон зөвлөх компаниудад удаашралтай байгаа ажлууддаа анхаарч ирэх 7 хоногийн энэ өдөр гэхэд ажлын хоцрогдлыг барагдуулах үүрэг чиглэл өглөө” гэв. Эх сурвалж: ЗТХЯам