• Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
Xemnel
  • Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
No Result
View All Result
  • Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
No Result
View All Result
Xemnel
No Result
View All Result

Монголчуудын хүслээ гуйж даатгадаг “ЭЭЖ ХАД” зураг дээр дарж орон “АЗ”гэж бичээд лайк даран шэйр хийж ТҮГЭЭ

aagii by aagii
May 7, 2022
in Чөлөөт
0
Монголчуудын хүслээ гуйж даатгадаг “ЭЭЖ ХАД” зураг дээр дарж орон “АЗ”гэж бичээд лайк даран шэйр хийж ТҮГЭЭ
0
SHARES
39
VIEWS
Share on FacebookShare on Twitter

ЭЭЖ ХАД Ээж хаданд нэг мөргөсөн хүн гурван жил дараалан мөргөдөг. Мөн очихоосоо өмнө гурван хүслээ бодож сүсэглэх учиртай. Ээж хаданд очиж мөргөх бус ээждээ очиж золгож байна хэмээн билэгшээх ёстой. Ээж хадны тухай олон хууч, домог бий. Тухайлбал, Ойрдын Галдан бошгот 1862 оны хар барс жил Шаргалжуутын голыг уруудан явахдаа их цэрэгтэйгээ буудаллаж шөнө нь ээжийгээ зүүдэлжээ. Гурван түмэн цэргээр хүрээлүүлэн Хараа ихт хар туг залан Төр тогтохын бэлэг гэж үзэн найман шилдэг харваачаар сонгон харвуулахад харвасан сум нь цөм энд туссан гэнэ. Тийнхүү энэ газрыг хүндэтгэн эмэгтэй хүний төрх хэлбэрийн хөшөө босгосон домогтой ажээ. Үүнээс хойш нутгийн ардууд төдийгүй хол газраас энэ хөшөөг зорин очиж “Ээж” хэмээн хүндэтгэн залбирч, ажил үйлсээ даатган гуйж, мөргөж ирсэн байна. Ээж бол хамгийн эрхэм хүн. Энэ нутаг усныхан уг хадыг ээж шигээ хүндлэн дээдэлдэг учраас эрхмийн дээд эрхэм энэ нэрээр овогложээ.
Төв аймгийн Сэргэлэн суманд байдаг. Ээж хад байгаа одоогийн газарт, эрт үед нэгэн эмгэн 4 хөх ямаатайгаа амьдран суудаг байжээ. Гурван хөх ямаагаа өвөл зунгүй сааж аж төрдөг байжээ. Тэр ч байтугай ойр хавийн ядуу зүдүү айлд сүүнээсээ илүүчилдэг байжээ. Хүмүүс ихэд баярлан буянт ээжтэйгээ адилтган үзэж “ээж” гэж дууддаг байжээ. Ийнхүү амьдран суусаар нэгэн шөнө эмгэн суугаараа насан эцэслэж том чулуу болон хувирчээ. Гурван хөх ямаа нь эзнийхээ хажууд гурван хөх чулуу болон тогтсон гэх домогтой ажээ. Эмгэнийг нас барахад хүмүүс ихэд харамсан гашуудаж уг чулууг “ээж хад” хэмээн хүндэтгэн дууддаг болжээ. Мөн ээждээ үргэлж өргөл барьж өргөдөг болжээ. Ээж хаданд ирсэн эмэгтэй хүн ээжийн баруун чихэнд, эрэгтэй хүн зүүн чихэнд нь хүслээ шивнэн гуйдаг болсон гэнэ.
——————— Ээж хад ———————- Улаанбаатар хотоос 100 орчим километр зайтай ч Ээж хад хүртэлх шороон замд хад чулуу, хонхор ёнхороос бултсаар явтал нэг л мэдэхэд “Сумын наадам болж байна уу даа” гэж андуурмаар үргэлж олон хүн цугларч байдаг Ээж дээрээ ирчих нь дээ. Ялангуяа Цагаан сарын шинийн 15 хүртэл эргэл мөргөлчидийн цуваа тасрахгүй сүүлийн үед “Ханш нээх өдөр Ээж модноос ч дутахааргүй олон хүн ирдэг болсон юм билээ.
Энэ цагийн эхээр, хуучин цагийн сүүлчээр Нар Сар мандаж байхад, навч цэцэг дэлгэрэх цагаар дайн самуунтай үед нэгэн сайхан сэтгэлт Монгол эх, “Өнчирч үлдсэн таван хүүхдийг өөрийнхөө нэг хүүтэй хамт өсгөж хүмүүжүүлж, эрийн цээнд хүргэх үед цэргийн албанд явуулсан ч дайн тулаанд өсгөсөн таван хүүгээ алдаад сүүлчин ганц төрсөн хүүгээ эх орноо хамгаалах ариун дайнд дахин мордуулаад, хөөрхий ээж нь Хан Хэнтийн нурууны Дээд цагаан эргээс Төв аймгийн Сэргэлэн сум хүртэл сунаж мөргөхдөө “Хүүг минь л эсэн мэнд ирүүлээч” гэж гуйж явсаар энэ газарт өөрөө чулуу болон тогтож” үрийнхээ төлөө шаналсан төдийгүй ядарсан, зүдэрсэн хүн бүхэнд хүсэлий нь биелүүлж сэтгэлий нь тайтгаруулах шүтээн болсон түүхэн домогтой гэдэг.

Previous Post

О.Мөнхжин: Яах гэж койн авсан хохь нь …

Next Post

Л Халтар сайд Улаанбаатар-Дарханы чиглэлийн замын ажилтай танилцав

Next Post
Л Халтар сайд Улаанбаатар-Дарханы чиглэлийн замын ажилтай танилцав

Л Халтар сайд Улаанбаатар-Дарханы чиглэлийн замын ажилтай танилцав

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.