• Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
Xemnel
  • Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
No Result
View All Result
  • Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
No Result
View All Result
Xemnel
No Result
View All Result

ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ: ЦӨС ЧУЛУУЖИХ ӨВЧИН ТҮҮНЭЭС СЭРГИЙЛЭХ.

aagii by aagii
May 13, 2022
in Чөлөөт
0
ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ: ЦӨС ЧУЛУУЖИХ ӨВЧИН ТҮҮНЭЭС СЭРГИЙЛЭХ.
0
SHARES
32
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Энэ нь цөсний хүүдий, цөсний цоргонд холестрины чулуу үүсдэг бодисын солилцооны өвчин. Эрдэмтэдийн судалгаагаар 30 орчим хувь, манай судлаачдын судалгаагаар 30-60 насны хүмүүст 23%-тай тохиолдож байгаа бөгөөд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 2 дахин их өвдөж байна. Цөс чулуужилт нь цөсөн дэх холестрины хэмжээ ихэсч цөсний хүчил багадсанаас холестрин аажимдаа хуримтлагдаж, хатуурсаар чулуу болдог, аажим удаан явцтай. Чулууны бүтэц нь холестрин, билирубин, кальци байдаг. Цөсний чулуужих өвчний 80% орчим шинж тэмдэггүйэмчилгээ шаарддаггүй, 20% зовиур эмнэлзүйн шинж тэмдэг өгч эмчилгээ хийх зайлшгүй шаардлага үүснэ. Хэвлийн дээд хэсгээр баруун хавирганы нуман доогуур өвдөх, хоолны шингэлт тааруу болох шинж илрэнэ.

Цөс чулуужихад нөлөөлөх хүчин зүйл 💢Хөдөлгөөн багатай амьдралын хэвшил цөсний ялгаралтыг муутгана. 💢Таргалахад цөсний хамт их хэмжээний холестрин ялгаруулдаг, цөсний хүчил үүсэх нь багасч цөс зогсонгошдог. 💢Дэглэмгүй хооллох, жирэмслэх , эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үе, цөсний хүүдийн үрэвсэлт өвчин, элэгний хурц үрэвслийн үед цөсний хүчил үүсэлт муудаж цөс зогсонгошно. 💢Удамшил 💢Энгийн сахар, чихрийн төрлийн амтлаг бүтээгдэхүүн, эвэршүүлсэн бүтээгдэхүүн, ханасан тосны хэт хэрэглээ цөс чулуужихад нөлөөлнө. 💢Жимс, ногоо, эслэг ихтэй бүтээгдэхүүний хэрэглээ багасах Цөс чулуужихаас сэргийлэх хооллолт ✅Ургамлын буюу ханаагүй тосны хүчил нь цөсний хүчил ялгаралтыг ихэсгэж цөс хөөнө. ✅Тодорхой хэмжээний ханаагүй тосны хүчилтэй өөхлөг уламжлалт хүнс өвчүү, сүүлний өөх тодорхой хэмжээгээр хэрэглэж байх шаардлагатай. ✅Өглөө заавал цайгаа ууж ажилдаа явж байх. ✅Шар тосыг эмийн журмаар хэрэглэх

✅Жимс, ногоо, эслэг ихтэй бүтээгдэхүүн нь цөс хөөх үйл ажиллагааг дэмжиж бүдүүн гэдсээр холестриныг гадагшлуулах ажиллагаа сайжирч бие махбодыг шүлтлэг орчинд байлгаж цөсөнд цөс холестрины чулуу үүсэхээс сэргийлнэ. ✅Гэдэсний хэвийн нянгийн үржлийг хангаж дэмжих нь цөс чулуужихаас сэргийлэх нэг чухал зүйл мөн. Учир нь цөсний хүчил зөвхөн элэгт үүсэхгүй мөн гэдэсний хэвийн нянгийн нөлөөгөөр үүсдэг. Энэ нь гэдэснээс цусанд шимэгдэж дахин элэгнээс цөсний хамт ялгарч байдаг. Гэдэсний хэвийн нянг дэмжихийн тулд эслэг ихтэй бүтээгдэхүүн жимс, ногоо, цэвэрлээгүй үр тариа, исгэлэн сүүн бүтээгдэхүүн хэрэглэж, эмийн замбараагүй хэрэглээг багасгана. ✅Элэг, цөсний өвчний үед болон удамдаа цөс чулуужих өвчтэй хүмүүс 4 цагийн зайтай тогтмол хооллох нь цөс ялгаралтыг сайжруулж, хоол боловсруулах шүүсийг тогтмол цагт ялгаруулахад туслаж цөс үүсэлт, ялгаралт, хоол боловсруулалт хэвийн болно. ✅Хоногт хоёр литрээс доошгүй шингэн уухад цөсийг шингэлж, ялгаран гарахад тусалдаг.

Previous Post

Литр тутамд 940 төгрөгөөр нэмэгдэж 3330 төгрөгт хүрэх байсан шатхууны үнэ 5-6 сард өсөхгүй гэв.

Next Post

Шийрний царцаамаг буюу бидний хэлж хэвшсэн стүжиний ач тус ба хийх арга.

Next Post
Шийрний царцаамаг буюу бидний хэлж хэвшсэн стүжиний ач тус ба хийх арга.

Шийрний царцаамаг буюу бидний хэлж хэвшсэн стүжиний ач тус ба хийх арга.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.