• Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
Xemnel
  • Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
No Result
View All Result
  • Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
No Result
View All Result
Xemnel
No Result
View All Result

Авлигатай тэмцэх амлалтаа биелүүлээч, Ерөнхий сайд аа!

aagii by aagii
May 7, 2022
in Улс төр
0
Авлигатай тэмцэх амлалтаа биелүүлээч, Ерөнхий сайд аа!
0
SHARES
11
VIEWS
Share on FacebookShare on Twitter

УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өнгөрсөн сарын 22-нд гаргаж, нэр холбогдсон гишүүд яллагдагчаар татсан тогтоолтойгоо 25-нд танилцжээ. Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн түдгэлзүүлэх санал гаргасан юм. Саналын дагуу УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнгөрсөн сарын 27-нд бүтэн өдөржин хуралдаж, нэр холбогдсон гишүүдээс тус тусад нь хариулт, тайлбар авчээ. Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын чуулган 29-нд хуралдан, дөрвөн гишүүнийг авч үлдэх шийдвэр гаргав. Ерөнхий прокурор саналаа албаны нууцын тамгатайгаар УИХ-д өргөн мэдүүлсэн. Иймд байнгын хорооны, чуулганы хуралдаан хаалттай болов. Хуралдаанд оролцсон гишүүд энэ талаар байр сууриа илэрхийлбэл ял шийтгэгдэх эрсдэлтэй тул ам нээсэнгүй. Иймд дээрх дөрвөн гишүүнийг чухам юунд буруутган, ямар нотлох баримтууд танилцуулсныг олон нийт дэлгэрэнгүй мэдэж чадалгүй өнгөрлөө.

Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Мөрдөн шалгах ажиллагаанд гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал нөлөөлдөг тул УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулсан. Гишүүдийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр мөрдөх байгууллагаас (АТГ) санал ирүүлсэн. Саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэн, яллагдагчаар татлаа. УИХ-ын гишүүд би буруугүй гэж үзэж байгаа бол өөрөө эсвэл өмгөөлөгчөөрөө дамжуулан мөрдөх байгууллагад нотлох ёстой. Тэдний гэм бурууг би шийдэхгүй. УИХ-ын тухай хуулийн 9.8-д УИХ-ын гишүүнд үзлэг хийх, баривчлах, нэгжлэг хийхээс бусад байцаан шийтгэх ажиллагааг хориглодог. Хэрэв УИХ-ын гишүүний хөрөнгийг битүүмжлэх хэрэгтэй болбол бүрэн эрх нь хөндөгдөнө” гэсэн юм. эх сурвалж: энд дар

Previous Post

ХАНСҮР, ГАВЖ Ё.АМГАЛАН: БУСДАД ЗОРИУЛАХ ТУСАМ ӨӨРТ ИЛҮҮ ИХ БУЯН ИРДЭГ...

Next Post

Унаган зуултны учир ийм болой

Next Post
Унаган зуултны учир ийм болой

Унаган зуултны учир ийм болой

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.